Showing posts with label Залуучууд орчуулгын тухай. Show all posts
Showing posts with label Залуучууд орчуулгын тухай. Show all posts

2014-06-28

Нэр томьёоны асуудал (сэтгэл судлал)

Эх сурвалж: www.setgel.org

Монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.


2013-05-01


Сэтгэл судлалын шинжлэх ухаан 2000 гаруй жилийн өмнө үүссэн. Гэхдээ энэ түүхэн хугацааг шинжлэх ухааны өмнөх үе гэж нэрлэдэг бөгөөд албан ёсны шинжлэх ухаанч үеийг 1879 онд Вундт эрдэмтний туршилтын лаборатори байгуулснаар тодорхойлдог юм. Харин Монголд 1960-аад оны эхэн үеэр Д. Дашхүү, Ц. Нина нар ЗХУ-д сургуульд бэлтгэгдсэн ирсэн бөгөөд өнөөгийн бидний судалдаг сэтгэл судлалын салбарын үндсийг анх тавьсан хүмүүс юм гэж ихэнхи сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тэдний дараа үеийн эрдэмтдийг бас дурьдах хэрэгтэй ч энэ удаад би Монгол сэтгэл судлалын хөгжил ба түүхэн цаг үеийн тухай хөндөх гэсэнгүй. Харин нэр томъёог эхнээс нь буруу хэрэглэсэний уршигаар өнөө үеийн зарим нэг хүмүүст төвөгтэй санагдаж байгаа болон анхаарахгүй бол явцгүй гэсэн санааг бичихийг зорьлоо. Зарим нэг хүмүүсийн гэх учир нь дийлэнхи хүмүүс буруу нэр томъёог анхнаасаа хэрэглэж ирсэн, өрөөсгөл гэдгийг нь мэддэггүй, бас засахыг хүсдэггүйтэй холбоотой юм.
Заримдаа миний бие шүүмжлэл бичих хэрэгтэй болдог. Зөрчил нь хөгжлийн эхлэл гэдгийг мэддэггүй хүмүүс миний шүүмжийг субьектив (шударга бус) байдлаар ойлгож намайг загнах, доромжлох, дарамтлах тохиолдлууд гардаг. Ямартай ч миний бодлоор гэж бичдэгийг санахтун!
Дараах явдлууд зөрчилдөж байна гэж үзлээ:

2012-10-23

Баабарын дөрөвний нэг

Эх сурвалж: gogo.mn

Дөрөвний нэг гэж чухам ямар хэмжээс юм бэ? Мэдээж юуны тухай ярьж байгаагаас л шалтгаална. Жишээ нь үзэгдэх ертөнцийн хэмжээний дөрөвний нэг гэвэл гэрлийн хурдаар ойролцоогоор долоон тэрбум жил явж байж туулах зай гэсэн үг. Нарны массын дөрөвний нэг гэвэл дундаж хүний биеийн массаас даруй 5,000,000,000,000, 000,000,000,000,000 дахин их хэмжээг хэлнэ, нарны радиусын дөрөвний нэг гэвэл та машинаар 100км/цагийн хурдтайгаар 70 орчим хоног өдөр шөнө тасралтгүй давхиж байж туулах зайг хэлнэ. Тэгвэл хэн нэгэн хүний дөрөвний нэг гэж юу гэсэн үг вэ?

2012-01-04

Үг хэллэг, нэр томъёо

Эх сурвалж: www.dulmandakh.com

Монголчууд бид эх хэлээ бараг мэддэггүй бололтой, хамгийн гол нь гадаад хэл рүү хэт хошуурсан мэт надад санагдана. Өнөөдөр та яг ямар хэлээр ярьдаг вэ? Үндэс нь монголоор гэвч англи, орос, герман гээд маш олон хэл холилдсон саармаг, яг ямар нь мэдэгдэхгүй тийм л хэлээр ярьдаг. Бид монгол хэлээ сурахаасаа урьтаж англи, хятад, япон, солонгос гэх мэт гадаадын хэлүүдийг сайтар судалж сурч байна. Би ч үүнийг тойроогүй.

2011-12-28

Пап бол католик шашны санваартан. Лам гэдэг бол Буддын шарын шашны багш

Эх сурвалж: www.baabar.mn

Үндэсний тойм сэтгүүлийн эрхлэгч, “НЕПКО” ХХК-ийн редактор, Британника толийн шашны хэсгийн редакторуудын нэг Д.Батбаяртай хийсэн ярилцлагаас орчуулагч нөхдөд хэрэгтэй байж болох хэсгийг оруулав.


-Та Монгол Британникагийн шашны хэсгийг хянан тохиолдуулагчийн нэгээр ажилласан. Шашны хэсгийн онцлог юу байсан бол?

-Тэр хэсэг дээр ажиллахад нэг зүйл ажиглагдсан. Бид ЗХУ-аар дамжуулж өрнийн соёлтой танилцсан. Британникаг толгойлох үед нэг зүйл анзаарагдсан л даа. Дэлхий дахинаараа Хитлер гэдэг байхад бид оросыг дагаад Гитлер гэдэг шиг зүйлс гарч ирсэн. Энэ мэт орчуулгын тольд оноосон нэршлээр нь шууд буулгах боломжгүй юмс захаас аван таарсан. Манайхан Пап лам гэж хэлж бичдэг дээ.

-За тийм.

2011-11-29

Firewall - term

энэ єдрийн амгаланг айлтгая.

UNICODE-оор эмейл явуулсанд хїлцэл єгчье.

Энэ хэлэлцїїлгийг хэдэн єдєр алсаас ажиглаж суув. Хэлэлцїїлэг ийм сайхан
єрнєж байгааг дэмжээд єєрийн хэдэн санааг бичье гэж шийдэв.

1. Дєлмандахыг дэмжих хэрэгтэй. Шїїмжлїїлэхээс халширахгїй энэ хэцїї
сэдвийг єрнїїлсєэнд их талархаж байна.

2. Энд бичиж байгаа зїйлдээ хувь хїний мэдээлэл оруулахгїй баймаар байна.
Зєвхєн firewall гэдэг їгийн тухай бичье. Зєвхєн мэргэжлийн нэр томьёоны
тухай санал бодлоо бичье. Харийн єєрийн сэтгэлийн хєдєлгєєнєє єєр газар
бичье

3. Нэр томъёотой холбоотой єєрийн туршлагаас мєн тїїхээс бичье гэж бодов.

2011-04-14

Үндэсний сэтгэлгээний онцлог хэлэндээ тусах нь

Дахиад л орчуулгын тухай. Хийж байгаа орчуулгаа уншиж үзэхэд доор бичигдсэн алдааг нэлээн хийгээд байх шиг санагдсан. Тиймээс өөртөө болон орчуулга хийж буй, хийх та бүхэнд М.Саруул-Эрдэнэ ахын "Сонирхол хэл шинжлэл" номоос англи, монгол хэлний гол ялгааны тухай өгүүлсэн доорх хэсгийг сануулга болгон оруулж байна. Миний бичлэгийн гарчиг номын энэ хэсгийн ерөнхий гарчиг юм шүү. Энэ тухай бас, гагц хэлний тухайд биш Өрнө, Дорно ертөнцийн ялгааны тухай Д.Батбаяр зохиолч "Амрагийн тэнгэр" номондоо бичсэн байдгаас хүргэвэл: "Дорно бол дорно. Өрнө бол өрнө. нар ба Сар. Бурхан ба Бог. Үндэс хийгээд мөчир. Төлөөлөл нь Эртний хятад, Эртний Герег...Өрнө задаргаа. Дорно бол нэгтгэл. Сэтгэхүй бол задаргаа ба нэгтгэл. Дорно бол хийсвэрлэл. Өрнө бол бодчилол... " (Сонирхолтой шүү)

2011-04-07

Орчуулгын тухай

buugii.blog.banjig.net

Орчуулга гэдэг өөрөө тэр чигээрээ зохиол болох шахдаг зүйл. Бодно тунгаана. Сайн орчуулагч ямар ч материалыг эхлээд нэг хоёр цаг сайтар уншиж, хоёр хэлнээс холбоотой бусад матерал мэдээллийг уншиж судласны дараа хийдэг бол муухан орчуулагч 2 цагт гашраагаад л дуусгадаг. Харин түүнийг нь хэн ч ойлгохгүй.

2010-10-13

Математикч байх албагүй

Нутагшуулалтын талаар ярихаар, блог дээрээ бичихээр зарим хүмүүс эсэргүүцэхдээ "англи хэл сурахад нь дөхөм" эсвэл "хөгжихөд нь хэрэгтэй" зэрэг шалтгаануудыг нэрлэдэг . Энэ үгийг саяханы нэг өдөр бас л сонсоодохов. Хэдийгээр англи хэл сурах нь тухайн хүнд хэрэгтэй, даяаршсан нийгэмд нэн чухал боловч "хүн бүр математикч байх албагүй" гэдэгтэй ижил хүн бүр англи хэлтэй байх албагүй. Угаасаа нийгмийн хуваарилалтын дагуу бүх хүн ухаантай, хэлтэй, мэдлэгтэй, менежер эсвэл дарга байх боломжгүй юм. Харин хүн, тэр дундаа орчин үеийн, мэдээллийн эрин зууны хүн байхын тулд мэдээллийн технологийг ашиглаж чаддаг, мэдээллийг олон сувгаар авдаг байх хэрэгтэй. Тиймээс тэр хэсэгт технологи, мэдээллийг хүргэхийн тулд, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрэмэлзлийг нь өдөөхийн тулд бид нутагшуулалтыг заавал хийх ёстой гэж боддог.

2010-07-23

Мэдээллийн технологийн орчуулгын талаар

Ойрд орчуулгын ажилтай зууралдаад тэр үү энэ асуудлаар дотроо бодож явлаа. Дөлөө энэ талаар блог бичнэ гэж байсан, тэрийгээ бичжээ. Ерөнхий санааг нь гаргасан байна, дээр нь бага сага зүйл нэмье.

MUG-н зүгээс "FreeBSD Гарын Авлага"-г орчуулж эхлээд байгаа билээ. Би хувьдаа энэ орчуулгын ажилд оролцож, нэг бүлгийг нь орчуулж эхлээд байна. Зөвхөн номыг орчуулахаас гадна, мэдээллийн технологийн нэр томьёог орчуулах ажил давхар явагдаж байгаа болохоор энэ ажил жаахан удаан явж байгаа талтай. Ер нь орчуулга хийнэ гэдэг санасан шиг амархан ажил биш юм байна гэдгийг нилээд ойлгож авсан. Хүмүүст ойлгомжтой байхын дээр, чанартай сайн орчуулга хийхийн тулд их хөдөлмөр шаардана.

2010-06-02

Орчуулахад анхаармаар зарим зүйл

Дэлхий нийтийн хөгжил даяаршиж, техник-технологи, шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийг даган Монгол хэлэнд гадаад үгсийн эзлэх хувийн жин сүүлийн үед илт өсөж байгааг бид анзаарч байна. Гадны хэлнээс авч хэрэглэж буй үгс, гадаад хэлээр бичиж буй хаяг, зар сурталчилгааг анхааран үзвэл эх хэлэнд маань байгаа үгийг авч хэрэглэсэн, тухайн хэлний дуудлагаар биш, буруу авиагаар хэрэглэж байгаа зүйл нилээд байна.

2010-05-11

Орчуулгын талаар миний бодол

Мэдээллийн технологи бидний амьдралд өргөн нэвтэрч байгаатай холбогдоод ч тэр үү сүүлийн үед бидний хэсэг хүмүүс орчуулгын талаар их өгүүлэх болж. Ялангуяа бидний хувьд шинэ гэж хэлж болох мэдээллийн технологийн талаар. Би ч энэ хүмүүсийн тоонд бас орж байгаа болохоор энэ талаар бодож явдаг зүйлсээ хуваалцах гэсэн юм.