Саяхны нэг єдєр найз маань тааралдаад монголоос чех рvv материал хєрвvvлэх гэж явна. Орчуулгын сайн товчоо байна уу? хэмээлээ. Би энэ талаар сайн мэдэхгvйгээ хэлсэн ч хамт явахаар болов. Худалдаа хєгжлийн банкны баруун талаас эхлээд «Орчуулгын товчоо», «Баталгаат орчуулга», «ОХУ-ын виз, орчуулга» гэсэн хаягтай хаалга болгоноор орж vнэ ханшийг нь сонирхож явсаар эцэст нь «Олон улсын мэдээлэл бизнесийн тєв» гэсэн хаягтай виз гаргах, орчуулга, нотариатын тєвлєрсєн газар гэж болохоор байр руу очив.
Сонирхон тоолж vзвэл тус байрны нэгдvгээр давхарт нэр нь тодорхойгvй орчуулгын 20-иод товчоо байна. Гэхдээ ихэнх нь виз гаргах vйлчилгээний хажуугаар орчуулга хийдэг байх юм. Найз маань «Орчуулгын ажлыг муухан гадарладаг хvн толь бичиг эргvvлж байгаад хийдэг юм шив дээ» гэж шивнэлээ. Yнэхээр тийм ч юм уу гэсэн бодол тєрж байлаа. Гэхдээ тэдэнд толь бичиг байсангvй. Харин зарим нэг товчоонд компьютерийн орчуулга хийх зориулалттай программ байдаг. Зарим нь бvр диплом, боловсролын vнэмлэхийг дуурайлган тухайн хэлээр бэлтгэсэн тусгай цаасан дээр шууд буулган их хэмжээний мєнгє авдаг. Энэ мэтээр мєнгє олдог хvмvvс цєєнгvй гэж урьд нь сонсч байсан нь vнэний ортой бололтой. Уран зохиолыг найруулга муутай ч хамаагvй орчуулчихад хvнд гэм хоргvй. Гэтэл орчуулгын товчоогоор vйлчлvvлж буй хvмvvс ихэвчлэн элчин сайдын яамны анкет, цагдаагийн болон Иргэний бvртгэл мэдээллийн тєвийн тодорхойлолт орчуулах гэж зорьдог. Харин орчуулагчид vйлчлvvлэгчийг хохироолгvй явуулж чаддаг болов уу?
Биднийг тэнд байж байтал «Та нар миний визийг бvтэхийг болиулчихлаа. Чанартай, баталгаатай орчуулна гэсэн чинь хаана байна» гээд нэгэн бvсгvйн «дуу хадаж» гарлаа. Чухам юу болсныг асуувал єєрийгєє Ц гэж танилцуулсан бvсгvй «Би АНУ явах гээд бичиг баримт бvрдvvлсэн юм. Бvх юм маань эхлээд сайхан бvтэж байлаа. Тус улсын элчин сайдын яамнаас єгсєн анкетыг энэ залуугаар бєглvvлсэн. Гэтэл алдаатай биччихсэн байна . Би англи хэл сайн мэддэг єєр хvнээс асуутал алдаатай байна гэсэн» гэв.
Орчуулагч залуутай уулзахад «Би энэ эгчид англи хэлээр анкет бєглєж єгсєн, нэг vгэн дээр алдаа гаргасан байна лээ. Уучлалт гуйсан» гэлээ. «Хvний материалыг анхааралтай хийхгvй бол залуу хvмvvст ийм явдал их давтагдана. Энэ гэрээгээр ажиллаж байгаа оюутан юм гэнэ лээ» гэж хажуугийн орчуулагчид шивнэлдэж байв.
Орчуулгын товчоонд гадаад хэл гадарладаг тєдий хэг нэгнийг ажиллуулж болмооргvй. Оюутны ширээнд дєрвєн жил сууж номын дуу сонссон шинэхэн тєгсєгчдийн хийдэг ажил ч биш. Тодорхой хэмжээнд, орчинд нь тухайн хэлийг судалж байж орчуулга хийх дєртэй болно. Гэтэл єнєєдєр орчуулгын товчоонд ажиллаж байгаа цєєнгvй хvн тухайн хэлийг сурсан, эсвэл сурч байгаа оюутнуудыг гэрээгээр авч ажиллуулдаг байна. Тэд нь vйлчлvvлэгчийнхээ материалыг мэргэжлийн тvвшинд орчуулж чаддаггvй гэж тэнд байгаа хэд хэдэн орчуулгын байгууллагынхан єгvvлсэн.
Ингэхэд ер нь орчуулгын товчооны зєвшєєрлийг хаанаас олгодог юм болоо...? Энэ асуултад хариулт авахаар хэд хэдэн орчуулгын товчооноос лавлатал мэдэхгvй, зєвшєєрєл єгдєг газар байдаг юм уу хэмээн гайхширсан янзтай байлаа.
Хууль зvй, дотоод хэргийн яамнаас єгдєг байх гэж бодоод асуутал, ємнє нь єгдєг байсан одоо больсон хэмээлээ. Эцэст нь Орчуулгын нэгдсэн эвлэл, Орчуулгын тєв товчооны захирал С.Батбилэгтэй уулзахад «Манай тєв товчооноос албан ёсны зєвшєєрєл авдаг. Гэхдээ тухайн байгууллагыг эрхлэгч нь Yндэсний ерєнхий газарт бvртгэлтэй татвар тєлєгч аж ахуйн нэгж байна. Тvvнээс гадна орчуулагч нь тухайн хэлийг зохих тvвшинд эзэмшсэн, мэдлэгээ манай Орчуулгын эвлэлийн гишvvдээр шалгуулсан байх ёстой. Vvний дараа улсын бvртгэлийн газар бvртгvvлдэг» гэсэн хариултыг єгсєн юм.
Энэ бvгдээс харахад орчуулгын товчоонд хяналт тавих байгууллага байдаггvй бололтой. Хэн ч хянаж шалгадаггvй. Тvvнтэйгээ адил эрх ашгийг нь хэн ч хамгаалдаггvй гэж орчуулагчид нэгэн дуугаар хэлж байна.
«Оюуны бизнес мэдээллийн тєв» хэмээх сvржин нэртэй байранд орчуулгын товчоодод учирдаг бас нэг бэрхшээл нь vйлчлэгчээ булаалдах. Yvд vvдээ дэрлэсэн олон товчооныхон хаалганыхаа хажуугаар єнгєрч байгаа хvмvvсийг дуудан орчуулгынх нь материалыг аваад хямдхан шуурхай хийж єгье гэдэг. Хэрэв ємнє нь vйлчvvлж байгаагvй, хvн таньдаггvй бол шууд vгэнд нь орно. Харин «хууччуул» таньдаг орчуулагчаа зорьдог байна.
Зарим орчуулгын товчооны мэдлэг хvрдэггvй юм уу, эсвэл цаг зав нь болдоггvй юм уу, хажуугийнхаа орчуулагчаар материалаа орчуулах явдал байдаг гэнэ. «Хос хэтэвч» орчуулгын товчооны эзэн «манай офис энэ байрны хамгийн цаад талын мухарт байдаг болохоор vнэхээр хэцvv. Манайхыг хvрэхээс ємнє энэ олон товчооныхон, виз гаргагчид vйлчлvvлэгчдийг авчихдаг. Зарим нь ажлаа дийлэхгvй манайхаар орчуулуулах нь байдаг. Yvнийг зохицуулдаг нэг байгууллага байвал зvгээр юм. Хууль зvй, дотоод хэргийн яамнаас зєвшєєрєл олгодог бол арай дээр болох байх» гэлээ.
Бид хоёр чехээр материал орчуулах гэж яваагаа дээр хэлсэн. Анд маань
тэндэхийн нэг орчуулгын тєвєєр материалаа орчуулуулаад ЭСЯ руу явлаа. Маргааш нь юу болсныг асуувал «Нєгєє анкетийг чинь ЭСЯ-тай гэрээ хийсэн орчуулагчаар бєглvvлэх ёстой гэнэ» гэв. Болсон явдлыг товчоо эрхлэгч зарим нэг хvмvvст хэлвэл Чехийн ЭСЯ-наас нэгэн хvний нэр хэлдэг, тvvгээр хийлгэсэн орчуулга л хvчинтэй. Чех хэлийг маш сайн мэддэг бусад ямар ч хvний материалыг хvчингvй гэж тооцдог тухай орчуулгын товчооны эрхлэгчид ярьсан. Харин уг хvний нэрийн эхний vсгийг Э гэж хэлсэн бєгєєд тус яамны Консулын хэлтсийнхнийг «лоббидсон» байх. Тэрнээс биш хэн ч орчуулсан ялгаагvй баймаар юм. Yvнээс гадна тэр хvн бидний 2500-3000 тєгрєгєєр хийдэг орчуулгыг хийхдээ арав гаруй мянган тєгрєгєєр vнэлдэг» гэж ярив.
Ажил хэргийн уулзалтад мэргэжлийн синхрон буюу шууд орчуулагч хэрэгтэй байдаг. Гэтэл Монголд ажиллаж буй орчуулгын товчоодод тийм чадвартай хvн бараг байдаггvй, зєвхєн бичгийн орчуулга хийдэг гэнэ.
Yvнээс vзэхэд орчуулгын товчоог цэгцэлж, эрхлэх зєвшєєрлийг албан ёсоор єгдєг, хангадаг байгууллага баймаар байна. Барууны єндєр хєгжилтэй Герман, Австри зэрэг оронд орчуулагчдын эвлэл гэдэг албан ёсны зєвшєєрєлтэй, бичгийн болон синхрон орчуулга тєвєггvй хийдэг тєрийн бус байгууллага байдаг. Гэтэл манайх орчуулгын олон тєвтэй ч тэд ямар ч удирдлага, зохон байгуулалтгvй. Орчуулгын тєв товчоо гэдэг гадаадын хэд хэдэн хэлийг гайгvй тєвшинд гадарладаг, бас ч vгvй туршлагатай хvмvvс ажилладаг нэг байгууллага байсан. Тvvнд олон орчуулагч харъяалагддаг байж. Гэтэл 1998 оноос хойш орчуулгын товчоод борооны дараах мєєг шиг олширсон. Энэ нь ХЗДХЯ-наас зєвшєєрлийг єгєхєє больсонтой холбоотой хэмээн зарим нэг орчуулагч vзэж байгаа юм. Орчуулга, орчуулагчдын тухай хуулиа байг гэхэд журам заавар гаргаж орчуулдаггvй энэ олон товчоог цэгцлэхгvй бол ард нь иргэд хохироод vлдэх нь байна шvv.
www.olloo.mn
2004-05-20
No comments:
Post a Comment