2010-07-14

Аперитив (aperitif) архидаж сурцгаая!

Ёслолын аливаа арга хэмжээнд дипломат ёс, ёслол, ёслолын дэг журмын тодорхой мэдлэг, мэдрэмжтэй оролцохгvй бол гарч мэдэх алдаа нь манайхны хувьд мэдэхгvйтэй, хэнэггvйтэй, нэрэлхvvтэй нь холбоотой болж таардаг шvv дээ. Заавал тєрийн єндєрлєг рvv жишээлж ярилгvйгээр энгийн жижиг тvвшинд авч vзвэл, Монголд зохиогдож буй ёслолын арга хэмжээ, олон улсын хурал, зєвлєлгєєнд уригдсан гадны тєлєєлєгч, зочдыг их, бага гvрэн гэж vл ялган, зохих байранд нь суулгах, ахлалыг зєв тогтоох, адил тэгш vйлчлэх зэрэг нь тэгш эрхийн зарчмыг илэрхийлэх, гадаадын улсын харилцагч нараа хvндэтгэж буй хэрэг юм. Ёслолын аливаа арга хэмжээнд цаг хоцорч ирэх, ямар нэг шалтаг хэлэлгvйгээр орхиж явах нь vл хvндэтгэсний илэрхийлэл гэж тооцогдохын дээр єєрийгєє ч vл хvндэтгvvлэхийн эхлэл болох нь зайлшгvй.

Энэ мэт зvйл нуршаад байвал тоймгvй олон. Юуны ємнє нэр томъёог нь зєв ялга! Хvvхдийн vс авах найр, насны ой, 85-ны найр, хурим, битvvн, цагаан cap, гvv барих унага тавих, эсгий хийх найрууд, цол одонгийн найр, эрдмийн зэрэг цолны найр, их дээд сургууль, 10 тєгссєний найр, сvvлчийн хонхны баяр гээд жагсаавал монголчууд тоймгvй олон найртай. Харин эдгээрээс "Хvлээн авалт" буюу "Приём", "Reception" нь зохион байгуулалт, этикийн хувьд ямар ялгаатай тухай дор єгvvлэх болно. "Хvлээн авалт", оросоор "Приём", англиар "Reception" гэсэн vг юуг илтгэх вэ? Мэдээж эмч євчтєнєє хvлээн авах цагийг тэгж хэлнэ, дарга нар олон нийттэй харилцахдаа мєн хvлээн авах цагаа тэгж томъёолдог. Харин дипломатын ба ажил хэргийнхний гал тогоонд ёслолын цайллага будаалгыг тэгж нэрлэдэг. Эхлээд нэр томъёоны тайлбар хэвшvvлье гэж шийдлээ. Хэвшvvлнэ гэхлээр Монголд хэвшээгvй байна гэсэн vг шvv дээ. Орчуулгаас их зvйл шалтгаалдаг. Ийм олон тєрлийн зоог байх. Эндээс аль нэг нь танд ирсэн урилга дээр чинь англи, эсвэл францаар (ерєєсєє дэлхийн бvх оронд англиар бичдэг) бичээстэй байна гэж vзвэл, эсвэл таны айлчлалын, хурлын хєтєлбєрт бичээстай байвал чухам юунд уригдан оролцох, юу нь урилгагvйг эрхбиш монголоор тайлчих боломжтой боллоо. Монгол хэлээр бол аливаа зоогийг барих гэдэг vгтэй хамт бичнэ, жишээ "зоог барина" гэхээс бус зоог єгнє, зоог хийнэ, зоогоор дайлна гэж байхгvй. Харин "хvлээн авалт хийнэ", "дайллага хийнэ", "цайллага хийнэ" гэвэл зєв орчуулга нь тэр. Аперитив гэгч "Архитай угтлага" Тєр засгийн дээд єндєр тvвшний дайллага, зоогууд суугаа, бусад нь ихэвчлэн оноосон суудалгvй зогсоо хийгддэг. Хана дагуулж сандал тавьж болно. Гэвч тэр бол заавал эгнэн суу гэсэн vг биш. Зогсоо хvлээн авалтууд нь бэлтгэх, vйлчлэхэд хялбараас гадна олон зочин урьж болох,уригдеан зочид єєр хоорондоо танилцах, ажил хэргийн яриа єрнvvлэх боломж олгодог давуу талтай. Ердийн зоог, єглєєний цайг эс тооцвол дээрх олон тєрлийн зоог, дайллагууд заавал аперитив (aperitif) хэмээх нэгэн євєрмєц ёслолоор эхэлнэ. Уг vг нь хэл зvйн талаасаа нээх, сэргээх гэсэн утгатай, харин ёслолын талаасаа францчууд вино, ликёр, вермут уухыг тэгж ойлгодог. Ухаан ньтаныг хvлээн авалтад уригдаад очиход ємнєєс чинь цар (поднос) дээр архи, дарс, ундаа єєрєєстэй офицент тосч байгааг хэлж байна. Аперитив нь хvмvvс цуглахыг хvлээх хооронд хоол идэх дур хvргэх, хооллохын ємнє "дотроо халааж", хvмvvсийг хооронд нь танилцуулах, ярианы сэдэв єрнvvлэх зэрэг vндсэн зорилготой. Аперетив барьж байх vед хаа нэг тамхи тавьсан байдаг. Аперитив барих хугацаа ихэвчлэн 10-15 минут байдаг. "Аперитив барих" хэмээх ёслолд цай, кофе, сvv, тараг, айраг хэрэглэж vл болно. Зєвхєн архи, дарс, пиво, ундаа, цэвэр усаар бага зэрэг дайлах ёстой. "Завтрак"-т урьсан урилга оросоор ирвэл тэр нь єглєєний хоол хамт зооглох гэсэн vг биш, "Lunch" буюу vдийн зоогоо хэлж байгаа нь тэр. Харин "обед" гэсэн байвал оройн зоог гэсэн vг. "Зоог" гэдгийн цаана зооглох, хооллох гэхээсээ илvvтэй "зочилгоо", "зочлол" гэсэн санаа гол нь юм.

Welcome ReceptionУгтах буюу Угталтын хvлээн авалт
Reception / LunchVдийн зоог
Reception - DinnerОройн зоог
Farewell ReceptionVдэх буюу Vдэлтийн хvлээн авалт
Cocktail - Lunch / DinnerЦайллага буюу Коктейль
LuncheonVдийн зоог (хvндэтгэл багатай)
Buffet - Lunch / DinnerБуфет зоог
Dinner- Talk (Working) Working LunchАжлын зоог
BanquetДайллага
Get-TogetherТанилцах уулзалт (цайллагатай)
Coupe de Vini / Coupe de Champagne 
эсвэл Un verre de Champagne
"Хундага дарс" / шампанск
Ice Breaker Social PartyНvvр хагарах (танилцах) vдэшлэг
Wedding ReceptionХуримын зоог
BBQШарсан махтай зоог (хорхог гэсэн vг)
Lunch / Dinner in suiteЕрдийн хоол (ёслол биш) Урих шаардлагагvй
Petit dejeuner эсвэл Morning CoffeeЄглєєний цай
"Beer Busting"Шар айрагны найр
"At Home" InvitationГэртээ урьж зочлох
Evening Parade and CocktailsКоктейль дагалдах vдшийн зугаалга
Black Tie DinnerЭрвээхэй зангиатай очих оройн зоог
Buffet SupperОройн буфет зоог
Taste of International CuisineОлон улсын хоолны амталгаа
Cake and CoffeeБялуу, кофены зочилгоо
Rooftop Social PartyИл задгай зохиох нэгэн тєрлийн цайллага
RefreshmentХєнгєн зууш
PicnicЗугаалга


Олхонуд Д.Баярхvv
2007-12-27

No comments:

Post a Comment