Эх сурвалж: www.setgel.org
Монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
2013-05-01
Сэтгэл судлалын шинжлэх
ухаан 2000 гаруй жилийн өмнө үүссэн. Гэхдээ энэ түүхэн хугацааг шинжлэх ухааны
өмнөх үе гэж нэрлэдэг бөгөөд албан ёсны шинжлэх ухаанч үеийг 1879 онд Вундт
эрдэмтний туршилтын лаборатори байгуулснаар тодорхойлдог юм. Харин Монголд
1960-аад оны эхэн үеэр Д. Дашхүү, Ц. Нина нар ЗХУ-д сургуульд бэлтгэгдсэн ирсэн
бөгөөд өнөөгийн бидний судалдаг сэтгэл судлалын салбарын үндсийг анх тавьсан
хүмүүс юм гэж ихэнхи сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тэдний дараа үеийн
эрдэмтдийг бас дурьдах хэрэгтэй ч энэ удаад би Монгол сэтгэл судлалын хөгжил ба
түүхэн цаг үеийн тухай хөндөх гэсэнгүй. Харин нэр томъёог эхнээс нь буруу
хэрэглэсэний уршигаар өнөө үеийн зарим нэг хүмүүст төвөгтэй санагдаж байгаа
болон анхаарахгүй бол явцгүй гэсэн санааг бичихийг зорьлоо. Зарим нэг хүмүүсийн
гэх учир нь дийлэнхи хүмүүс буруу нэр томъёог анхнаасаа хэрэглэж ирсэн,
өрөөсгөл гэдгийг нь мэддэггүй, бас засахыг хүсдэггүйтэй холбоотой юм.
Заримдаа миний бие шүүмжлэл
бичих хэрэгтэй болдог. Зөрчил нь хөгжлийн эхлэл гэдгийг мэддэггүй хүмүүс миний
шүүмжийг субьектив (шударга бус) байдлаар ойлгож намайг загнах, доромжлох,
дарамтлах тохиолдлууд гардаг. Ямартай ч миний бодлоор гэж бичдэгийг санахтун!
Дараах явдлууд зөрчилдөж
байна гэж үзлээ:
- Социализмийн үеийн эрдэмтэд зөвхөн Оросын (ЗХУ) нэр томъёог орчуулан буулгадаг байсан явдал. Мэдээж барууны үзэл баримтлалыг унших байтугай тэр тухай дурьдах ч эрхгүй байсан биз.
- Судлаач, эрдэмтдийн талцаж хуваагдсан байдал буюу өөр өөрсдийн хэрэглэж сурсан, зохиосон нэр томъёогоо өөрийн хүрээллийн хүмүүстээ түгээж буй өнгөрсөн ба өнөө үеийн байдал.
- Гадаад нэр томъёог шүтсэн байдал. Тухайлбал психоанализ, реакци, психологи гэх мэт гадаад нэр томъёог тэр чигт нь хэрэглэх дуртай өмнөх үеийн хүмүүсийн хандлагаас болж өнөө үед эдгээр нэр томъёог орчуулан буулгах, ярих, хэрэглэх тохиолдолд "инээдтэй" гэмээр сонсогдож байна. Өнөөгийн гадаадад суралцсан судлаачид хэт их гадаад нэр томъёог хэрэглэх, гадаадаар ярих гэх мэтээр мэдлэг, чадварын дутуу дулимаг байдлаа нөхөхийг хичээдэг нь эргээд нийт хүмүүст гай авчирж байна. Жишээ нь, мөн темперамент гэдгийг зан араншин гэж буулгаж болох л юм шүү дээ.
- Монгол хэлнээ буулгахдаа илүү нөхцөл, дагавар авсан байдал. Жишээ нь, төсөөлөхүй, хүртэхүй, зохион бодохуй, сэрэхүй гэх мэт УЙ, ҮЙ нөхцлийг авч байгаа нь эргээд төсөөлөл, сэрэл гэж хэрэглэхээр буруу мэт ойлгуулж байна. Д. Доржжавын эрдэмтний бүтээлд сэдэл гэдэн нэр томъёог "сэдлэг", сэтгэц задлалыг "сэтгэц задлаг" гэж бичсэн байдаг. Мөн үүнээс гадна нөхцөлт гэдэг үгийг нөхцөлдүүлэг, эсвэл болзолт гэх мэтээр "conditioned" гэдэг үгийг янз бүр болгосныг манай салбарын бүтээлүүдээс харж болно. Ой тогтоолт гэдгийг ой санамж, тогтоох ой, цаашлаад "iconic memory" хэмээх харааны ой тогтоолтыг хэн нэг судлаачийн үзэмжээр нүдлэн тогтоох ой гэх мэтээр ондоо утга агуулаад ч байгаа юм шиг асуудлууд их байна.
- Харьцуулалт хийхийг хүсэхгүй байна. Энэ үгийг бид ингэж хэрэглэдэг учраас дэлхий нийтээрээ ингэж хэрэглэж, ойлгодог юм гэсэн тогтсон сэтгэлгээнээс гарахыг хүсэхгүй байна.
Миний бие сэтгэл судлалын
ном, бүтээлүүдийг шүүж үзэхэд өдөр тутамд хэрэглэгддэг нийтдээ 310 гаруй нэр
томъёо байна гэж үзлээ. Эдгээрээс зөрчилдөөнтэй нэр томъёонууд, ойлголтууд
нилээд байгаа бөгөөд дор тодруулж бичье:
- "Психо" гэдэг үгийг бид сэтгэл гэж орчуулдаг. Дээрээс нь "лого-логос" гэж нэмэхээр судлал эсвэл шинжлэх ухаан гэх утга үүсэх бөгөөд үр дүнд нь сэтгэлийн тухай шинжлэх ухаан буюу сэтгэл судлал гэдэг нэр томъёо гараад ирнэ. За энэ нэр томъёо бол манай салбарт маш чухал хийгээд анхан шатны мэдэгдэхүүн нь байх ёстой. Бидний анх сурсанаар бол "сэтгэцийн үзэгдлүүдийг судалдаг эсвэл Сэтгэл гэдэг нь нэгдмэл цогц бүрдэл юм. Сэтгэл бол өөрөө танин мэдэхүйн энерги бөгөөд учир иймд хүний бодол, танин мэдэхүйн, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг нь сэтгэл юм" гэж тодорхойлдог. Бүр зарим тохиолдолд Сэтгэл гэдэг үгээ хаяад "Сэтгэц Судлал" гээд далийгаад явчихдаг. Тэгтэл сэтгэл гэдэг үгийг барууны хандлагад "оюун ухааныг нэгтгэн бүрдүүлэх" гэж тодорхойлоод л гүйцээ. Мөн сэтгэл судлалыг "танин мэдэхүй ба зан үйлийн" шинжлэх ухаан гэж энгийнээр тодорхойлдог. Энэ тодорхойлолтоос үзэхэд энэ юуны тухай шинжлэх ухаан бэ гэдгийг төвөггүй ойлгож болохоор байна.
- "Ухамсар" гэдэг төвөгтэй нэр томъёо бас бий. Үүнийг уламжлалт хандлагаар "Сэтгэцийн үйлийн дээд үе шат" гэж тодорхойлдог бол барууны хандлагад "эргэн тойрны эсвэл орчны мэдлэг буюу ухамсарласан байдал" гэж нэрлэдэг.
- "Сэтгэц" гэдэг нэр томъёог бид уламжлалт хандлагаар "обьектив ертөнцийн субьектив тусгал" гэж тодорхойлдог. Энэ тодорхойлолтыг нарийн авч үзвэл их оновчтой тодорхойлсон байна. Гэвч сэтгэл судлалд эхлэн суралцагч эсвэл мэргэжлийн бус хүмүүс үүнийг ойлгоход төвөгтэй байх болно. Харин энэ нэр томъёог APA (Америкийн Сэтгэл Судлалын Холбоо)-ны тайлбар толинд:
- "Сэтгэц (Psychic-Психи) 1. Оюун ухаантай холбоотой утга бүхий үзэгдэл 2. Иван Павлов бие махбодын рефлексээр нөхцөл хариу үйлдэл үзүүлэх 3. Шинжлэх ухааны тайлбараар үгүйсгэдэг зөн билэг, телепати гэх мэт үзэгдэлт хэсгийг 4. Дунд зэргийн, хэт мэдрэмтгий эсвэл өөр төрлийн хүмүүст байдаг хэвийн бус ур чадвар"
гэж тодорхойлсон байна.
Уншигч та үүнийг хэр зэрэг ялгаатай байгааг ойлгож буй биз. Угаасаа барууны
хандлагад Psychic гэдэг үг нь дан ганцаараа хэрэглэгдэггүй. Тухайлбал Psychic
defence mechanism, Psychic apparatus гэх мэтээр хавсарч хэрэглэдэг.
- Оюун ухаан гэдэг нэр томъёо хамгийн төвөгтэй нь юм. Бид үүнийг зарим тохиолдолд сэтгэцийн, ухамсрын зэргээр өнөөх тулгуур ойлголтуудтайгаа "хутгах" шаардлага гардаг. Тухайлбал, "mind disorder" гэдгийг манайхан мэдээж оюун ухааны эмгэг гэж нэрлэхгүй, харин сэтгэцийн эмгэг гэж орчуулдаг. Тэгтэл "mind retardation" гэвэл оюун ухааны хомсдол гэж нэрлэдэг. "Mind" гэдэг нь үнэхээр оюун ухаан гэдэг ойлголт юм болов уу гэхлээр "Intelligence" гэдэг үг гарч ирсэнээр мөн адил оюун ухаан гэдэг санаа төрнө.
- Өвчин эмгэгийн нэр томъёоны хувьд бас хэцүү. Невроз (Мэдрэлийн ядаргаа) гэж юу вэ хэмээн асуувал мэдрэлийн ядаргаа гэж тайлбарлахаар "арай л биш юм" гэж чамласан хариултуудыг эрдэмтдээс их сонсдог. Тэгтэл энэ нэр томъёоны ойлголт, гол санаа нь мэдрэлийн ядаргааг хэлж байгаа мэт. Мөн мэдрэлийн ядаргааг тодорхойлохдоо сэтгэцийн засврын эмгэг гэдэг. Сэтгэцийн засврын эмгэг гэж юу юм бэ? Энэхүү мэдрэлийн ядаргаа гэдгийг өвчин, эмгэг гэж үзэхээ болиод удаж байна шүү дээ ! Үүнийгээ ч мэдэхгүй зарим хүмүүс энэ бол өвчин гэхэд өвчин биш эрүүл гэхэд эрүүл биш гэж бөөрийнхөлсөн хариултуудыг олон хэлдэг.
- Паранойд, шизойд, циклойд гэх мэт эмгэгүүдийг сэтгэцийн завсрын эмгэг биш бие даасан бие хүний эмгэг (personality) гэж барууны хандлагад үздэг.
Гэх мэт бидний хамгийн сайн
мэдэх ёстой нэр томъёонууд ийнхүү хутгалдаж, гажуудаж байгааг хэсэгхэн талаас
нь цухал дурьдлаа. Мөн ямар их ялгаатай байгааг та ойлгоо биз. Ингэж маргалдах
нь үр дүнгүй эсвэл утгагүй мэт санагдаж болох юм. Гэсэн хэдий ч энэ нэр томъёог
гадаад хэл рүү хөрвүүлэх тохиолдол гарахад, тухайлбал эрдэм шинжилгээний
илтгэлийн сэдэв дээр зан төлөвийн хурцдал гэдгийг арга ядахдаа
"personality disorder" бие хүний эмгэг гэж орчуулан буулгаж байна,
ном зохиолын орчуулганд маш олон төрлийн утга гарч ирдэг, нэг хэсэг нь
ухамсаргүй гэдэг бол нөгөө хэсэг нь далд ухамсар гэж ярьсанаар буруу
ойлголцдог, гадаад нэр томъёог ашиглаж буй нь эх хэл дээрх шинжлэх ухааныг
мартаж буй явдал юм.
Судалж буй салбарынхаа
асуудалтай зарим хэсгийг дурьдлаа. Миний хувьд үүнийг эрүүл бус үзэгдэл гэж
ойлгож байна. Эрүүл бус үзэгдлийг эрүүл гэж хүлээж байгаа нь өөрөө эрүүл бус
байдгийг санах хэрэгтэй.
Л. Энхтүшиг
Маш сонирхолтой байлаа. Энэ талын нэр томъеог цэгцлэх хэрэгтэй нь vнэн. Гэхдээ бас бэрхшээл бий л дээ. Жишээ нь, mental health-сэтгэцийн эсвэл сэтгэлгээний эрvvл мэнд vv гэх мэт. Mentality-энэ тохиолдолд тухайн хvн, vндэстний сэтгэлгээ гэсэн утгаа алдах байх. Учир нь vгийн vндэс нь " meninges", мэдрэлийн мембран гэх болов уу, тэгэхээр соелын асуудал биш болоод явчихаж байна, миний бодлоор.
ReplyDeletegood
ReplyDeleteмаш зев сэдвээр асуудал хенджээ. Би маркетинг судалдаг оюутан. Сэтгэл, оюун ухаан, ухамсар гээд л гарч егне. Англиар Солонгосоор ягштал мэдээд байгаа хэрнээ Монголоор хэлэх гэхлээр болдоггуи. Тэгээд шууд Орос уг ороод ирдэг. Энэ байдлаасаа гарах гээд их юм орчуулж хунээр хянуулж уншуулж л байна. Ирээдуйд тайлбар толь хийх мерееделтэй болчихсон л тууж явна хэхэ
ReplyDeleteTheory of mind , mind blindness зэргийг юу гэж орчуулах вэ? Сэтгэл судлалын нэр томъёоны англи монгол толь байдаг болов уу?
ReplyDeleteУхамсар анхдагч уу, матери анхдагч уу гээд л буруу яриад эхэлдэг.
ReplyDeleteОросын Совесть гэдэг үг чинь уг нь Ухамсар юм шүү дээ. Өөрсдөө өөр үгэнд ашиглачихаад дараа нь монгол хэлэнд ийм үг байдаггүй гэх шиг юм яриад байдаг.
ReplyDeleteЯ Абрам Александр, бизнесмен, который смог возродить свой умирающий лесозаготовительный бизнес с помощью отправленного Богом кредитора, известного как Бенджамин Ли, Кредитный Консультант. Проживаю в Екатеринбурге Екатеринбург. Вы пытаетесь начать бизнес, погасить свой долг, расширить свой существующий, нуждаетесь в деньгах для покупки расходных материалов. Если у вас возникли проблемы с попыткой получить хорошую кредитную линию, я хочу, чтобы вы знали, что мистер Бенджамин проведет вас до конца. Это правильное место для вас, чтобы решить все ваши финансовые проблемы, потому что я живое свидетельство, и я не могу просто оставить это при себе, когда другие ищут способ быть финансово поднятым .. Я хочу, чтобы вы все связались с этим Богом, посланным кредитором используя детали, как указано в других, чтобы принять участие в этой прекрасной возможности Электронная почта: lfdsloans@outlook.com Или WhatsApp / Text + 1-989-394-3740.
ReplyDeleteПрадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
ReplyDeleteОдоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)