М. Баярсайхан
Эх сурвалж: www.greenbough.mn
Монгол хэлний найруулгыг харьжуулсан “-гд”-ийн илүүдэл хэт газар авч буйг хэвийн үзэгдэл болгон зөнд нь орхимгүй байна. Их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нараас аваад бичгийн хэлний боловсролтон нарын зохиол бүтээлээс зөвхөн идэвхгүй хэвийн энэ нөхцөлийг ямар тохиолдолд хэрхэн хэрэглэж байсныг хэрэг болгон үзээд, өнөөгийн элдэв нийтлэлтэй харьцуулбал, олонхоороо эх хэлдээ элэггүй хандаж байгаад даанч харуусмаар...
Санаа тавибал, “-гд”-ийг илүүдүүлэлгүй бичихэд бэрх бус хэмээн сонины мөрөөс авсан хэдэн жишээг залруулан үлгэр болгоё.
Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр зохиогдож буй ажил – ажлын байрыг нэмэх зорилгоор зохиож буй ажил; ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг-ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг; засвар хийгдсэн байр – засвар хийсэн (засварласан) байр; хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууц – хөтөлбөрийн хүрээнд барих орон сууц; зальт этгээдэд хууртагдах- зальт этгээдэд хууртах; үзэсгэлэн нээгдлээ - үзэсгэлэн нээлээ; тавигдах шаардлага – тавих шаардлага; батлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль – батлан итгэмжилсэн их дээд сургууль, цалингаа нэмэгдүүлэх – цалингаа нэмүүлэх; гээгдүүлсэн тул хүчингүйд тооцно уу – гээсэн тул хүчингүйд тооцно уу; тусгай зөвшөөрлүүд цуцлагдах үндэслэл – тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл; ажил олгогчдодоо сонгогдсон хүмүүсийг явуулна – ажил олгогчдын сонгосон хүмүүсийг явуулна; хэрэг бүртгэгдэн шалгагдсан – хэргийг бүртгэн шалгасан; татвараас чөлөөлөгдөх өдөр – татвараас чөлөөлөх өдөр; интернетийнхээ хурдыг нэмэгдүүлж болно – интернетийнхээ хурдыг нэмж болно; захиалга явагдаж байна – захиалга авч байна, тулгар төр байгуулагдсаны ой – тулгар төр байгуулсны ой гэх мэт.
Энэчлэн уншигч та бүхэн -гд илүүдэж буй эсэхийг нягталж, эх хэлнийхээ зүй тогтолд нийцүүлэн бичиж найруулахыг хичээгээрэй.
Жич: Уншигчийн хүсэлтээр нийтлэв.
Subscribe to:
Post Comments (Atom)
This comment has been removed by the author.
ReplyDeleteangli helnii passive voice-iig l manaihan shuud ingej orchuulaad bdiin bishuu..
ReplyDeleteЯмар ч үг, дагавар, сул үг, төгсгөлийг хэт олон давтах нь зохимжгүй. Зөвхөн энэ - гд хэвийг үзэн яддаг хүмүүсийг ойлгодоггүй. Энэ хэвийг хэрэглэлээ гээд буруу нь юу юм бол? Харин ч төлөөний үг хэмнэх, хийсэн эзэн нь тодорхойгүй байдлыг илэрхийлэх, эзэн бие нь онц шаардлагагүй үед ашиглах гээд зөндөө л давуу талтай шүү дээ.
ReplyDelete