Microsoft Windows 7 бол Microsoft-ийн хамгийн сүүлийн шинэ үйлдлийн систем. Дэлхий дахин 2008 онд нээлтээ хийсэн энэ системийн хэрэглээг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг энэ салбарынхан одоо болтол хүлээзнэж буйн учир нь энэ юм. Хамгийн шинээс гадна хамгийн дэвшилтэт гэж хэлж болох энэ систем монгол хэлнээ хөрвүүлэгдсэнээр компьютерийн хэрэглээ манайхны хувьд хэлний бэрхшээлгүй болно.
Орчуулгыг монгол хэлний зүй болон олон улсын нэршил, томъёоллын харилцан хамаарлыг нарийн гаргаж, сайн хийх хэрэгтэй, үүний тулд салбар хоорондын хамтын ажиллагааг сайтар зохион байгуулах шаардлагатайг МШХХТГ-ийн орлогч дарга А.Мөнхбат уулзалтын үеэр онцлоод, үүний тулд үндэсний хэлний комисс ч байгуулж болохыг хэлж байлаа. Түүнчлэн, мэдээллийн технологийн нутагшуулалтын ажилд идэвхитэй оролцдог их дээд сургуулиуд, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид болон компьютерын компаниудын төлөөлөгч нар тус тусын санаа бодлыг илэрхийлэв. Дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Windows үйлдлийн системийг эх хэлнээ хэрэглэх нь онцгой ач холбогдолтойг уулзалтанд оролцогчид тэмдэглээд, ажлын уялдааг сайтар хангаж ажиллахаар тохиролцлоо гэж Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас мэдээллээ.
ecoinfmod.ses.edu.mn
Thank you for sharing your info. I really appreciate your efforts and I will
ReplyDeletebe waiting for your next post thank you once again.
Here is my website: online book of ra