Монголын улсын төр, засаг уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд байнга анхаарал тавьж ирсний дүнд зэс, хайлуур жонш, алт болон бусад эрдэс түүхий эд олборлох олон уурхайнууд бий болсон.
Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоон шилжих шилжилт гүнзгийрч олон улсын харилцаа асар хөгжиж соёл шинжлэх ухаан, аж ахуйн салбарт хүн төрөлхтөн хамтран ажиллаж, ахуй амьдралын авливаа асуудалаа зөвшин хэлэлцдэг болсон орчин үед нэг хэлнээс нөгөө хэл рүү шүлэг найраглал, эрдэм шинжилгээний ба шинжлэх ухааны хялбаршуулсан зохиол бүтээл, дипломат албан бичиг баримт, сонин хэвлэлийн нийтлэл мөн дээр нь Уул уурхайн салбарын нэр томъёог орчуулах шаардлага алхам тутамд гарч орчуулгын ажил нь хүн төрөлхтөний амьдралын жинхэнэ хэрэгцээ нэгэнт болжээ.
Шинжлэх ухаан техникийн улам хурдсаж буй хөгжлийн явцад өдий төдий шинэ ухагдахуунууд төрөн гарч түүнийг даган шинэ шинэ нэр томъёог эх хэлнээ буулгах шаардлага зайлшгүй гарч ирж байна. Монгол хэлнээ харь үгийг дараах тохиолдлуудад шууд авч хэрэглэнэ. Олон улсын чанартай нэр томъёо болгон тогтоосон буюу олон улсын түгээмэл нэр томъёог шууд авч хэрэглэдэг. Орчин үеийн шинжлэх ухааны нэр томъёоны системд ийм нэр томъёо голлох хувийг эзэлнэ.
Оросын нэрт эрдэмтэн О.Ф.Митрофанова шинжлэх ухааны нэр томъёо үг хэллэгийг жинхэнэ нэр томъёо, нэр томъёожсон үг гэж хоёр ангилж үзсэн байдаг. Үүнээс үндэслэн авч үзвэл япон хэл дээрхи уул уухайн салбарын нэр томъёонд англи хэл зэрэг гадаад хэлнээс зээлдсэн ормол үгс нь жихэнэ нэр томъёо, утга зохиолын хэлнээс авч хэрэглэсэн япон хэлний ханз үсгээр тэмдэглэгддэг үгс нь нэр томъёожсон үг болно гэсэн дүнэлтийг хийж болохоор байна. Жишээ:
Жинхэнэ нэр томъёо:
トルコ Оюу
モリブデン Молибден
グラファ イト Бал чулуу
コークス Кокс
ガス Хий
ドラグライン Алхагч экскаватор
ハンマクラッシャ Алхан бутлагч
クラッシャ Бутлагч
キッブル Шанага
クレーン Кран
ジグ Тунгаагч машин
コールピック Нүүсний лоом
Нэр томъёожсон үг:
精金広 Баяжмал
廃水 Хаягдал ус
変 成岩 Хувирмал чулуулаг
主断層 Гол хагарал
有毒ガス Хорт хий
水 箱 Усны сав
大気圧 Агаарын даралт
水ため坑道 Усны түвшин
人工島 Хиймэл арал
電源 Тэжээлийн эх үүсвэр
変動 Хэлбэлзэл
貯炭 Нүүрсний агуулах
гэх мэт.
1. Үгийн сангийн үүднээс таарч тохирох үг эх хэлнээсээ сонгон авч орчуулах
Энэ нь дүйцүүлэн орчуулах хамгийн түгээмэл бөгөөд сайн арга юм. Гэхдээ хэлбэр бүтцээрээ гадаад нэр томъёотой дүйхгүй монгол нэр томъёогоор орчуулах тохиолдол олонтой. Хэлний дотоод бололцоонд түшиглэн шинэ нэр томъёо үүсгэхдээ уг ухагдахууны агуулга зориулалтыг бодолцох хэрэгтэй байдаг. Жишээ нь:Япон хэлээр Монгол хэлээр Англи хэлээр
遠隔制御 Агшин зуурын тэсэлгээ Remote control
架空索道 Алсын удирдлага Aerial rope way
一 斉発破 Агаарын дүүжин зам Instantaneous blasting
自然通気 Байгалийн агааржуулалт Natural ventilation
無支保採掘法 Бэхлэлтгүй олборлох арга Open stopes
鎖かき寄せローだ Гинжит конвейр Chain conveyor
自走式機械 Зам шилжүүлэгч машин Track moving machine
角度孔 Налуу цооног Angular hole
脱着式ビット Салдаг өрөм Detachable bit
局 部通気 Туслах агааржуулалт Auxiliary ventilation
2. Галигчилан буулгах
Монгол хэлний нэр томъёонд орос хэлнээс болон орос хэлээр дамжин орж ирсэн буюу галиглан буулгасан үгс нилээд байдаг.Жишээлбэл: функц, техник, машина, металл, систем, коэффициент гэх мэт. Харин япон хэлнээс монгол хэлэнд галигчлан буулгагдсан нэр томъёо байхгүйг энд дурдах нь зүйтэй болов уу.
Энэ нь манай ард түмний зан заншил, сэтгэлгээ өвөрмөц онцлог ялгаатай, хөгжлийн түвшин эрс өөр, мөн 1990-д оныг хүртэл тус улстай тогтоосон бүх талын хэлхээ харилцаа маш сул байсан зэрэг учир шалтгаантай холбоотой юм.
Япон хэлний уул уурхайн салбарын нэр томъёоны хувьд англи хэлнээс зээлдсэн нэр томъёо нилээн байдаг. Энэ дотроо япон хэлнээ орчуулагддаг буюу эх хэлнээсээ бий болсон нэр томъёо байсаар байтал гадаад хэлнээс зээлдэн хэрэглэх явдал ч элбэг тохиолддог.
Мөн япон хэлнээ буулгагдаж орчуулагдахгүй нэр томъёонууд ч бас байх ба эдгээр үгнүүд утга, дуудлагаа хадгалан үлдэж ихэнхдээ япон хэлний катакана үсгээр галиглан буулгагддаг. Жишээлбэл:
Япон хэлээр Монгол хэлээр Англи хэлээр
ハンマクラッシャ Алхан бутлагч Hammer crusher
テーブル Баяжуулах ширээ Concentrating table
ブル ドーザ Бульдозер Bulldozer
タングステン Вольфрам Tungsten
カー ド Газрын зураг Map
バックラッシ Зай завсар Clearance
クレーン Кран Crane
スケール Маштаб Scale
トランス Трансформатор Transformer
アルミニウム Хөнгөн цагаан Aluminum
ショベル Шууд утгуурт экскаватор Shovel
3. Хуулбарлан үгчлэн орчуулах
Монгол хэлний нэр томъёоны орчуулгад, ялангуяа шинээр орж ирж буй нэр томъёог үгчлэн орчуулахад энэ арга өргөн хэрэглэгддэг нь харагдаж байсан. Энэ нь нийлэмж үгээс бүрдсэн нэр томъёог орчуулахад ихэвчлэн хэрэглэгдэж байна.Энэхүү дипломын ажлын хавсралтанд ашигласан үгийн 40 гаруй хувь нь энэ аргаар орчуулагдсан болно. Жишээлбэл:
Япон хэлээр Монгол хэлээр Англи хэлээр
亀裂密度 Ан цавын нягт Fracture density
荷卸し高さ Асгалтын өндөр Height of dumping
完全機 械化 Бүрэн механикжуулах Full mechanization
火山岩 Галт уулын гаралтай чулуулаг Volcanic rocks
通気夫 Гал сөнөөгч Fireman
揮 発分 Идэмхий бодис Volatile matter
加工充当炭 Коксжуулах нүүрс Coal for cokeny
傾斜立抗 Налуу уурхай Inclined shaft
穿孔部 Өрмийн толгой, үзүүр Boring head
含水層 Ус агуулагч давхарга Water bearing strata
鉱区 Уурхайн талбай Mining area
4. Үгсийн сангийн бололцоотой хоёр хувилбарын аль нэгийг нь сонгон авах
Монгол хэлний нэр томъёонд энэ аргаар орчуулагдан хэрэглэгдэж буй үгс байдаг бөгөөд хоёр хувилбарын нэг нь гадаад үг байдаг онцлогтой. Жишээлбэл:Япон хэлээр Монгол хэлээр Англи хэлээр
Зануу (алеврит) シルド岩 Siltstone
Тор (решетка) グリズリ Grizzly
Хийн бөөгнөрөл (концентраци) ガス集積 Gas concentration
Хийн тулгуурт өрөм (каретка) 作孔車 Jumbo
Цахилгаан бялт (детонатор) 点火器 Electric detonator
Бункер, хадгалах сав バンカー Hopper
Дамжуулга (конвейер) 運搬機 Conveyor
5. Нэр томъёоны бүтцийн нэг хэсгийг үгчлэн орчуулж, нөгөө хэсгийг галиглан буулгах
Энэ аргыг ашиглаж буулгах буюу орчуулсан нэр томъёо уул уурхайн салбарын нэр томъёонд цөөнгүй тааралдана.Жишээлбэл:
Япон хэлээр Монгол хэлээр Англи хэлээр
非出半径 Асгалтын радиус Discharge radius
ブ リケット工場 Брикетийн үйлдвэр Briquette factory
鎖かき寄せローだ Гинжит конвейр Chain conveyor
不活性物質 Инерт бодис Inert substance
製 鉄所 Металлургын үйлдвэр Metallurgical plant
メタンガス検知装置 Метан хэмжигч Methane detector
粉末や金 Нунтаг металлурги Powder metallurgy
急結セメント Түргэн хатах цемент Quick-setting cement
鉱 山技師 Уул уурхайн инженер Mining ingener
Шинжлэх ухааны хэлэнд харь хэлнээс зээлдэн авсан үг байх нь жирийн үзэгдэл боловч хэр хэмжээнээс хэтэрч уншиж бичихэд бэрхшээлтэй байвал зүй ёсны хэрэг хэмээн үзэж болохгүй юм. Манай улс дэлхийн улс түмэнтэй нээлттэй харилцаатай болсноор улс төр, эдийн засаг, худалдаа үйлчилгээ, техник, шинжлэх ухааны салбарт англи, орос болон бусад хэлний олон арван үг орчуулагдан, мөн шууд орж ирсэн нь нэг талаар монгол хэлний үгсийн санг баяжуулах чанартай боловч харь хэлний үгс өөр өөр утга агуулгаар хэт замбараагүй орж ирэх нь сөрөг үг дагавартайг үгүйсгэх аргагүй.
Нэр томъёог монгол хэлнээ үнэн зөв орчуулахын тулд дараах гурван зүйлийг ямагт анхаарч байх хэрэгтэй. Үүнд:
• Нэр томъёо хам сэдэвтэйгээ харилцан шүтэлцээтэй байдаг онцлогийг мэдэх.
• Нэр томъёо орчуулагддаг үндсэн аргыг сайтар судлан, шинжлэх ухааны салбарын монгол нэр томъёоны гүн бат мэдлэгтэй байх.
• Монгол хэлнээ байгаа ойролцоо утгатай үг хэллэг нэр томъёоноос чадварлаг сонгож авах, шинээр нэр томъёо зохиож өгөхдөө хамгийн үр дүнтэй аргыг шилж сонгож чаддаг байх зэрэг багтана.
3.2. Уул уурхайн салбарын нэр томъёоны бүтэх арга зүй
Ихэнх тохиолдолд нэр томъёо нь дан ганц үгээр байж болохоос гадна “нийлмэл үг, нийлэмж үг, хураасан нийлмэл үг, тодорхой үг, эсвэл Грек, Латин хэлний үг бүтэх зүй тогтол зэргээс бүтэж болдог билээ.
Уул уурхайн салбарын нэр томъёо бүтэх үг хэллэгт нийлмэл үг болон Грек, Латин хэлний үгсийн сангийн орсон үг маш цөөн бөгөөд уул уурхайн салбарын нэр томъёо үг хэллэгийн ихэнх хувь нь нийлэмж үгээс бүрдсэн болохыг судалгааны ажлын хавсралтаас харж болно мөн дан үг тодорхой хувийг эзэлж байгаа юм.
Нийлэмж үг судалсан үгийн 80 хүртэлэх хувийг эзэлж байгаа болно.
Жишээлбэл:
Агшин зуурын тэсэлгээ 一斉発破 Instantaneous blasting
Ан цавын нягт 亀裂密度 Fracture density
Ашигт малтмалын хууль 鉱業法 Mining law
Ашигт малтмалын орд 鉱床 Mineral deposit
Ачаалалгүй ажиллуулах 無荷重運転 No-load running
Бөөнөөр олборлох 一括採掘 Bulk mining extraction
Байгаль орчны чанарын стандарт 環境基準 Environmental quality standard
Галт уулын гаралтай чулуулаг 火山岩 Volcanic rocks
Дулааны алдагдал 熱損失 Heat loss
Дотоод хэрэглээ 山元消費 Intermal consumption
Ерөнхий инженер 上級技師 Engeneer-in-chief
Илүү цаг 残業時間 Overtime
Налуу малталт 卸 Dip road
Нүүрс гаргах 切羽 Coal getting
Нүүрсний давхарга 石炭鉱床 Coal seam
Орд газрыг нээх 開坑 Opening of mines
Олборлолтын өртөг зардал 採掘費 Cost of mining
Туршилтын үйлдвэр 中間試験設備 Pilot plant
Ухалтын гүн 掘削深さ Depth of dig
Уул уурхайн аж үйлдвэр 鉱業 Mining industry
Уул уурхайн компани 鉱業会社 Mining company
Хүнд орчинд баяжуулах 重選 Dense medium separation
Хөлдөөх аргаар уурхайн их аманд нэвтрэх 凍結式立坑 Shaft sunk by freezing
Хамгаалах хэрэгсэл 保安装置 Protective device
Цэвэр төмөрлөг 純金属 Iron fresh
Эрсдэлийн шинжилгээ リスク分析 Risk analysis
Дан үг судалсан үгийн 20 хүртэлэх хувийг эзэлж байгаа болно.
Уул уурхайн ашигт малтмал Үнэт эрднэс чулуулаг зүйлийг жишээ болгон авч үзвэл:
Алт 金 Gold
Вольфрам タングステン Tungsten
Гөлтгөнө 石こう Gypsum
Гантиг 大理石 Marble
Гялтгануур 雲母 Mica
Жонш 蛍石 Fluorite
Зэс 鋼 Copper
Занар 粘板岩 Slate
Кокс コークス Coke
Мөнгө 銀 Silver
Судал 鉱脈 Vein
Сувд 真珠 Pearl
Төмөр 鉄 Iron
Уран ウラン Uranium
Хар тугалга 鉛 Lead
Цагаан тугалга すず Tin
Шавар 粘土 Clay
Уул уурхайн техник технологийн нэр томъёонд голчлон хэрэглэгддэг мэргэжлийн үг хэллэгийг судалж байхад гарсан нэр томъёог дурдвал:
圧縮
あっしゅく компрессор
インパクトラッシャ
いんぱくとらっしゃ цохилтот бутлуур
ウインチ
ういんち өргүүр
ウォータガン
うぉーたがん усан буу
運炭機
うんたんき нүүрс ачих, зөөвөрлөх техник
運搬車
う んぱんしゃ уурхайн тэргэнцэр
オーガ
おーが далавчит шугаман өрөм
押し出し方式とジブ
おしだしほうしきとじぶ түрэх механизм болон сум
回転 子
かいてんし хүрд
カッタ нүүрс олборлогч комбайн
貨物自動車
かもつじどうしゃ ачааны машин
キブル
き ぶる саварт шанага
キャタピラ
きゃたぴら гинж
鎖科挙背ローダ
く さりかきょせろーだ гинжин конейр
掘削機
くっさくき экскаватор
掘 削装置
くっさくそうち өрмийн машин
クラッシャ
くらっしゃ бутлагч
クレーン
くれーん кран
クローラ
くろーら гинж
コールピック
こーるぴっく нүүрсний лоом (зувок)
込め棒
こめぼう таслагч машин
作孔車
さっこうしゃ хийн тулгуурт өрөм
ジク
じく тунгаагч машин
自走式機械
じそうしききか い зам шилжүүлэгч машин
ジャイレートリクラッシャ
じゃいれーとりくらっしゃ конус бутлагч
ショベル
しょべる шууд утгуурт экскаватор
振動ふるい
しんどうふるい чичиргээт шигшүүр
整形作業
せいけいさぎょう хэрэгсэл
穿孔機
せんこうき өрмийн машин
装置
そ うち төнөг төхөөрөмж
測定装置
そくていそうち хэмжих багаж хэрэгсэл
タイヤ式バケット掘削機
たいやしきばけっとくっさくき хүрдэт экскаватор
脱着式 ビット
だっちゃくしきびっと салдаг өрөм
縦切カッター
たてきりかったー нүүрс огтлох машин
ダブルロールクラッシャ
だぶるろーるくらっしゃ хос булт бутлагч
ダ ンプカー
だんぷかー буулгагч машин
ドラグライン
どらぐらいん товруут өрөм (шарошки)
トランス
とらんす трансформатор
ブルドーサ゛
ぶるどーざ бульдозор
溶接機
ようせつき гагнуурын аппарат
ローら式ビット
ろーらしきびっと алхагч экскаватор
Энэ мэтчилэн уул уурхайн салбарын нэр томъёо, мэргэжлийн үг хэллэгийг ангилан тусгавал нэлээд ач холбогдолтой гэж үзэж Үнэт эрдэнэс, Техник технологи гэх зэргээр ангилалаа.
Эх сурвалж: orolmaa.ikhzasag.mn
Hereg bolloo. Bayarlalaa
ReplyDeleteЗүгээр зүгээр. Хэрэг болсон бол яамай даа.
ReplyDeleteБаярлалаа. хэрэгтэй зүйл байна.
ReplyDeleteХэрэгцээ шаардлагатай блог хөтөлж байгаад баярлалаа.
ReplyDeleteАмжилт хүсье.
үргэлжлүүлээрэй
ReplyDeleteuul uurhain hyatad ugnudig oruulj ogno uu? bayrllaa
ReplyDelete