Дүрэм 49
Гадаад үгийг бичих нь:
* Монгол хэлэнд эрт цагт орсон бөгөөд нийтэд гадаад үг гэж мэдэгдэхээ больсон үгийг монгол үсгийн дүрмийг баримталж бичнэ. Жишээлбэл: шил, эрдэнэ, цонх, янз, судар, саван, савхи, булигаар гэх мэт.
* Ойрмог гадаад хэлнээс аваад гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа үгийг бичихэд уг хэлний дуудлага ба бичгийн дүрсийг харгалзана. Орос үг ба оросоор дамжиж ирсэн гадаад үгийг оросоор яаж бичдэгийг ерөнхийд нь баримталж бичнэ. Жишээлбэл: мотор, феодал, трест, трактор, большевик, артель гэх мэт.
* Гадаад үг бол монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрэм ба гээгдэх эгшгийн дүрмийг дагахгүй.
* Оросоор ия үсгээр төгссөн үгийн эцсийн ня үсгийг их төлөв хасна. Жишээлбэл: Румыния-Румын, станция-станц, комиссия-комисс, лекция-лекц гэх мэт. Гэвч ня үсгээр төгссөн зарим үгийн эцсийн гийгүүлэгч зөөлөрсөн байвал зөвхөн я үсгийг хасна. Жишээлбэл: Азия-Ази, Италия-Итали гэх мэт.
Гадаад үгийн эцэст өргөлтгүй богино эгшиг байвал түүнийг их төлөв хасна. Жишээлбэл: фабрика-фабрик, аптека-аптек, норма-норм, тонна-тонн гэх мэт. Хэрэв гадаад үгийн эцсийн эгшиг өргөлттэй бол хасаж болохгүй. Жишээлбэл: кино, пальто, шевро гэх мэт.
* Гадаад үгэнд монгол хэлний залгавар залгаж болно. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана.
Нэг үгэнд хэд хэдэн өөр эгшиг байвал аль өргөлттэй эгшигт нь зохицуулан залгавар залгана. Хэрэв эр эгшиг дээр өргөлт ногдоогүй бол эхний эр эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: аптекаар, пионерын, театрууд, бригадад, механикжсан, автобуснаас, ацетоны гэх мэт. Хоёр үгнээс бүтсэн нэг нэрийн сүүлчийн үгийн эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: агротехникээр, амперметрийн, атмосферээс гэх мэт.
Гажилт:
Зарим үгийн төгсгөлийн өргөлтөт эр эгшиг балархай хэлэгдвэл монгол хэлний уламжлал ёсоор нэгдүгээр үеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно. Жишээлбэл: кило-килээр, килтэй, киллэвэл, киллэнэ гэх мэт.
* Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана. Жишээлбэл: хими-химиэс, лент-лентээр, шеф-шефийн, трест-трестүүд гэх мэт.
* К үсгийг хэлний г үсгийн дүрмээр к үсгээр төгссөн эр үгэнд ий эгшиг залгах ба к үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж залгавар залгана. Жишээлбэл: фабрикийн, паркт, тактикаа гэх мэт.
Мөн щ үсгийг ш үсгийн адил үзэж зохих залгавар залгана.
* Б, п, ф, в үсгийг нэг төрлийн үсэг гэж адилаар үзнэ. Жишээлбэл: Ямар драп вэ? Хэний шкаф бэ? Хэдэн куб бэ? шкафт, клубт гэх мэт.
* Оросын у үсгийг монголын ү үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээлбэл: клубээс, группийн гэх мэт.
2010-11-25
Subscribe to:
Post Comments (Atom)
Яасан хэцүү дүрэм бэ. Гэснээс англи үгийг яаж орчуулах вэ, ялангуяа сүүлийн үед их дэлгэрээд байгаа tablet computer, smart phone, android application, mobile phone content, concept гэх мэт үгсийг?
ReplyDeleteМонгол бичигтэйгээ байсан бол ингэж зовохгүй дээ...
ReplyDeleteМанайхны орчуулсан орчуулгаас харахад:
ReplyDeletetablet computer - таблет компьютер
smart phone - ухаалаг утас, ухаалаг гар утас
android application - андроид программ
mobile phone content - гар утасны контент, гар утасны агуулга
mobile phone concept - гар утасны концепт, концепт загвар, концепт гар утас
гэх мэтээр орчуулж хэрэглээд байгаа юм байна даа.
.
ReplyDeleteAnonymous-т гүн талархал илэрхийлеээ.
ReplyDeleteЗүгээр ээ.
ReplyDeleteДээрх маань орчуулга гэхэд хэцүү л юм байна, одоо харахад. Тэр чигээр нь л тавьчихаж дээ.
ReplyDelete