2011-04-09

Орчуулгын прагматик

Прагматик утга нь семантик утга, эмотив, ассоциатив болон найруулгын талтай холбоотой. Прагматик утга нь үгийн ерөнхий утгын хүрээнд багтаж орчуулгын дүйцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бичвэрийн прагматик утгад хам сэдвийн нөлөөлөл, найруулгын нөлөөлөл, хэлний бус (экстралингвистик) нөлөөллийг хамааруулна.

American businessmen waxed rich on the arms sales - Америкийн бизнесменүүд зэвсгийн худалдаагаар баяжиж байна. Энэ өгүүлбэрт “бизнесмен” нь сөрөг утгатай болж байгаа нь хам сэдвээс хамаарч байна. Орос хэлний “потепление международной обстановки” гэдэг хэллэгийг хэвээр нь орчуулвал Энэтхэгийн уншигчид “хурцатгах” гэдэг утгаар нь хүлээж авна. Учир нь Энэтхэгт “потепление” гэдэг нь “a welcome cooling” (охлаждение)-тэй дүйцнэ. Үг хэллэг нь референциал утгаараа ижил ч прагматик утгаараа ялгагдах ёс бий.

Враг-противник-неприятель
Enemy-adversary-foe

Үгийн прагматик утга нь коннотацтай холбоотой. Жишээ нь: черемуха-bird cherry (англи үг нь эмотив өнгө аяс үгүй). Дүйцэл үгүй оноосон нэрийг орчуулахад имплицит түвшинд байгаа прагматик утга эксплицит хэлбэрээр илрэх нь бий.

“Where you girls from” I asked her again.
-Seattle, Washington.
Та нар (охид) хаанаас ирээ вэ?
Вашингтон муж, Сиэтлээс.
It was Friday and soon they’d Governor's Office out and get drunk.
Тав дахь өдөр, цалин буудаг өдөр, энэ хүмүүс одоо сайн ууцгаах байх даа.

Зарим нөхцөлд эксплицит прагматик утгыг илэрхийлэхгүй байна.

There were pills and medicine all over the place, and everything smelled like Vick’s Nose drops.
Энд тэндгүй эм, дусаалга, ханиадны эмний үнэр хамар сэнхийлгэнэ.

Энд дусаалга эмний (Vicks) нэрийг орхисон байна.

Chamberlain spoke a few words from a second-storey window in Number 10.
Чемберлен өөрийн өргөөний хоёр давхрын цонхноос хэдэн үг хэлэв.

Прагматик утгыг илэрхийлэхэд тодорхойг ерөнхийлөх аргаар орчуулах нь бий.

The temperature was on easy ninety, he said.
Тэсэхийн аргагүй халуун байсан гэж тэр хэлэв.
I could see my mother going in Spaulding’s.
Ээжийгээ биеийн тамирын барааны дэлгүүрт очлоо гэж бодохоос.
I lit a cigarette and got all dressed and then I packed these two Gladstones I have.
Би тамхилаад хувцсаа өмсөөд хоёр чемоданд юмаа эмхлэв.

Прагматик утгыг илэрхийлэхэд ерөнхийг тодорхой болгох аргыг ч хэрэглэдэг.

The British people are still profoundly divided on the issue of joining Europe.
Английн ард түмэн одоо ч гэсэн Европын нийтийн зах зээлд элсэх талаар ихээхэн санал зөрөлдөөнтэй байна.

Прагматик утгыг орчуулна гэдэг нь уг зүйлд холбогдох түүх, соёл, заншлын талаар, учир холбогдлын нь талаар зохих мэдлэгтэй байхыг шаарддаг.

3 comments: