2011-04-05

Эрдэнэцогтын Содонтогос

Орчуулагчийн танилцуулга

Э. Содонтогос Монгол улсын Гадаад хэлний дээд сургуулийг (одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль) англи-орос хэлний орчуулагч мэргэжлээр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч мэргэжлээр, БНСУ-ын Кун Хийн Их Сургуулийн олон улс судлалын сургуулийг олон улсын улс төр-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

НҮБ-ын ХАС, АНУ-ын ОУХА-аас Монголд хэрэгжүүлсэн төслүүд, Монгол улсын Гадаад хэргийн яам, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ажиллаж, олон талт хамтын ажиллагааны чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан билээ. Мөн хувийн хэвшилд үр бүтээлтэй ажиллаж уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт томоохон төслүүдийг санаачилж хэрэгжүүлэхийн сацуу “Mongolian Mining Journal” хэмээх англи-монгол хэл дээр хэвлэгдэн гардаг сэтгүүлийг санаачилсан.

Эдүгээ Э. Содонтогос нь Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх бөгөөд шадар туслахаар нь ажиллаж байгаа төдийгүй, Монгол телевизийн “Face to Face” англи хэл дээрх нэвтрүүлгийг хөтлөн олон түмэнд хүргэдэг билээ.

No comments:

Post a Comment