Монголд vйл ажиллагаа явуулдаг телевизvvдэд, мєн интернетээр аялдаг монголчууддаа хандаж бичлээ. Та бvхэн саналаа миний и-мэйл рvv бичээрэй.
Би социализмын vед ЗХУ-д дээд сургууль тєгссєн. Барилгын инженер мэргэжилтэй. Улаанбаатарт олон телевиз нэвтрvvлэг хийж байна. Бvх телевиз орчуулгын кинонд дуу оруулахдаа нэг нийтлэг алдааг байнга гаргах юм аа. Тэр нь монгол хэлэнд дэргэдээ байгаа хvнийг “тэр, тvvнийг, тvvнд” гэж ярьдаггvй. Та нар ч хоорондоо ярихдаа хажууд чинь зогсож байгаа найзыгаа “Тvvнийг хараач, тэр гоё гутал ємсчихєж” гэж ярьдаггvй биз дээ. Орос, англи зэрэг хэлэнд дэргэдээ байгаа хvнийг ч бай, хол байгаа эсвэл харагдахгvй далд байгаа хvний тухай ярихдаа “Он Она, его, ему, ей, He, She, His, Her” гэх мэтээр ярьдаг.
Харин монгол хэлэнд дэргэдээ байгаа хvнийг хvндэтгэсэн хэлбэр дээр бол нэрээр нь: “Ганбаад єгчих, энэнийг хар даа, гоё гутал ємсчихєж” гэх мэтээр, тоомсоргvй хэлбэр дээр “Наадахдаа єгчих, наадахыгаа хар даа гоё гутал ємсчихєж, наадахыгаа явуулчих” зэргээр ярьдаг шvv дээ.
Мєн хол байгаа эсвэл бvр харагдахгvй байгаа хvнийг ч хvндэтгээгvй тоомсоргvй хэлбэр дээр, гэхдээ хэний тухай ярьж байгаа нь тодорхой бол: “Цаадахдаа тэгж хэлээрэй. Цаадахыгаа аваад ир” гэх мэтээр ярьдаг. 1970-аад оны vеийн орчуулгын кинонууд монголчууд тухайн vед ярьдаг шиг орчуулсан байдаг. Тэгээд бvр “синхрон” орчуулгатай байсан. Тэр vеийн хэлний мэргэжилтнvvд сайн ажилладаг байсан уу, эсвэл коммунизмын vзэл суртал ноёлж байсан болохоор маш сайн хяналт давж байж ард тvмэнд хvрдэг байв уу.
Яагаад єєрсдийнхєє ярьдаг шиг орчуулж болохгvй байна. Орчуулж байх vед дvрсээ харахгvй, зєвхєн текстээ хараад яригдаж байгаа тухайн хvн дэргэд нь байна уу далд байна уу гэдэг нь мэдэгддэггvй байж болох юм. Энэ тохиолдолд найруулагч нь дvрсээ хараад ам бариулж байгаа дуу оруулагчдадаа анхааруулж засаж ийм алдаа гаргахгvй байж болохгvй гэж vv.
Та бүхэнд хандсан бас хүндэтгэсэн Б.Очирсүрэн
Ochirsuren@rambler.ru
No comments:
Post a Comment