2011-12-07

Дуу чимээний сан

Янз бүрийн орчуулга хийж байхад дуу чимээтэй холбоотой үг хэллэг нэлээд их гардаг, зарим үг нь олдохгүй, тайлбар толинд байвч тодорхой тайлбарласан зүйлгүй, ихээхэн цаг зав бардаг билээ. Харин утгыг нь ойлгохгүй байгаа үгийн илэрхийлдэг дуу чимээг нь сонсоод ямар дуу чимээ болохыг нь мэдэхэд сайхан ойлгомжтой болдог. Тиймээс "Толь лавлах" буланд дуу чимээний санг оруулав. Энд хайх цонхонд нь англи үгээ бичээд хайхад тухайн дуу чимээний бичлэг нь гарч ирдэг, аятайхан юм билээ.

No comments:

Post a Comment