Showing posts with label Хэлэлцүүлэг. Show all posts
Showing posts with label Хэлэлцүүлэг. Show all posts
2013-03-04
МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙГ “ХАНИАД”-НААС ХАМГААЛЪЯ
Эх сурвалж: www.assa.mn
Шинэ он хаяанд ирсэн энэ өдрүүдэд хамраа барьж, ханиаж, найтаасан хүн цөөнгүй байна. Халуун аарц, адууны мах, элдэв төрлийн витамин, эм тан хэрэглэж бид ханиад томууг эдгээчихдэг хэрнээ эх хэлэндээ халдчихаад байгаа “ханиадны вирус”-ийг үл ойшоодог.
Нэгэн дэлгүүрийн тооцоо бичдэг бүсгүйчүүд Санта Клаусын улаан малгай өмсчээ. “Шинэ жилийн мэнд хүргье” гэсэн мэндчилгээ бичсэн байсан ч “ХҮРГЬЕ” гэдэг үг хамгаас түрүүнд анхаарал татлаа. Энэ “ь” нөгөөх хэлний ханиад гээч нь байжээ. Монгол хэлний дүрмийн сангаас уудлан харвал “ХҮРГЭЕ” гэж бичдэг. Харамсалтай нь, малгай дээр нь үг хэвлэж өгсөн компанийн ажилтан ийнхүү алдаатай биччихэж. Дэлгүүрийн менежерүүд ч мөнгийг нь төлчихсөн болохоор малгайгаа шинээр хэвлүүлье гээд ч чадсангүй бололтой. Нэгэнт малгайгаа наймаалцчихсан, дэлгүүртээ шинэ жилийн уур амьсгал оруулах, үйлчлүүлэгчдэд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэн даргын тушаалтай байхад ганц үсэг буруу бичигдэх ч асуудал биш бололтой. Монголчуудын ийм л хайнга, хэнэггүй, хариуцлагагүй байдал эх хэлэндээ халдварт вирус халдааж, тэр нь аажим аажмаар тархаж байгааг бид анзаарсангүй. Багш нар, хэлбэр хувиралд нь шинжилгээ хийдэг эрдэмтдээс өөр Монгол хэлний дархлааг сайжруулахын төлөө санаа тавьдаг хүн цөөхөн. Ийм учраас хэлний эрүүл мэнд, “биеийн эсэргүүцэл” суларч байгааг үл анзаарч боломгүй.
2011-08-06
Ойрхоны монгол хэлийг одоогийн монголоор орчуулсан нь
Хуучин номоо ухаж суутал 1989 онд хэвлэсэн “Мал аж ахуйн үндэс” гэсэн нэртэй 6 дугаар ангийн сурах бичиг олж аваад, сонирхож уншив. Маш тодорхой, ойлгомжтой, цэгцтэй, илүү дутуу үггүй, найруулга сайтай, зөв бичгийн болон цэг таслалын алдаагүй, мань мэт шиг молхи, чадвар муутай орчуулагч нарт ёстой л найруулан бичих эрдмийн сурах бичиг болохоор сурах бичиг байна. Зохиогчид нь С. Шагдартовуу, Х. Гүндсамбуу, проф. О. Шагдарсүрэн, редактор нь проф. Р. Индра, С. Дүнчээ, хянагч нь С. Бадамсэд, Ш. Уртнасан гэж хүмүүс байна.
Зарим хүн монгол хэл мөхөж байна гэж ярьдаг. Зарим талаар үнэн гэж би боддог. Болдсайхан эмч харин ч олон мянган нэр томьёогоор баяжсан гэж ярьж байсныг би сонссон. Үүнийг бас үнэн гэж би боддог.
2010-08-09
Төрийн Департамент уу, Яам уу?
(Үгийн эндүүрлийг хэлэлцье-1)
Улаанбаатарын төвд орших АНУ-ын Төрийн Департаментийн агуулах
Улаанбаатарт ирээд америкчуудын хамгийн их гайхдаг нэг зүйлийг мэдэх үү? Хотын яг төвд Төрийн Департаментийнх нь асар том агуулах байгааг хараад хачирхан зогтусдаг гэнэ. State Department Store гэж байхаар чинь арга ч үгүй биз ээ.
Улаанбаатарын төвд орших АНУ-ын Төрийн Департаментийн агуулах
Улаанбаатарт ирээд америкчуудын хамгийн их гайхдаг нэг зүйлийг мэдэх үү? Хотын яг төвд Төрийн Департаментийнх нь асар том агуулах байгааг хараад хачирхан зогтусдаг гэнэ. State Department Store гэж байхаар чинь арга ч үгүй биз ээ.
Subscribe to:
Posts (Atom)
