buugii.blog.banjig.net
Орчуулга гэдэг өөрөө тэр чигээрээ зохиол болох шахдаг зүйл. Бодно тунгаана. Сайн орчуулагч ямар ч материалыг эхлээд нэг хоёр цаг сайтар уншиж, хоёр хэлнээс холбоотой бусад матерал мэдээллийг уншиж судласны дараа хийдэг бол муухан орчуулагч 2 цагт гашраагаад л дуусгадаг. Харин түүнийг нь хэн ч ойлгохгүй.
Цаг хугацаа өнгөрч орчуулга гэдэг зүйл ч гарын дор хийгддэг болжээ. Манай найз над руу нэг материал явуулж байна. Уншаад огт ойлгосонгүй. Тэгээд сайтар харсан чинь мань эр харин Google ашиглаад байгаагаар нь англи хэлээс солонгос хэл рүү хөрвүүлчихсэн байдаг юм даа. Тэр өдөр элэг хөшиж ёстой үхэх шахсан.
Тэгэхээр олон нөхдөд орчуулгын талаар хэлэхэд товчхондоо нэг иймэрхүү байна л даа.
1. Орчуулга бол тэр чигээрээ сэтгэхүйн хөрвүүлэг мөн. Хэрвээ орчуулгыг нь хийж буй хувь хүн, нийгмийн талаар ямар ч мэдлэггүй бол хэзээ ч тухайн хүн, нийгмийн бодол санаа, суртахууныг зөв орчуулан хүргэж чадахгүй. Тиймээс орчуулгыг нь хийх гэж буй хүнтэй анх уулзаж байгаа бол хэд хэдэн удаа ярилцаж тухайн хүний талаар, мөн түүний хэл яриа, үгсийн сангийн онцлогийн талаар хангалттай хэмжээнд судлах хэрэгтэй.
2. Орчуулга бол “мэдэмхийрэн” зохиох урлаг мөн. Яагаад ингэж нэрлээд байгаа нь бас учиртай. Үнэнийг хэлэхэд олон хүн орчуулга гэдэг “урлаг”-т итгэдэггүй. Манай найзын нэг ах нь ингэж ярьж байна л даа, дурак чинь. “Хөвсгөл нутаг олон сайхан үлгэртэй. Жишээ нь, та нарын сайн мэдэх АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭР”. Ямар мал нь тэрэнд “Алтан загасны үлгэр”-ийг Хөвсгөлөөс гаралтай гээд шивнэчихсэн юм, бүү мэд. Шаана шаана гэхэд арай л дэндүү шааж байгаа биз дээ… Гол сэдэв рүү… Орчуулга гэдэг үргэлж тухайн орчуулагчийн хүсэж буй хэлбэрийн дагуу явагдаж ирсэн гэдгийг мартахгүй байх хэрэгтэй.
3. Орчуулга бол олон өдрийн уйгагүй хөдөлмөр. Хоёр гурван цагт нэг хуудас материалыг орчуулах шиг амархан зүйл байхгүй. Мөн үү? Үнэндээ үгүй шүү дээ. Тиймээс нэг зүйлийг бодох хэрэгтэй. Орчуулах гэж яарах шаардлага байхгүй. Харин олж авах гэж яарах хэрэгтэй. Нэг хуудас материалаас нэлээн олон сарын боловсролыг олж авч болдог. Үүнийг мартаагүй хүн л орчуулагч болох замд хамгийн ойр очдог.
4. Орчуулсан материалаа өөрөө засах хэрэггүй. Хэрвээ ямар нэгэн номны ард Орчуулсан Мод, Редактор Мод гээд нэг хүний нэр биччихсэн байвал тэр номын худалдаж авах хэрэггүй. Магадгүй үүнийг уншихын өмнө худалдаж авсан бол одоо хогийн саванд хийхийг зөвлөе. Учир нь хэн нэгэн өөрийнхөө орчуулгыг хэзээ ч засаж чаддаггүй.
5. Өдөр бүр сур. Хэрвээ өдөрт нэг удаа ч болов орц гарц хэл дээр ном уншдаггүй бол өөрийгөө хэзээ ч орчуулагч гэж хэлэх хэрэггүй. Учир нь хэл шинжлэл үргэлж өөрчлөгдөж байдаг. Өдөр бүр шинэ үг, шинэ илэрхийлэл дэлхийн бүх дээр нэмэгдэж байдаг учраас өдөр бүр “дахин дахин” сурах хэрэгтэй.
Сүүлд нь хэлэхэд чи орчуулагчийн мэргэжлээр төгссөн байж болно. Гэхдээ хэзээ ч мөнгөний төлөө орчуулга хийх хэрэггүй. Харин сурахын төлөө хийгээрэй. Тэгж чадвал мөнгөнөөс илүү ихийг олж авч чадна. Тэртээ тэргүй орчуулагч хүн насан туршдаа сурахаас өөр аргагүй.
2011-04-07
Subscribe to:
Post Comments (Atom)
Unen boditoi hereg boloh zuil niitelsend bayarllaa
ReplyDeleteCreated a group named 'Translator' on http://www.facebook.com/ Come join us and share your knowledge with people.
ReplyDeleteI couldn't find this group on www.facebook.com. Anyway, I invite translators to "Орчуулгын тухай ярилцъя" on www.facebook.com
ReplyDelete