Showing posts with label Ярилцлага нийтлэл шүүмжлэл. Show all posts
Showing posts with label Ярилцлага нийтлэл шүүмжлэл. Show all posts

2013-08-29

Ж.Нэргүй: Сайн засварчин хүнд усан онгоц, оёдлын машин хоёр адилхан

Эх сурвалж: shuud.mn

Энэхүү ярилцлагыг монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.



Фердинад Оссендовскийн  “Хүн, араатан, бурхад”, “Ленин“,  Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй” , Саддам Хусейны “Забиба хаан хоёр”, Сергей Есениний “Сонгодог шүлгүүд“, Владимир Высоцкийн  “Бухимдал”, Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв“  роман  зэрэг орчуулгын олон ном,    “Сэтгэл хазгар биш бол…” шүлгийн номоороо  уншигчдын эчнээ танил болсон сэтгүүлч, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйг “Ясан хуягт мэлхий их далайг зоримой“ гэсэн нэртэй нийтлэлээ номоо гаргасны дараахан уулзаж ярилцсанаа хүргэе!


-За, Нэргүй ах, орчуулаад л байна уу?
-Яахав дээ, цаасаа нухаад л…

-Одоо яг юун дээр ажиллаж байна даа?
-Хүмүүс дандаа л ингэж асуух болж. Надад очиж ганц нэг хуудас буулгаж өгөх нь үү?

-Тэр нь ч юу юм. Хүмүүс ингэж асуугаад байгаа бол их л эрэлт хэрэгцээтэй хүн болж байгаа юм байна даа. Тэгээд л ямар сайхан ном гар дээр нь тавихыг хүлээгээд байхгүй юу. Нээрээ одоо яг юун дээр ажиллаж байна?
-“Алтан ордны улсын яруу найраг” гэдэг юм нухаж байна. Жоохон ном оо, гэхдээ их адармаатай золиг.

2013-08-14

Го. Аким: Зян Рун монгол хэл мэдэхгүй юм чинь яаж миний номыг хуулдаг юм

Эх сурвалж: 24tsag.mn

Монгол бичгээр уншихыг хүсвэл зураг дээр даран томруулж уншина уу. Монгол бичгээр уншихдаа PDF файлаар уншихыг хүсвэл энд дарна уу. Кирил (БСШУЯ-наас "кирил" гэж бичихээр баталсан)-ээр унших бол доороос үзнэ үү.


2013-05-16

Д.Ганболд: “Холбооны техникийн орчуулга, технологийн судалгааг Герман хэлнээс хийхэд утга нь цэцэн сум шиг оновчтой, манай Монгол хэлэнд маш ойлгомжтой санаагаар буудаг”

Эх сурвалж: gogo.mn
-Дэлхийн цахилгаан холбооны өдөрт-

Өнөөдрийн зочноор  цахилгаан холбоо, электроник, радио телевизийн тоон системийн талаар анхны Англи-Герман-Монгол, Герман-Англи-Монгол түүвэр толь бичгийг зохиосон Мэдээлэл холбооны сүлжээ компаний  мэргэжилтэн Дамдингийн Ганболд оролцож байна.

Асуулт : Миний харж байгаа  холбоо мэдээллийн энэхүү толь бичгийг зохиох санаа анх яаж төрсөн бэ ?
Хариулт : Анх радио холбооны давтамжийн онолыг нээсэн их эрдэмтэн Хайнрих Херц амьдарч байсан Нордрайн Вэстфаллен мужийн өмнөд хязгаарт орших Хаймбах тосгоны гэр музейг үзэж байхад нэрт эрдэмтний өөрийн тэмдэглэл хийж байсан хэд хэдэн жижиг дэвтрүүд байсан нь над жижиг толь хийх санааг эхэлж бодогдуулсан. 

2013-03-08

Үндсэн хуулийг орчуулах биш “Оршуулжээ”

Эх сурвалж: www.sonin.mn

Монгол Улсын Үндсэн хууль казах хэлнээ орчуулагдан олноор тараагджээ. Ер нь аль ч улсын Үндсэн хуулийг орчуулахыг хориглосон ямар нэгэн эрх зүйн хэм хэмжээ Олон улсын практикт одоогоор үгүй. Гэвч энэхүү төрийн тулгуур баримт бичгийг өөр хэлэнд албан ёсоор буулгахад нэн их хариуцлагатай хандаж байдгийг мэдэх юм байна.

Хамгийн гол нь Үндсэн хуулийг орчуулахдаа эл хуулийн суурь, зарим үзэл санаа бүрийн утга агуулгыг гажуудуулахгүй болгоомжтой ханддагт хамаг учир оршсоор ирсэн. Дэлхийд хамгийн олон хэлэнд түгээмэл орчуулагдсан АНУ, Англи, Францын Үндсэн хуулиудын эмхтгэл маш олон нэр томъёоны тайлбар бүхий зүүлттэй судалгааны бүтээлтэй бараг адил гардаг нь түүний тод жишээ болой. Аливаа үндсэн хуулийг шууд барьж аваад орчуулах нь тийм амаргүй гэж олонх судлаач үздэг нь бий.

2013-03-04

Б.Магсаржав: Гурван их хүний дүрмээр монгол хэлбичгийг хөтөлдөг

Эх сурвалж: Зууны мэдээ

Иргэдийн эх хэлний боловсрол сүүлийн жилүүдэд тааруу болж улмаар харилцааны болон бичгийн соёлд муугаар нөлөөлж байгаа талаар дээр доргүй ярих болсон.
Тиймээс Засгийн газраас Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах тогтоолыг гаргажээ. Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржавтай эх хэлний дархлааг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа.

-Иргэдийн эх хэлний боловсрол тааруу боллоо гэдэг. Тэр дундаа сургуулийн хүүхдүүд эх хэлээрээ алдаа мадагтай бичиж, буруу зөрүү ярьдаг болжээ. Иргэдийн хэл бичгийн боловсролыг сайжруулахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Үнэхээр олон нийтийн санаа бодолд тулгуурлан зөв, зүйтэй сэдэв хөндөж асуудал болгож байгаа танай сонины хамт олонд талархал илэрхийлье. Монголчууд эх хэлээрээ зөв бичиж, ярьж чадахаа болиод байгаа. Монгол хэл бичгийн боловсролыг хамааран, хариуцдаг газар нь Боловсрол, шинжлэх ухааны яам, түүний харьяа байгууллагууд. Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах зарим арга хэмжээний тухай 37 тоот тогтоол гаргасан. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт иргэдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын төвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулах үүргийг өгсөн. Мөн та бүхний санааг зовоож буй бага насны хүүхдийн эх хэлний боловсролд анхаарах заалт орсон байдаг. Тухайлбал, бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхгүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэхээр тогтоолд тусгасан байна лээ.

МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙГ “ХАНИАД”-НААС ХАМГААЛЪЯ


Эх сурвалж: www.assa.mn

Шинэ он хаяанд ирсэн энэ өдрүүдэд хамраа барьж, ханиаж, найтаасан хүн цөөнгүй байна. Халуун аарц, адууны мах, элдэв төрлийн витамин, эм тан хэрэглэж бид ханиад томууг эдгээчихдэг хэрнээ эх хэлэндээ халдчихаад байгаа “ханиадны вирус”-ийг үл ойшоодог.

Нэгэн дэлгүүрийн тооцоо бичдэг бүсгүйчүүд Санта Клаусын улаан малгай өмсчээ. “Шинэ жилийн мэнд хүргье” гэсэн мэндчилгээ бичсэн байсан ч “ХҮРГЬЕ” гэдэг үг хамгаас түрүүнд анхаарал татлаа. Энэ “ь” нөгөөх хэлний ханиад гээч нь байжээ. Монгол хэлний дүрмийн сангаас уудлан харвал “ХҮРГЭЕ” гэж бичдэг. Харамсалтай нь, малгай дээр нь үг хэвлэж өгсөн компанийн ажилтан ийнхүү алдаатай биччихэж. Дэлгүүрийн менежерүүд ч мөнгийг нь төлчихсөн болохоор малгайгаа шинээр хэвлүүлье гээд ч чадсангүй бололтой. Нэгэнт малгайгаа наймаалцчихсан, дэлгүүртээ шинэ жилийн уур амьсгал оруулах, үйлчлүүлэгчдэд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэн даргын тушаалтай байхад ганц үсэг буруу бичигдэх ч асуудал биш бололтой. Монголчуудын ийм л хайнга, хэнэггүй, хариуцлагагүй байдал эх хэлэндээ халдварт вирус халдааж, тэр нь аажим аажмаар тархаж байгааг бид анзаарсангүй. Багш нар, хэлбэр хувиралд нь шинжилгээ хийдэг эрдэмтдээс өөр Монгол хэлний дархлааг сайжруулахын төлөө санаа тавьдаг хүн цөөхөн. Ийм учраас хэлний эрүүл мэнд, “биеийн эсэргүүцэл” суларч байгааг үл анзаарч боломгүй.

2012-11-23

"Хэл устах хэмжээнд хүрээгүй, харин мохож, ядуурч байна"

Эх сурвалж: Монголын мэдээ

Академич Д.Цэрэнсодномыг хэлний хүн, "Монголын нууц товчоо”-г шад мөр бүрээр нь судалсан дэлхийд нэртэй эрдэмтэн гэдгийг мэднэ. Хэл зохиолын хүрээлэнд 40 гаруй жил зүтгэж буй тэрбээр эх хэл сэвтэж буйд санаа зовж, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” байгуулсан. Мөн “Эх хэл, бичиг” сэтгүүл гаргаж байгаа аж. Түүнтэй эх хэлний асуудлаар ярилцлаа.

-“Эх хэл, бичиг” сэтгүүл гаргасан байна. Мэдээж хэлний асуудлуудыг хөндсөн байж таарна. Та сэтгүүлийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулбал?
-Эх хэлний асуудал үнэхээр хүнд болсон. Янз бүрийн байдлаар эх хэлний дархлаа суларч байна. Тиймээс бидний хэсэг эрдэмтэд нийлж “Эх хэлээ эрхэмлэх” нийгэмлэг байгуулаад ажиллаж байгаа. Тэр утгаараа “Эх хэл, бичиг” нэртэй сэтгүүл гаргаж, бага ч болов асуудлаа хөндье гэж хичээсэн юм. Бид аль эртнээс “Эх хэл” сэтгүүл гаргах гэж байсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө “Мон судар” хэвлэлийн газраас ийм нэртэй сэтгүүл гаргачихсан. Энхбат уг нь намайг таних л ёстой. Гэтэл надтай уулзаагүй, яриа ч үгүй. Ар хударгаар тийм юм хийсэн байна билээ. Тэгээд аргагүйн эрхэнд “бичиг” гэдэг үг нэмээд, “Эх хэл, бичиг” гэдэг сэтгүүл гаргаад байна. Энэ бол хүмүүст эх хэлний асуудлыг хүргэх гэсэн, нөгөө талаар хүмүүст гарын авлага болгох гэж гаргаж байгаа сэтгүүл. Тэр ч утгаараа хэлний тухай ойлголт, хэл ярианы соёлын талаар хөндсөн.

2012-10-23

Баабарын дөрөвний нэг

Эх сурвалж: gogo.mn

Дөрөвний нэг гэж чухам ямар хэмжээс юм бэ? Мэдээж юуны тухай ярьж байгаагаас л шалтгаална. Жишээ нь үзэгдэх ертөнцийн хэмжээний дөрөвний нэг гэвэл гэрлийн хурдаар ойролцоогоор долоон тэрбум жил явж байж туулах зай гэсэн үг. Нарны массын дөрөвний нэг гэвэл дундаж хүний биеийн массаас даруй 5,000,000,000,000, 000,000,000,000,000 дахин их хэмжээг хэлнэ, нарны радиусын дөрөвний нэг гэвэл та машинаар 100км/цагийн хурдтайгаар 70 орчим хоног өдөр шөнө тасралтгүй давхиж байж туулах зайг хэлнэ. Тэгвэл хэн нэгэн хүний дөрөвний нэг гэж юу гэсэн үг вэ?

2011-10-21

Б-Ө-Ө

Ерээд он. Монголын нийгмийн нэн сонирхолтой нэгэн үе. Хамаг юм задгайрсан, идэж уух юмаар өлсгөлөн, харин ер бусын элдэв хов живээр цатгалдсан тийм нэг “солиотой” цаг хугацаа байсан санагддаг. Тэнд ч нэг нь биенээсээ гал гаргаад л, толгой дээгүүр маань нисдэг тавгууд сүлжилдээд л, эсвэл хэн нэг нь тэр хөлөгт нь орж нисээд л, бас нэг нь уулан дээрээс харь гаригийнхантай холбоо ч тогтоож байх шиг...

    Цаг хугацаа алслан холдохын хамтаар монголчууд бидний нүд маань ч  харьцангуй нээгджээ. Нөгөө харь гаригийнхан бидэнтэй уулзсан ч үгүй нисээд алга болж, ер нь гал гэдэг зүйл биенээс биш шүдэнз энэ тэрээс л гардаг гэдгийг ойлгохтойгоо болоод авлаа. Тэр үеийг ингэж боддог юм. Тэдгээр солиотнуудыг буруутгахаасаа илүүтэйгээр “Ямар ард түмэн байна тийм төр засаг байна” гэдэгчлэн тийм зүйлийг хүлээн авах хөрс шороог нь бид өөрсдөө бэлдээд өгчихдөг юм биш үү. Юу ч хэлсэн итгэхэд бэлэн мэдээлэлгүй, мэдлэггүй, гэнэн цаг үе байж дээ. Ийнхүү хүлээн авах хөрс нь бий болонгуут түүн дээр тоглогчид нь аяндаа гараад ирдэг аж.

2011-09-27

МЭДЭЭЛЛИЙН ХЭЛ булингартах учиргүй

Аливаа зүйл цаг хугацаа болон өөрийн хөгжлийн зүй тогтлын нөлөөлөлд оршин байдаг. Цаг хугацаа нь үе үеэрээ өөрийн өвөрмөц шинж төлөвийг агуулсан байдаг онцлогтой. Бидний амьдран буй энэ цаг үеийн өвөрмөц шинж төлөв нь мэдээлэл юм.

Энэ эринд амьдарч байгаа оюунлиг хүн бүр алхам тутамдаа шинэ мэдээлэл эрэн хайж, олсон мэдээллээ мэдлэг болгон оюун ухаанаа хөгжүүлж, амьдрал ахуйдаа болон ажил мэргэжилдээ хэрэглэхийг эрхэмлэж байна. Шинжлэх ухаан, техник технологийн асар их хурдтай хөгжлийн өнөө үед мэдээллийн олон хэрэгсэл өрсөлдөн бий боллоо. Монголчууд нэгэн үед цөөн тооны тогтмол сонин болон шугамын радиогоор мэдээллээ хангадаг байсан бол одоо маш олон төрлийн сонин хэвлэл, олон нийтийн хийгээд хувийн телевизүүд, гадаадын TV болон радиогийн богино долгионы сувгууд, компьютер, интернэт, цахим сүлжээ гээд мэдээллийн олон зүйлийн хэрэгсэл үүсэж хөгжлөө. Гэхдээ хүнд мэдээлэл өгдөг гол зүйл нь яах аргагүй хэл юм.

2011-06-01

Ц.Шагдарсүрэн: Бурхан буян хайрлаж, чөтгөр чөлөө өгвөл бодсон юм бий

“Монгол хэлний тайлбар толь” хэмээх зузаан ном хэвлэгдэн гарсаар даруй 40-өөд жилийн нүүр үзлээ. Олон түмний дунд “Цэвэлийн ногоон толь”гэж алдаршсан энэ номыг зохиогчийн хүү, Төрийн шагналт эрдэмтэн Ц.Шагдарсүрэн сонин хэвлэлийнхнээс “зай барьдаг” хэдий ч аавынхаа талаар ярилцахаас татгалзсангүй. Тэрбээр сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ болой.
-Аав тань “Монгол хэлний тайлбар толь” хэмээх алдарт бүтээлээ туурвих үед та хэдэн настай байсан бэ? Энэ бүтээлээ хэрхэн яаж хийсэн бол?
-Аав толио арав гаруй жил хийж, 1966 онд хэвлүүлсэн. Тэр үед нь би МУИС-ийн төгсөх буюу V ангид байсан юм. Уг толь дотоод гадаадад гарсан нь дараа дараагийн монгол толгойтой бүх толийн суурь болсон төдийгүй Монголын судлалд шинэ үеийг нээсэн гэж Францын монголч эрдэмтэн Франсуаз Обен профессорын бичсэн үнэлгээг хэлмээр байна.

Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчийн оролцоог чухалчлах нь

Чухалчлах үндэслэл 
Улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр манай улсад зорчих, дамжин өнгөрөх болон оршин суугаа гадаадын иргэдийн тоо олширч, тэдний хууль ёсны эрхийг хангах, хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна. Тухайлбал гадаадын иргэн холбогдогчтой хэргийн шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагч оролцох[1] хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэх хандлагатай боллоо.
Гэхдээ энэ бол зөвхөн гадаадын иргэнд хэл зүйн туслалцаа үзүүлж, эрх ашгийг  хамгаалах талын асуудал дангаараа биш бөгөөд орчуулагчийн ажил үүргийг тухайлж мөн салгахгүйгээр, нийтдээ хуулийн байгууллагын ажилд зайлшгүй хамрагдах харилцаа болохыг тусган цогц байдлаар  анхаарах ёстой судлагдахуун юм.

2011-05-30

Г.Аким: Улс үндэс, соёл уламжлалаа гэсэн сэтгэл манай дээдсүүдэд дутаж байна

Энэ удаагийн GoGo.Cafe булангийн зочноор бид АНУ-ын Сан-Францискод төвтэй ЮНЕСКО-гийн соёрхолтой дэлхийн соёл урлагийн Академийн гишүүн, Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гуайг урин оролцуулж, Монгол хэл бичгийн талаар цөөн хором хөөрөлдсөнөө та бүхэнд хүргэж байна.

-Сүүлийн үед Монгол хэлэнд огт байгаагүй “нэлээдгүй” гэх ямар ч утгагүй үг, мөн хэр зэргийн “хэр” гэдгийг хир буртгийн “хир”-тэй андуурч бичих гэх мэт түгээмэл алдаа хэт их боллоо. Кирилл үсгийн дүрэмд ер нь өөрчлөлт орсон уу?
-Б.Осор, Ц.Дамдинсүрэн гуай нарын зохиосон дүрэм хэвээрээ л байгаа. Мөн “Зөв бичих дүрмийн толь” гэж байгаа. Манайхан л тэр бүхнийг ерөөсөө үзэхгүй байна. Хүн, хүн дураараа бичдэг болж. Үнэхээр зөв бичиж суръя гэвэл сэтгүүл зүйн сургуулиудад зөв бичих дүрмийг нь заах хэрэгтэй шүү дээ. Ер нь орос үсгийн дүрэм бол сурахад маш хэцүү. Энд байгаа таван хүнээр арав, арван өгүүлбэр бичүүлэхэд бүгд өөр өөр бичнэ. Яагаад гэхээр энэ нь үгийн үндсийг эвддэг дүрэм юм. Англи, франц, герман аль ч хэлэнд үгийн үндсийг эвддэг дүрэм гэж байдаггүй. Үгийнхээ үндсэн дээр дагавраа залгаж бичдэг учиртай. Гэтэл манайх үгийн үндсээ эвдээд, гээгдэх эгшиг, шилжих эгшиг гээд олон хэцүү дүрэмтэй.

2011-05-11

Ж.НЭРГҮЙ: “Хүн, араатан, бурхад”-аа хулгайлуулчихлаа ...

Түүний орчуулгын бүтээлийн сонголт тун өвөрмөц байдгаараа бусдаас давуу, сонирхолтой байж чаддагийг уншигчид андахгүй. Нэг сонсоход Сергей Есениний “Сонгодог шүлгүүд”, нөгөө сонсоход Саддам Хусейны роман, эсвэл бүр доошлоод Тополийн “Ор хөнжлийн Орос орон”, эсвэл бүр дээшлээд Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв”-ийг гаргачихсан дуулддаг. Заримдаа түүнийг Бароны үнэнч анд хэмээн хошигнох нь бий.

Учир нь Барон Унгерн гэдэг хүний талаар манайхан дайсан гэдгээс өөр ойлголтгүй байхад тэрбээр өөр өнцгөөс нь харж, судалсан нэгэн юм. Бас нэг зүйл гэвэл, Ж.Нэргүйг Монголдоо бүхэл бүтэн Чойбалсан хотын ундны ус цэвэршүүлэх станцыг эхлээд аж ахуйн аргаар босгож, дараа нь социализмын үеийн Оросын нэгэн том Хүрээлэнгийн зураг төслөөр бүрэн телемеханик удирдлагатай станц бариулсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр нь өнгөрсөн зууны 80-аад оны дунд үе гэнэ. Одоо харин нийгмийн оюун санаа, сэтгэлгээг цэнгэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй түүнтэй ярилцлаа.

2011-04-20

Үгэнд биш, утганд шүтэж ярих хэрэгтэй

Бичсэн Ш.Билэгсайхан
2010 оны 3-р сарын 16
www.tsagtur.mn

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн багш Дүгэржавын Бадамдоржийг дугаарынхаа зочиноор урилаа. Тэрбээр 1993 онд “Өөлд аман аялгууны ойллого” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж, “Монгол хэлний үгийн сан-утга зүйн ай” /1995/, “Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс” /1997/, “Монгол хэлний утга судлал” /2006/ зэрэг арав гаруй ном, эрдэм шинжилгээний 50 гаруй өгүүлэл хэвлүүлжээ. Мөн утга судлалаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн профессор болсон эрдэмтэн. Түүнтэй хэл соёл, утга судлалын чиглэлээр тулгамдаж байгаа асуудлын тухай ярилцлаа.

2011-04-14

Монголын нийгмийг эрүүжүүлж чадна гэж...

Энэ дугаарын зочноор орчуулагч Т.Төмөрхүлэг гуайг урилаа. Монголын уншигчдыг Францын утга зохиолтой ойртон танилцахад түүний оруулсан хувь нэмэр их. Социализмын үеэс Францын сонгодог зохиолуудыг орчуул­саар ирсэн тэрээр энэ удаа Францын алдарт сэтгэгч Шарль Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номыг орчуулж, тун удахгүй уншигчдын гар дээр хүргэх гэж байна.

- Та дэлхийн соёл иргэншлийн манлай болсон Франц үндэстний хэлийг хэзээ­нээс сонирхон судлах болов?

- Оюутан цагаасаа. МУИС-д нэг жил Франц хэлний ангид суралцсан. Гадаад явдлын яам намайг сурлага гайгүй гэж үзсэн юм байлгүй, нэгдүгээр курс төгсө­хөд минь Москвад Олон улсын харил­цааны дээд сургуульд явуул­­сан юм. Тэгээд франц хэлийг үргэлжлүүлэн үзсэн дээ.

2011-04-05

Сэмьюэл Жонсон: Лорд Честерфилдэд бичсэн захидал

www.literature.mn

Честерфилд болон Тайлбар толь бичиг:

Санхүүгийн дэмжлэгт нь найдан Жонсон Англи хэлний хамгийн анхны Тайлбар Толь Бичгийг хийх төлөвлөгөөгөө олон тооны зүдэрсэн, ядарсан зохиолчдыг тэтгэн, ивээдэг төрийн хүн болох Лорд Честерфилдэд зориулсан байдаг. Хэдийгээр Честерфилд эхэндээ бага сага анхаарал тавин, өөрийн зөвлөгөөгөө өгч байсан хэдий ч төдөлгүй сонирхол нь буурч, ямар ч санхүүжилт өгөөгүй юм. Жонсон олсон орлогынхоо ихэнхийг бичсэн ажлыг нь гараараа хуулбарлан, тайлбар зүүлтийг оруулж, хуудсуудыг хийсэн цөөн хэдэн ажилчдадаа зориулсан байдаг. Хийсэн ажил нь хэвлэгдэхийн нь өмнөхөн бүтээлээ өөрт нь зориулж магадгүй хэмээн найдсан Честерфилд Тайлбар Толь Бичгийн талаар магтсан тойм нийтлэлийг тухайн үеийн сони болох “World” сонинд нийтэлсэн байна. Энэхүү магтуу нь Жонсонг ихээр унтууцуулсан бөгөөд түүнд хариу болгон бичсэн захидал нь олон нийтийн дунд ихэд алдаршсан гэдэг.

2011-04-02

Харь холоос багшаа дурсахуй

Л. Батбаяр
www.dayarmongol.com

Их Сургуулийн 3-р дамжаанд Үгийн сангийн хичээлийг амьддаа домог болон алдаршсан эрдэмтэн багш Чой. Лувсанжав бидэнд зааж билээ. Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, М.Гаадамба тэргүүтнээс номын дуу сонсох завшаан дутсан ч Чой.Лувсанжав, С.Дулам, Ч.Билигсайхан, Чоймаа, Баянсан, Буянтогтох зэрэг эрдэмтэй чадалтай багш нараас номын дуу сонсох сайхан завшаан бидэнд оногджээ.

2011-03-05

Монгол хэл минь хэл биш, сэг болох нь ээ

Б.Бирваа (Шинжлэх ухааны доктор)

Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ. Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна. Анхны үедээ энэ дэлхий дээр 10 мянга шахам хэл байсан бололтой гэх боловч мөхөж сөнөсөөр байгаад өнөөгийн энэ эринд өөр хоорондоо ихээхэн ялгаатай хэрнээ бие биетэйгээ хүйн холбоо, гарал төрлийн хэлхээ сүлбээтэй 12 том бүлэг хэл үлдсэний нэг алтайн хэлний бүлэгт багтдаг монгол хэл минь одоо л монголчууд бидний овлигогүй төрх, сармагчин маягийн дууриамтгай зан араншингаас болоод мөхлийн замдаа орох нь уу даа гэж сэтгэл шаналж яваагаа нуугаад яахав. Өнгөрсөн зууны 50-иад оны үед ёстой л идэр залуудаа “Үнэн” сонинд ажиллаж байхдаа Б.Ринчен гуайг бараадан эрдмийн шимээс нь бага ч болов хүртэх аз тохиож, монгол хэлний найруулга зүйн талаар чамлахааргүй мэдлэг, туршлага олж авсан маань миний амьдралд ач буянаа хайрласан болохоор би тэр ачтай хүний хэлсэн сургасныг мартахгүйгээр барахгүй байн байн дурсах, ярих дуртай байдаг юм даа. Тэр үед монгол хэл минь түүхэн хөгжлийн эрхээр, хойт хөршийн эерэг нөлөөгөөр, мөн хойно сургууль төгссөн залуусаар дамжин, мөн шинжлэх ухаан техникийн хөгжлийн жамаар шинэ шинэ нэр томьёо, шинэ үг, шинэ ойлголтоор баяжин, хөгжиж ирснийг үгүйсгэвэл нүгэл болно. Гэхдээ л орос хэлийг хальт мулт, буруу хазгай сураад харийн хэлний үг, өвөрмөц яриа хэллэгийг монгол хэлэнд хүчээр чихэж, төрөлх хэлээ эвдэх, гуйвуулах явдал газар аваад эхлэхэд өнөө л муу нэртэй, луу данстай Ринчен гуай л дугардаг, шүүмжилдэг, хэлдэг ярьдаг байсан юм. Тэгэхэд өнөөдөр монгол хэл тэр үеийнхээсээ бүр дордоод, монгол хүний юу яриад, хэлээд байгаа нь ойлгогдохоо байчихаад байхад энэ талаар сэтгэл түгшиж, санаа бодлоо хэлж ярьж байгаа эрдэмтэн мэргэд, эх оронч сэтгэлтэй хүн байна уу? Бараг л алга гэж болохоор. Хаа холын Америкийн эрлийз англи (жинхэнэ цэвэр англи хэл чинь Англи, Ирланд, Австрали гэх зэрэг газар л байгаа) хэлийг орчлонгийн ганц хэл юм шиг шүтэгчдээс эмээж сүрдээд байгаа юм уу, аль эсвэл гөрдлөг гүтгэлгийн элдэв балай юм сонин сэтгүүлд сараачин ходоодоо тэжээдэг зарим сэтгүүлчинцэрээс айгаад байдаг юм уу, олигтойхон дуугараад, алдаа оноог нь тунгаагаад өгсөн хүнийг би мэдэхгүй л юм байна. 1990-ээд оноос өмнө бол хойд хөршийнхөнд өвдөг сөгдөн бишрээд л, орос хэлнээс буруу зөрүү үгчлэн орчуулсан үг хэллэг, онож хэлээгүй орчуулгын хэл яриа, нэр томъёо газар сайгүй байсан боловч өнөөгийн (үүрэг, хариуцлагын талаар үг дурсах ч цээртэй) эрх, эрх чөлөө хоёрт бялуурсан үеийнх шиг зар сурталчилгаа, бүх газрын хаяг, пүүс компани, урлаг, дуу хуурын олон хамтлагийн нэр усыг арай ч ингэж харийн хэлээр бичдэггүй, тэгж ч ярьдаггүй байсан. Үүнийг эрүүл ухаантай монгол хүн хэн хүнгүй л мэдэж байгаа. Монгол хэл ийнхүү сэглэгдэн зэрэмдэг хэл болсон явдал манайд бага, дунд сургуулийн сургалтаас улбаатай байна. Бага, дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын хичээлийн сурах бичиг, тоо, хими, физик, биологи гэх мэт бүх хичээлийн сурах бичиг, унших ном, хичээлийн хэрэглэгдэхүүнийг яруу сайхан, баялаг үгтэй монгол хэлээр бичиж туурвилгүй, орос болон бусад гадаад хэлнээс таамаг төдий, буруу зөрүү, махчилан орчуулсан модон хэлээр зохиож байгаа юм чинь хүүхэд залууст ямаршуу мэдлэг дадлага эзэмшүүлэх нь тодорхой шүү дээ. Тэгээд тэд нь цаашаа дээд сургуульд орсон шүү болохоороо нөгөө зуун ямаанд жаран ухна гэгчээр бий болсон 170 гаруй их, дээд сургуулийн аль нэгний босгыг яаж ийгээд ар, өврийн хаалгаар, хахууль махуулиар давж эрдэм номын далайд шумбадаг юм болов уу гэтэл аанай л нөгөө буруу зөрүү ярьдаг монгол хэлэн дээр нь бас эрлийз англи хэл, орос хэл бас бус гадаад хэл ороод ирэхээр аль ч учраа олохгүй мунгинадаг бололтой. Шинээр оюутан бологсдын зарим нь сэтгүүлч болохыг зориод, МУИС-ийн сэтгүүл зүйн анги, Радио телевизийн дээд сургууль, мөн сэтгүүлч бэлтгэж төгсгөдөг бусад дээд сургуульд орж суралцсан болоод сэтгүүлчийн мэргэжилтэй гэх диплом нэртэй жонхуутай хавтас өвөртөлж авах боловч монгол хэлний мэдлэг, найруулга зүйн талаархи ур чадвар нь тун маруухан байна даа гэсэн сэтгэгдэл хүмүүст төрдөг юм байна лээ шүү. Монгол хэлийг сэглэж буй нэг хэсэг өвчнийг дор дурдъя. Үүнд: