2010-06-29

I am a freelancer

Outsourcing гээл зөндөө ярьдаг болж. Миний ойлгосноор бол ажиллах хүчээ амьдралын өртөг багатай, тэр чинээгээрээ дотоодын ажилчдаас бага цалин нэхдэг мөртлөө мэдлэгээрээ дутахааргүй ажиллах хүч гаднаас хөлсөлж ажилаа амжуулахыг хэлээд байгаа бололтой. Харин үйлдвэр тоног төхөөрөмжөө мөн амьдралын өртөг, татвар багатай, ажиллах хүч нь боломжийн улсад байрлуулан ажиллахыг офф-шоринг гэх. Харин одоо интернэтэд мянга мянган freelancers байна. Эд нар юу хийдэг вэ гэхээс өмнө хэн энэ хүмүүсээр юм хийлгэдэг вэ гэдгийг тайлбарлая. Жишээ нь америкт байгаа нэгэн оюутан яаралтай маргааш өглөө дуусгах ёстой орчуулгаа шөнийн 12 цагт интернэтээр хэн нэг гадаадаар хийлгээд өглөө нь кофе ууж байхдаа бүх орчуулга нь бэлэн болсон байхыг харна. Ажлыг нь хийж өгч байгаа хүн магадгүй монголд, энэтхэгт, хятадад хаана ч байж болно, америкт шөнө болж байхад энд ид ажил хийх цаг болж байж ч болно. Гол нь хэн хэндээ ашигтай. Америкт 20$-оор хийх орчуулгыг энэтхэгүүд ч юмуу хятадууд ч юмуу бид нар 10$-оор баяртай хийнэ. Энэ гэрээсээ интернэтээр ажиллаж байгаа хүмүүс бол freelancer юм. Танд англи хэл байвал юу мэддэг, тэр салбартаа ажиллаж болно. Freelancers buyer буюу худалдан авагчдын зуучилдаг газрууд ч олон бий. Төлбөрийн дундаас нь шимтгэл авч ажилладаг. Бас freelancer-уудын ченж ч байгаад байгаа харагдсан. Өөрөө freelancer байж ямар нэг ажил авчаад тэрийгээ бас өөр хүмүүсээр арай хямд хийлгээл.

Freelanceer-ууд юу хийдэг вэ?

Ихэнх нь гэрээсээ, ганцаараа ажиллана. Зууч вебүүдэд ажлын захиалга тавигдсан байгаагаас өөрийн чадах ажилаа харж байгаад дэнчин тавьна (дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлсэн нь ялдаг, үүн шиг, гэхдээ хамгийн бага тавихыг хичээнэ). Мөн өөрийгөө рекламдаж бяцхан танилцуулга бичнэ, юу ч байж болно. Ажлыг би ингэж хийнэ, би ийм ийм юм мэднэ гээл. Эсвэл Би бол шилдэг нь, 3 жил энийг хийсэн, эсвэл за би бэлэн, эхлэх үү гэх маягийн. PR дана шүү дээ хэхэ. Freelancer бүр feedback буюу өмнө ажил хийлгэсэн хүмүүсийн ажил дууссаны дараа өгсөн үнэлгээтэй байна. Олон эерэг үнэлгээтэй, их оноотой байх тусмаа туршлагатай, чанартай болох ч тэдний үнэ нь шинэковуудаас арай үнэтэй байдаг. Анхныхаа үнэлгээг авах ч хэцүү шүү.

Ингээд ажлын хөлсний саналаа тавьснаас хэсэг хугацааны дараа худалдан авагч хэд хэдэн хүнийг ярилцлаганд урих буюу харилцаад, нэг л хүн сонгох болохоор ажил олох магадлал тийм ч их биш. Ер нь бага шүү. Бусдаасаа үнэлгээ, үнээрээ, өмнө хийсэн ажлын танилцуулгаараа л ялгарахгүй бол торойгоод л үлдэнэ гэж мэд.

Сонгогдвол худалдан авагч хөлсний мөнгөө зуучлагч вебийн дансанд шилжүүлнэ, ажиллагч, ажил хийлгэгч хоёр хоёулаа зөвшөөрөөгүй үед энэ мөнгө буцаж гарахгүй. Ажлаа хийгээд бүрэн дууссан үед buyer маань мөнгөө суллана, ингээд би 100$ той болчлоо хэхэ. Миний интернэт дэхь мөнгө :P

Freelancer байх юугаараа гоё вэ?

* Ямар ч дарга байхгүй. Чи хиймээр байгаа ажлаа л хийнэ. Чи бол дарга
* Хүссэн цагаараа унтаж болно. 11 цаг хүртэл унтсан ч болно. Орой болтол унтсан ч болно.
* Би чөлөөтэй. Би ажлаа хийхдээ ямар ч хувцас өмсөхгүй байсан ч хэн ч намайг шоолохгүй, дуртай цагтаа дуртай бэлэн хоолоо иднэ.

Freelancer болохын тулд юу мэддэг байх, юу хэрэгтэй вэ?

Өмнөх нийтлэлд хэлсэнчлэн та англи, орос, хятад ч юмуу ямар нэг хэл сайн мэддэг бол тэр хэлээрээ гадаад хүний блогт мэдээ оруулж, сэтгэгдэл бичиж, форумд бичлэг хийж, орчуулга хийх ажил хийж болно, интернэт маркетинг судалсан, мэддэг бол вебүүдэд Search engine optimization хийж хайлтын системд гарч ирэх илэрцийг нэмэгдүүлж, хандалтыг ихэсгэх болон бүх төрлийн маркетинг хийж, программ бичдэг бол монгол дахиас хэд дахин илүү хөлсөөр программ бичиж, веб програмчлал мэддэг бол мэдлэг туршлагаа тэлэхийн хажуугаар хангалттай мөнгө, гол нь монголд, гэртээ суугаад америкийн цалингаар цалинжих боломж бол зөвхөн outsourcing гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол bux.to-ээс шал өөр хэхэ.

Мэдлэгээс өөр танд хэрэг болох зүйлс бол мэдээж олон улсын карт. Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк гэх мэт банкуудад 25-55 долларын хооронд энгийн картууд байна лээ. Би Голомтын энгийн карт хэрэглэж байгаа. Авахад гадаад пасспорт, иргэний үнэмлэх + 25 доллар +1 хувь цээжний зураг.

Ажил яаж явагдах вэ?

Зуучлагч сайтуудаас харж байгаад үнэхээр чадах ажил дээрээ үнийн саналаа тавина. Захиалагч гадаад маань харж байгаад хэн олон үнэлгээтэй, хэн бага үнэ хэлсэн бөгөөд найдвартай ганц хүнийг сонгоно. Хэн хэндээ баталгаатай, найдвартай байхын тулд ажил эхлэхээс өмнө хөлсөө зуучлагч веб дэхь таны дансанд түр байрлуулна. Энэ мөнгийг захиалагч та хоёр зөвшөөрөхөөс наас суллахгүй бөгөөд энэ гуйвуулгыг escrow гэж нэрлэнэ.

Ажлын даалгавар, зааварчилгааг аван хийж эхэлнэ дээ. Сайнаар бодон бүх юм бүтэмжтэй болж ажил дууссан гэж үзвэл захиалагч танд үнэлгээ өгж мөнгөө суллана. Харин одоо мөнгө таны зуучлагч вебийн дансанд байгаа бөгөөд инэнх вебд (миний мэдэх бүх ) эндээс мөнгөө шууд картандаа авах боломжгүй ба www.moneybookers.com , www.paypal.com , www.egold.com , www.payoneer.com зэрэг вебийн дансаар дамжуулан олон улсын картандаа авах хэрэгтэй болдог. Paypal-ын хувьд хамгийн дэлгэрсэн төлбөрийн систем ч монгол эзэмшигч рүү мөнгө явуулах, мөнгөө монгол руу авах боломжгүй учир би moneybookers.com ыг ашиглахыг санал болгож байна.

Олон улсын картандаа мөнгөө шилжүүлсэн л бол таны мөнгө гар дээр чинь ирлээ гэсэн үг. Дурын ATM -аас мөнгөө авж болно.

Илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, лавлах хэрэг гарвал юу мэдмээр байгаагаа надруу мэйлээр, эсвэл сэтгэгдэлтэйгээ хамт үлдээгээрэй.

jabga
idiotsheep.com/idiot

5 comments:

  1. Hi chamtai yaj holboo barih we?

    ReplyDelete
  2. Энэ зүйлийг бичсэн хүнтэй холбоо барья гэвэл idiotsheep.com/idiot сайтаар нь орж үзээрэй.

    ReplyDelete
  3. Эх сурвалж тавьсанд баярлалаа. Би энэ мэдээг хэдэн жилийн өмнө нийтлэж байсан юм аа. Сая хайгаад үзсэн чинь hicheel.mn гэх мэт хэдэн газрууд эх сурвалжгүй хулгайлж тавьсан байна. Idiotsheep.com одоо ажиллахгүй байгаа, холбоо барихыг хүсвэл mrjabga@gmail.com оор мэйл бичээрэй

    ReplyDelete
  4. Сайн байна уу! Freelancer гэдгийг челеет ажилтан гэж орчуулж болох уу? Орсоор бол внештатный сотрудник гэх юм, гехдээ монгол хэл рүү ингэж хервүүлвэл болох уу?

    ReplyDelete
  5. 2019 онд. Одоо болтол нийтлэл маань байдаг юм байна. Байлгаж байгаад баярлалаа хэхэ. Энэ чиглэлээр сонирхож байгаа хүмүүс mrjabga@gmail.com руу мэйл илгээж асууж болноо.

    ReplyDelete