Showing posts with label Мэдээ мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээ мэдээлэл. Show all posts

2013-05-16

Д.Ганболд: “Холбооны техникийн орчуулга, технологийн судалгааг Герман хэлнээс хийхэд утга нь цэцэн сум шиг оновчтой, манай Монгол хэлэнд маш ойлгомжтой санаагаар буудаг”

Эх сурвалж: gogo.mn
-Дэлхийн цахилгаан холбооны өдөрт-

Өнөөдрийн зочноор  цахилгаан холбоо, электроник, радио телевизийн тоон системийн талаар анхны Англи-Герман-Монгол, Герман-Англи-Монгол түүвэр толь бичгийг зохиосон Мэдээлэл холбооны сүлжээ компаний  мэргэжилтэн Дамдингийн Ганболд оролцож байна.

Асуулт : Миний харж байгаа  холбоо мэдээллийн энэхүү толь бичгийг зохиох санаа анх яаж төрсөн бэ ?
Хариулт : Анх радио холбооны давтамжийн онолыг нээсэн их эрдэмтэн Хайнрих Херц амьдарч байсан Нордрайн Вэстфаллен мужийн өмнөд хязгаарт орших Хаймбах тосгоны гэр музейг үзэж байхад нэрт эрдэмтний өөрийн тэмдэглэл хийж байсан хэд хэдэн жижиг дэвтрүүд байсан нь над жижиг толь хийх санааг эхэлж бодогдуулсан. 

2013-01-02

Уул уурхайн англи хэл

Монголын уул уурхайн инженерүүдэд зориулсан уул уурхайн англи хэлний блогийг "Толь лавлах" хэсэгт оруулав. Уул уурхайн төрөл бүрийн сэдэвтэй, мөн орчуулга хийх үед тохиолддог бөгөөд мэргэжлийн бус хүнд орчуулахад хүндрэлтэй байдаг янз бүрийн нэр томьёо агуулсан бичвэрийг англи, монголоор нь зэрэгцүүлж оруулсан энэхүү блог гагц инженер бус уул уурхайн чиглэлээр орчуулга хийдэг нөхдөд тус нэмэр болох буй за.

2011-08-29

Орчуулагч хүний тухай баримтат кино

Орчуулагч хүний хөдөлмөрийг нарийн боовчин, хөгжимчин хүний ажилтай харьцуулж хийсэн Италийн сонирхолтой баримтат киног үзэж сонирхоно уу. Англи хадмалтайг нь киноны доор байгаа "View this movie at cultureunplugged.com" дээр дарж үзнэ үү.

Аль ч хэлэнд орчуулагдашгүй адармаатай 20 үг

Эрдэмтэн Ш.Баатарын хэлснээр монгол хэл найман түмэн үгтэй. Тэр дунд орчуулахад түвэгтэй, эсвэл нэг хоёр үгээр орчуулах аргагүй нутгийн онцлог үг олон. Жишээлбэл, аргалыг харийн ямар ч хэлэнд “үхрийн хатсан баас” гэж буулгаж болох ч монголоос өөр хэлээр ярьж, сэтгэдэг хүнд төдийлөн ойлгогдохгүй болов уу.

Яг үүнтэй ижил орчуулахад бэрхшээлтэй, тухайн үндэстэн, газар нутгийн онцлогийг тусгасан, орчуулагдашгүй үг аль ч хэлэнд бий. Гол нь тийм үгсийг тухайн улс үндэстний сэтгэхүйгээр шууд хүлээн авч ойлгох нь гадаад хэл суралцагчдад ихээхэн чухал юм. Ингээд орчуулах аргагүй 20 үгийг жишээ болгон толилуулъя.

2011-07-19

Монгол бичиг - Монголын бичиг

Ийм нэртэй блогийг нэгэн найзтайгаа хөтлөхөөр болов. Хаяг нь http://monggulbichig.blogspot.com. Мөн "Блог вэбсайт" буланд оруулав.

2011-05-31

Хуандийн зарлиг ба монгол бичиг


Монгол бичиг хичнээн чухал болох талаар нэгэн баримт дэлгэн учрыг хэлье. Ар Монгол Манж Чин улсад дагаар орохоос өмнө Төвдийг Ойрадын Хошууд аймаг захирдаг байсан тул Манжийн хаанаас Далай ламд явуулсан захидлууд шар торгон дээр монгол бичгээр бичигддэг байснаас нэлээд хэд нь бидний үе хүртэл уламжлагдаж ирсэн. Хятадууд Төвдийн өөрийн орны салшгүй нэгэн хэсэг болохыг нотлохоор эдгээр баримтыг нийтэд саяхан дэлгэн тавьсан билээ. Гарын дор байгаа нэгэн хятад номонд зургаар хэвлэгдсэн ийм нэгэн монгол бичгийн захиаг та бүхэнд толилуулья:

Хуандийн зарлиг:

Баруун этгээдийн үлэмж сайн амгаланд Бурханыг дэлхий дэх Бурханы сургаалийг эрхэлсэн, хамгийг мэдэгч Очир дарь Далай лам дор илгээвэй.

Тэнгэрийн ивээл дор энд энх амгалан. Хамгийг мэдэгч Далай ламын энх амгалан мэндийг сонсож машид баясваа. Зар газар хэдий хол дэх бөхсөөр үргэлжид тасралгүй сайсаар сэтгэхийн тул, тэгэхээр тусалж, Цэрэн лам, Самдан гэлэн эднийг, мэндийг асуухаар илгээвэй.

Эвээр засагчийн арван дөрөвдүгээр он, Зуны сүүл сарын хорин дөрөвнөө.
/1657 оны 6 сарын 24/

Үүнээс үүдээд дүгнэн хэлэхэд:

1. 400-гаад жилийн тэртээх монгол хэл үндсэндээ хэвээрээ. Харин илүү яруу тод байна. Монгол бичиг байгаагүй бол бичгийн соёлын энэ амт шимтийг бид мэдрэхгүй байсан.

2. XVII зуунд Монгол хэл бол евроазид олон үндэстний харилцааны хэл байсаар байсан. Одоогийн англи хэлний үүргийг тухайн бүс нутагт монгол хэл бичиг гүйцэтгэж байжээ. Бидний өвөг дээдэс их хүчирхэг байсны үнэн баталгаа нь үнэн түүхийг тэмдэглэн үлдээсэн монгол бичиг болж байна.

3. Манжууд монгол бичгийг хуулан авч, Далай ламтан хүртэл монгол хэлээр, монгол бичгээр гадаад дэлхийтэй нэвтрэлцэж, олон улсын түүх монгол хэлээр бичигдэж байсан гээд бодохоор бид яавч монгол бичгээ сэргээх юмсaн гэсэн тэмүүлэл өөрийн эрхгүй төрж байна.

Ш.Баатар
http://shbaatar.blogspot.com/

2011-05-20

Монгол бичгийн толь

Өнөөдөр твиттерийн буянаар монгол бичгийн тольтой сайт олж авав. Холбоосыг нь "Толь лавлах" хэсэгт орууллаа.

2011-04-20

The distinction between interpreter and translator

Posted by Jill (@bonnjill) in Random musings, Translation.
trackback
translationmusings.com

An ongoing debate in our industry is whether or not to push the distinction between an interpreter and a translator. We in the industry all know that interpreters talk and translators work with the written word, but people outside the industry automatically assume I am an interpreter when I say I am a translator. I have to explain to almost everyone I meet that I prefer to “sit behind my computer and find the perfect word” instead of rambling on until my point gets across (because, believe me, if I were an interpreter that would be EXACTLY what would happen – I was not blessed with the gift of off-the-cuff speaking like my interpreter colleagues…).

2011-04-19

Is English the richest language?

Asya Pereltsvaig
languages-of-the-world.blogspot.com

I am often asked whether it is true that English (vocabulary) is the richest in the world. After all, English has words that do not have good counterparts in other languages, right? Say, there's no appropriate Russian translation for the English privacy, badge or weekend. And isn't that the reason that so many words of English penetrate other languages with sometimes frightening speed?

Not quite so. First of all, for any English word difficult to translate into a given language, there are words in that language that are difficult to translate into English. What would, for example, be a good translation of the Hebrew word hutzpa or the Russian word dusha? One can easily come up with many other examples, and translators struggle with them on a daily basis.

2011-04-15

Language like people came out of Africa

All languages stem from the same source, claim scientists, after tracing origins of speech to sub-Saharan Africa around 150,000 years ago

By Richard Alleyne, Science Correspondent
www.telegraph.co.uk
14 Apr 2011

Using sophisticated analysis of hundreds of languages, the researchers have managed to trace back their beginnings to the same place and the same time.

They now believe that language may have been one of the "tools" that boosted humanity and led to the colonisation of the whole planet.

2011-04-08

Д.Төрмөнх: Бүгдээрээ холливудыг эзэлье

Сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх, орчуулагч Д.Баяржаргал нар Дэвид Тротиерийн “Кино зохиолчдын библи” номыг орчуулж уншигчиддаа хүргэлээ.

Номын нээлт өчигдөр Тэнгис” кино театрт болж үе үеийн кино зохиолч, найруулагчид оролцов. Уг ном Монголд байгаа зохиолч Холивудтай яаж холбогдох, бүтээлч энергээ хэрхэн хөгжүүлэх, зохиолоо продюсерт уншуулахын тулд ямар захиа илгээх, дүр “босгох” арван гол түлхүүр зэрэг кино бүтээгчдийн олон асуултад хариулт өгөх юм.

2011-04-05

Эрдэнэцогтын Содонтогос

Орчуулагчийн танилцуулга

Э. Содонтогос Монгол улсын Гадаад хэлний дээд сургуулийг (одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль) англи-орос хэлний орчуулагч мэргэжлээр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч мэргэжлээр, БНСУ-ын Кун Хийн Их Сургуулийн олон улс судлалын сургуулийг олон улсын улс төр-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

НҮБ-ын ХАС, АНУ-ын ОУХА-аас Монголд хэрэгжүүлсэн төслүүд, Монгол улсын Гадаад хэргийн яам, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ажиллаж, олон талт хамтын ажиллагааны чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан билээ. Мөн хувийн хэвшилд үр бүтээлтэй ажиллаж уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт томоохон төслүүдийг санаачилж хэрэгжүүлэхийн сацуу “Mongolian Mining Journal” хэмээх англи-монгол хэл дээр хэвлэгдэн гардаг сэтгүүлийг санаачилсан.

Эдүгээ Э. Содонтогос нь Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх бөгөөд шадар туслахаар нь ажиллаж байгаа төдийгүй, Монгол телевизийн “Face to Face” англи хэл дээрх нэвтрүүлгийг хөтлөн олон түмэнд хүргэдэг билээ.

2011-03-22

10 Awesome Productivity Programs for Freelancers

by Jayson

www.famousbloggers.net

For many people, the best advantage to working as a freelancer is not having a boss.
Unfortunately, not having a boss means you have to manage your own productivity. If you need help, consider these 10 awesome productivity programs.

2011-03-21

Translation is creation

Top movie translator Lee discusses his craft and language

By Hwang Jurie  (jurie777@heraldm.com)
www.koreaherald.com

Should a translation be considered a creation?

“Of course,” answers Korea’s No. 1 movie translator, both in quality and quantity.

“Translating a movie is a process of creation. Hence it is more than delivering word-for-word language but it is a work that requires the translator to blow in a fresh new meaning into it,” Lee Mi-do told The Korea Herald.

2011-03-17

English-Mongolian Finance Glossary

Preface

“I am delighted to have issued this first collection of financial terminologies, translated into and explained in Mongolian. This Finance Glossary is aimed at supporting Mongolians in their efforts to understand the financial industries of highly developed nations and implement the learnt in their home country.

Creating a dictionary requires continuous research and it usually is a result of collaborative work. Experts from the United States Agency for International Development (USAID) and tutors from the Institute of Finance and Economics (IFE) of Mongolia have made vast contributions and showed extensive support in the development of this preliminary glossary. Now I am granted an opportunity to listen to others’ comments and make improvements in the given manuscript by making it public.

Becoming a TED translator

The TED Open Translation Project is a new initiative, launched May 2009, which allows any talk on TED.com to be translated into any language, by volunteers worldwide. At launch, more than 200 translators, working in 40 languages, had contributed. We’d love you to join us …Click here!

2011-02-23

“Microsoft Windows 7” Монгол хэлээр

Microsoft Windows 7 үйлдлийн системийг албан ёсоор монгол хэлнээ хөрвүүлж байна. Энэ ажил Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (МШХХТГ), програм хангамжийн дэлхийд тэргүүлэгч пүүс болох Microsoft компанийн хооронд 2008 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа юм. Microsoft-ын орчуулгын ажлыг гардан зохион байгуулдаг Logrus компани өөрсдийн сонголтоор манай улсын Softline компанийг төлөөллөөрөө ажиллуулж байгаа бөгөөд тус компани “технологийн нутагшуулалт” хэмээн томъёолж буй уг ажлынхаа явцыг салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдэд, МШХХТГ болон холбогдох бусад байгууллагад танилцууллаа.

2011-01-12

Style Book Given to All Journalists at The Economist

Англи хэл рүү орчуулга хийдэг орчуулагчдад тус нэмэр болох болов уу гэсэн үүднээс "Экономист" сэтгүүлээс сэтгүүлчдэдээ өгдөг найруулгын зааврыг энд тавилаа.

http://www.economist.com/research/styleguide/

Мөн "Толь лавлах" хэсэгт "Найруулга зүй (англи)" гэсэн гарчигтайгаар оруулав.