2011-04-05

Сэмьюэл Жонсон: Лорд Честерфилдэд бичсэн захидал

www.literature.mn

Честерфилд болон Тайлбар толь бичиг:

Санхүүгийн дэмжлэгт нь найдан Жонсон Англи хэлний хамгийн анхны Тайлбар Толь Бичгийг хийх төлөвлөгөөгөө олон тооны зүдэрсэн, ядарсан зохиолчдыг тэтгэн, ивээдэг төрийн хүн болох Лорд Честерфилдэд зориулсан байдаг. Хэдийгээр Честерфилд эхэндээ бага сага анхаарал тавин, өөрийн зөвлөгөөгөө өгч байсан хэдий ч төдөлгүй сонирхол нь буурч, ямар ч санхүүжилт өгөөгүй юм. Жонсон олсон орлогынхоо ихэнхийг бичсэн ажлыг нь гараараа хуулбарлан, тайлбар зүүлтийг оруулж, хуудсуудыг хийсэн цөөн хэдэн ажилчдадаа зориулсан байдаг. Хийсэн ажил нь хэвлэгдэхийн нь өмнөхөн бүтээлээ өөрт нь зориулж магадгүй хэмээн найдсан Честерфилд Тайлбар Толь Бичгийн талаар магтсан тойм нийтлэлийг тухайн үеийн сони болох “World” сонинд нийтэлсэн байна. Энэхүү магтуу нь Жонсонг ихээр унтууцуулсан бөгөөд түүнд хариу болгон бичсэн захидал нь олон нийтийн дунд ихэд алдаршсан гэдэг.

Чухам яагаад энэхүү захидлыг уншигчиддаа хүргэх болсон тухайд бол эх хэлээ эзэмшихийн агуу чадвар ямар язгуур дээд, гарал өөр хүнийг ч өөртэйгөө тэнцвэртэй харьцаанд хүргэж болдогийг харуулахыг зорьсон юм. Жонсон 7 жилийн туршид өчүүхэн бага орлогоор амьдран энэхүү бүтээлээ нийтийн сайн сайханд зориулан гаргасаныхаа төлөө ямар нэгэн одон тэмдэг, шагнал урамшуулал аваагүй болохыг энд онцлохыг хүсэж байна. Харин үүний дүнд Английн ард түмэн эх хэлээ улам сайн мэддэг болж, улам шимтэн суралцах болсноор хэл эзэмших соёл нь урлаг хэмжээнд хүрсэн юм. Өнөөгийн Монгол орноо амьдралынхаа 7 жилийг ийнхүү зарцуулан золиослож чадаад, түүнийхээ төлөө өчүүхэн ч мөнгө төгрөг, алдар нэр гуйж гувшихгүйгээр мөрөөрөө амьдарч чадах хүн байгаа гэдэгт итгэн тэр нэгэн хүнд урам өгөхийн тулд энэхүү захидлыг чадан ядан орчууллаа. Жонсон үүгээрээ тухайн цаг үеийнхээ, үнэндээ бол одоо ч өөрчлөгөөгүй хандлагыг шүүмжлэн ялсан юм.

Лорд Честерфилдэд хандан бичсэн Сэмюэл Жонсоны захидал

Честерфилдийн Чинхүү Эрхэм Хүндэт Эрл танаа
1755 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр

Эрхэм Лорд минь,

Лорд та миний Толь Бичиг-ийг олон нийтэд санал болгон зөвлөсөн хоёр хуудас нийтлэлийг “Уорлд” сонинд нийтэлсэн болохыг эзнээс нь сонслоо. Ихэс дээдсийн тааллаас багахан хүртэж байсан миний хувьд ийнхүү онцгойлсон хүндлэлийг хүлээх нь нэр төрийн хэрэг болохын хувьд хэрхэн хүлээн авах эсхүл ямар байдлаар хандахаа мэдэхгүй балмагдав.
Урмын бяцхан гэрэл сэтгэлдээ сүүмэлзүүлэн лорд таны өргөөнд анх зочлохдоо бусдын хүмүүсийн нэгэн адилаар таны үг, бараалхахын сүрэнд автан байсан бөгөөд өөрийгөө энэхүү ертөнцийн эздийн эзэн мэтээр бахархан бодож, бардамнах сэтгэлээ барьж дийлэхгүй сууж байсан юм. Гэсэн хэдий ч бараалхалт минь туйлын бага урмаар тэжээгдсэн ч эхэлсэн үйл хэргээ цаашид үргэлжлүүлэхэд минь ямар ч бахдал, бууралтын аль аль нь цөхрөөж дийлээгүй би хэлж л чадах байна. Олон нийтийн өмнө Лорд танаа хандах үед ноогдох таашаалын аливаа ахуй өөрөөс нь буруулсан, тэтгэвэртээ гарч, хүндлэл хүлээхээ байсан эрдэмтэн төий л байсан юм. Хамаг хүлээлт нь талаар болон буцаагдахад ямар ч хүн тийм ч таатай хандахгүй илэрхий байдагчлан Би хийж чадах бүхнээ хийсэн билээ.

Эрхэм Лорд минь таны үүдний өрөөнд хүлээн суусан буюу үүднээс тань буцаагдсан цаг мөчөөс хойш гомдоллох нь утгагүй ч гэлээ тусламжийн нэг үйлгүй эсвэл урмын нэг үггүй бүр тааламжтай нэг ч инээмсэглэл үзэлгүй хийх ажлаа саад бэрхшээл дундуур түрэн урагшилсаар долоон жил өнгөрч, чирч гулдраад ч гэсэн хэвлэгдэн гарах мөчид авчирчээ. Надад ивээгч эзэн, асран тэтгэгч байхгүй байсан тул тийм ч халамжийг хүлээгээгүй байсан хэрэг.
Виргилийн хоньчин эцэст Хайр гэдгийг үзэж, хад чулуу болохыг ойлгодог билээ. Эрхэм Лорд минь, хүнийг усан дээр тэнцэж ядан амьдралынхаа төлөө тэмцэхийг эс тоон харсаар байгаад эрэг дээр гаран хөрсөн дээр хөлөө тавихад тусламжийн гараа сунгадаг нэгнийг ивээгч эзэн гэх үү? Миний хөдөлмөрийг өөртөө авахдаа та тааламжтай байх тухайгаа хэлсэн мэдэгдэл тань урьд нь байсан, өгөөмөр ч байсан. Гэтэл энэ бүхэн таашаахаа болин цөхөрч, илэрхийлэн гаргахын үл хүсэн ганцаардтал, аливаа тусламжийг үл хүсэн би өөрөө олонд танигдтал саатсан билээ. Хүлээж аваагүй ашиг тусын төлөө үүрэг хариуцлага хүлээхгүй байхыг эсвэл үзүүлсэн хандлага нь өөрөө өөрийнхөө төлөө эхэлсэн ажлаа хийхэд хүргэснийг нь ивээгч эзэндээ өртэй хэмээн олон түмэн үзэхгүй хэмээн итгэсэн нь ихэрхэн, муухай зан гаргасан хэрэг болоогүй гэж найднам.

Тусалсан өгөөмөр нэгэнд туйлын бага өглөгтэйгээр ажлаа өдий зэрэгтэй авчирсны хувьд, хэтийдсэн их баяр баясгалантайгааар өөрөөрөө бахархан, бардамнаж байсан итгэл найдварын тэр нэг цагийн зүүднээсээ аль эрт сэрсэн хэмээн дүгнэж байгаадаа миний урам үл хугарнам.

Эрхэм Лорд,

Таны язгуурлаг ахуйн хамгийн эгэл,
хамгийн дуулгавартай албат,

Сэм Жонсон

1 comment:

  1. Баларсан юм, ийм юм унших гэж. Энд нэг тэнд нэг үг үсэг байхгүй. Ямар ч тосгүй зэвэрсэн төмөр хавирч байгаа аятай. Аятайхан найруулж бичээч. Ийм сайхан блогийг гутааж байх гэж дээ

    ReplyDelete