Vндэс vv, vндэстэн vv?
Vндэстэн гэдэг vг vндэс гэдэг нэр vгээс vvсэлтэй нь мэдээжийн хэрэг. Тэгэхээр vндэс гэдэг аливаа юмны суурь, vvсэл, гол гэсэн утгатай байж таарна. Vндэстэн гэж нэг хэл, соёл, ёс заншил, шашин шvтлэгтэй, тухайн улсынхаа хvн амын олонх болдог хvмvvсийг хэлдэг. Монгол Улсынх халх, оросынх орос, хятадынх хан vндэстэн. Тиймээс дэлхийн улс тvмний тєв байгууллагыг бид Нэгдсэн vндэстний байгууллага, оросууд "Организация Объединённых Наций", англи хэлтэй нь "United Nations Organization" гэдэг.
Гэтэл манайхан Vндэсний аюулгvйн зєвлєл, Монголын vндэсний сурын холбоо, монгол vндэсний хувцас, vндэсний тvvхийн музей, vндэсний архив, Vндэсний шинэ нам, Монголын vндэсний их баяр наадам зэргийг "vндэстний" л гэмээр байх юм. Энэ чинь "vндэс язгуур" гэсэн утгатай vгэнд л харъяалахын тийн ялгалын нєхцєл залгаж нэр vгийг тодотгосон тєдий юм шvv дээ. Vндэстэн гэсэн утга огтхон алга.
Монголын vндэсний сурын холбоо гэх нь бvр ч буруу. Сур гэдэг чинь бай нь. Сураар хийдэг учраас тэгж хэлдэг юм. Нєгєєтэйгvvр сурчид гэдэг чинь нарийн зvссэн сураар бортог шиг хэлбэртэй хонгиоруу юм сvлждэг хvний мэргэжлийн нэр болохоос биш харвадаг хvн нь биш ээ. Тиймээс сур харвах, сур харваан гэдэг. Монгол vндэстний харваачдын холбоо гэвэл тэр наадмынхаа мєн чанарт тохирох биз. Мэргэн сурчин гэдэггvй мэргэн харваач гэдэг биз дээ. Я.Цэвэл гуай ч "Толь бичиг"-тээ сурчин, сур харваач хоёрыг адилтгасан нь эндvvрэл гэж боддог. Харин "монголчуудын vндсэн барилдаан, vндсэн хувцас, vндсэн хууль, vндсэн хоол унд, vндсэн тоглоом, урлаг" гэвэл язгуурын гэсэн утгаа бvрэн агуулж байгаа учраас туйлын зєв. Эдгээрийн vндэс гэдгийг англи хvн main, орос хvн основной гэж ухаарна. Юм юманд "vндэсний" гэдэг vгийг хавсаргаад байж яаж болох вэ. Vндэсний аюулгvйн зєвлєл, монгол vндэсний бєх, монгол vндэсний урлаг, монгол vндэсний хувцас, монгол vндэсний хоол унд гэдгийн vндэснийг орос, англиар орчуулбал vндэстэн гэсэн утгатай национальный, national гэхээс єєр арга байхгvй.
Халх гол уу, Халхын гол уу?
Одоогийн хvмvvс Халх гол, Халхын гол гэж хоёр янзаар хэлж, бичиж байна. Аль нь зєв бэ? 1939 оны намар Монгол Улсынхаа зvvн хязгаарт Японы тvрэмгийлэгчидтэй эх орон, ард тvмэн юvгээ хамгаалан хийсэн байлдаанд ялсны нэгэн гэрч болсон сэлэм далайгаад давхиж яваа морьтой цэргийн дvрс бvхий хvрэн єнгєтэй тэмдэг байдаг. Тvvний доор латин vсгээр "HALHIH GOL" буюу "Халхын гол" гэсэн байдаг. Тvvнчлэн тэр байлдаанд бvх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсангийн орлогчоор ажиллаж байсан улсын баатар Жамъянгийн Лхагвасvрэн гуай бичсэн гурван номынхоо нэгийг "Халхын гол" гэж нэрлэсэн байдаг.
Халх гол гэвэл ямар нэг юманд "халх" болж байдаг гэсэн санаа бєгєєд тэр голын оноосон нэр нь болно. Харин Халхын гол гэвэл халх монголчуудын уугуул гол гэж тодотгон онцолж, ялгасан утгатай болно. Тэгэхээр мэдээжийн Халхын гол нь зєв байж таарна. Японоос эх орноо хамгаалж хийсэн тvvхт байлдааны 70 жилийн ой удахгvй болох гэж байна. Ядаж тэрхvv тvvхт газар усныхаа нэрийг нэг мєр болгоё.
Чингис vv, Чингэс vv?
Монгол тvмний суу билигт эрдэмтэн зохиолч Хатгин овгийн Цэндийн Дамдинсvрэн гуай: "Би єєртєє ч итгэдэггvй, бусад ч итгэдэггvй, гагцхvv баримтад л итгэдэг. Гэвч баримтыг олон талаас нь нягтлах хэрэгтэй" гэж хэлсэн байдаг. Бас "Намайг нэг хvн Чингис сахал тавьсан байна. Ингэж би Чингис хаан ямар сахалтай байсныг харсан хvнтэй тааралдлаа" гэж хошигнож суусан гэж С.Дашдооров гуай дурдатгалдаа тэмдэглэсэн нь их учиртай vг гэж санадаг. Юун хэмээвээс, Чингэс гэж бичиж байгаа хvмvvс чухамдаа XIII зуунд аж тєрж, эзэн хааныгаа алдрыг хэрхэн дуудаж байсныг мэддэг ч юм шиг. Харин Чингис гэж бичихийг эрмэлзэж байгаа нь гагцхvv тэр vеэс уламжлан бичиж ирснээр CiEkli буюу ЧИНГИС гэж байгаа нь "баримтад л итгэдэг" гэсэнтэй агаар нэгэн буюу. Англиар CHINGGIS гэж дунд нь хоёр “G"-тэй бичээд байх юм. Энэ бол МОНГОЛ, ТЭНГИС, ЄНГЄ, ЦЭНГЭЛ мэтийн vгтэй ижил дундаа их инхлэг хэмээх хэлний угийн "Н" авиатай vг юм. Бид эдгээр vгийг тухайлбал, Монгол гэдгийг" МОNGGOLIA" гэж англиар бичдэггvй биз дээ. Тийм учраас vгийн дундаа орсон их инхлэг бvхий ардаа "г"-тэй vгийг ганц "г"-тэй бичиж байх хэрэгтэй. Бид хэрвээ Монггол, тэнггис, єнггє, цэнггэл гэж хэлдэг, бичдэг бол ондоо хэрэг.
Яагаад гэвэл авиан зvйн хувьд ганц л "г"-г хэлдэг байна. Энэ бол транслитераци хэмээх vсэгчилсэн галиг бус транскрипци гэдэг авиан буюу зєв дуудлагыг галигаар є.х. манайхан Дeuschland гэж герман хvн уламжлалаараа бичээд, Дойчланд хэмээх хэлдгээр нь галигладаг шиг юм даа.
Ринчин, Ринчен, Рэнцэн гурвын аль нь зєв бэ?
Энэ нэр бол тvвдєєр их ховор буюу эрдэнэ гэсэн vг ээ. Тvвдєєр галиглавал РИНЧЭН болно. Бусад хоёр нь хазгай хэлдэг, тааж бууддаг, бvр зарим нь монгол хэлний эгшиг зохицох ёсыг баримталж байгаа нь энэ гээд ч ингэж бидэг байж болох талтай. Гэтэл энэ нь рин, чэн буюу их, урт гэсэн утгатай нэг vг, ховор гэсэн бас нэг vгээс бvтсэн нэр. Тэгээд ч тvвд хэлнээ эгшиг зохицох ёс гэж байдаггvй. Ямар ч vг нь нэг л vеэс бvтдэг vет хэлний аймагт ордог хэл. Гунгаа гэдэг нэр тvвдєєр гvн гаа гэсэн хоёр vгээс бvтсэн хотол баясгалан гэсэн нэр байх жишээтэй. Тvвд хэлнээ "у" авиа байхгvй. Гагцхvv "v" авиа буй. Бид л дураараа "у" болгож хэлж, дуудаад байдаг болохоос биш.
Их номч Ринчен гуай єєрийн нэрийг Ринчен гэж бичдэг байсан нь ийм учиртай юм. Энэ хvний унаган хэл нь орос хэл байсан гэдэг. Орос хэлнээ vгийн дунд "э" бичдэггvй. Харин "ч"-ийн ард орсон "е" vсгийг "э"-гээр дуудах ёстойг бодоод ингэж бичдэг болсон болов уу гэж санадаг. Тvвдєєр "чэн" гэж хэлдэг, бичдэг юм. Нарийндаа бол эл нэрэнд буй "н" бол хэлний vзvvрийнх. Хэлдгээр нь галиглавал Ринэчэнэ юм билээ. Тэгэхээр Ринчен гэж єєрийнх нь бичдэг байснаар тэр их хvний нэрийг бичиж байхыг бодох хэрэгтэй биз ээ.
Vvнийг яагаад хєндєх болов гэвэл ойрмогхон нэг хэл шинжлэлийн ном авсан чинь их номчийн нэрийг дандаа РИНЧИН гэсэн байснаас болсон хэрэг.
Тєлєєлєл
... хоёр хотын банкны тєлєєллийн уулзалт...
Саяхнаас бас нэг ташаа хэлбэржvvлсэн "тєлєєлєл" гэдэг vг буй болчихлоо. Vvнийг хэн эхлэн дуугарч, хэн хэн даган баясав гэдэг нь гол биш. Эх хэлээ эвдэж, зєвийг буруутгасанд л хамаг учир нь буй. "Тєлєє" гэдэг хагас хувирдаг дагавар vгээс дам vvсч хэлбэржээд, хэрэглэж хэвшсэн, тєлєєний хvн гэсэн утгатай "тєлєєлєгч" гэдэг vгийг
орхих гээд байх юм. Энэ vг нvдний гэм болчихлоо.
Ер нь ийм утгаар, тийм утгаар, хуулинд тєсєвт суулгах, ойлгож байна, ойлгож байгаа гэх мэтийн хэллэгийг Их хурлын гишvvд л голдуу гаргаж байсан болохоор "улстєрчдийн этгээд хэл" ч гэхэд болохоор. Энэ бол далдуур сайрхах зvйл биш. Харин ч эх хэл, эх орон хоёртоо элэгтэй хэн боловч жигших юмны нэг ээ!
"Єдрийн єнгє"-ийг vзвээс...
Єдєр тутмын зурхайн "ЄДРИЙН ЄНГЄ" хэмээх буланд дээр vеэс нэг ийм монгол хэл, сэтгэхvйд харш хэдэн vгvvлбэр тогтмол, бvрэн эрх эдэлдэг. Тvvнийг хайхардаг, хянадаг хvн ч алга. Бодвол бурхны ном, зурхайн хэл гээд vзэгний vзvvр хvргэхээс бэргэдэг шиг байна. Тэгж яаж болох вэ. Энэ чинь та бидний л цэгцэлж, дээдэлж явах ёстой цорын ганц ємч болсон эх хэл маань шvv дээ! Би энэ эрдэм ухаанаар хэд гурван жил оролдож яваагийн хувьд зvрхлээд цэгцлэх гэж vзье.
Аргын тооллын 3 сарын 20. Билгийн тооллын 24.
Єдрийн наран 7 цагт 53 минvтад мандан, 18 цаг 58 минvтад жаргана.
Тухайн єдєр луу, бич жилтнээ эерэг сайн ба vхэр, луу, нохой, хонь жилтнээ сєрєг муу нєлєєтэй.
Єдрийн сайн цаг нь хулгана, vхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Хол газар яваар одогсод зvvн урагшаа мєрєє гаргавал зохилтой гэх мэт.
Аргын тооллын гуравдугаар сарын 20. Билгийн тооллын 24.
Нар 07 цаг 53 минутад мандаад, 18 цаг 58 минутад жаргана.
Тухайн хоногт луу, бичин жилтнээ ... сайн. Харин vхэр, луу, нохой, хонин жилтнээ тусгvй.
Хоногийн сайн цаг нь: хулгана, vхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Холхид одох нь зvvн-урагшаа мєрєє гаргавал зохилтой.
ТАЙЛБАР.
03-р эсвэл гуравдугаар сарын гэж албан ёсны болгож дугаарлаж бvтэн бичих ёстой. Гурван сар гэх мэтээр хэлдэг нь хар ярианы vг. Нар, єдєр л байхаас биш шєнє байдаггvй гэж дэлхийнхэн ухаардаг. Харин єглєє, оройн нар гэж хэлдэг учир буй ч "єдрийн наран" гэдэггvй. ...мандан, жаргана гэж нєхцєл vйл vгийн хам нєхцєлєєр хэлбэржvvлсэн нь буруу. Нар тусах, жаргах хоёр vйл давхцдаг юм шиг болжээ. Харин мандаад жаргана гэвэл нар мандаад єдєржин биднийгээ гийгvvлсээр орой жаргадаг гэж жаргахаас ємнєх vйлийн vрийг заана. Тиймээс нэгдvгээр бvлгийн нєхцєл vйл vгийн урьдчилахын нєхцєлєєр нєхцєлдvvлсэн минь энэ. Минvт гэж "у"-г нь "v"-гээр сольсон учир болбоос бид дээрх хоёр авиаг ялгадаг vсэгтэйн учир юусан билээ гэснийх.
Тухайн хоногт гэсэн учир бєгєєс арванхоёр эзэн тэнгэр болсон луу бич... мэт нь єдєр шєнийг эрхшээдгээс болсон хэрэг. Єдєр гэвэл хоногийн хагас гэсэн санаа биз ээ. Бичин гэж -ин залгасан учир нь: монгол хvн морь, хонь, бич гурвын хойно хугацаа заасан vг оруулбал заавал -ин залгадаг ёстой. Энэ бол манай хэлний нэг онцлог, эв юм. Эерэг сайн гэж нэг утга vг. Нэг бол эерэг, нэг бол сайн нь л байх ёстой. Сєрєг муу гэсэн нь ч мєн адил. Тиймээс сайн, муу (ээлтэй єлзийтэй, ээлгvй єлзийгvй, онцгvй тусгvй ч ч гэж болох. Монгол хэл маань баян шvv) гэв. Эерэг утгатай хоёр vгvvлбэрийг харин гэсэн vгvйсгэх утгатай vгээр холбовол арай дээр санагдав.
Энэ сайн цаг гэдэгт єдєр, шєнийн цагууд орсон тул хоногийн гэхээс аргагvй юм. Яваар гэж худам монголоор бичсэн эртний номд л хааяа таардаг хэллэг. Єнєєгийн монгол хvн явахаар, одохоор, vзэхээр... гэдэг. Одогсод гэж худам монголоор л одсон гэхийг одогсон, ажилласан гэхийг ажиллагсан гэдэг. Vvнд олон тооныг заадаг -д дагавар залгахаар одогсод болдог. Тэгэхлээр одогсод гэсэн нь нэгэнт явчихсан хvмvvс гэсэн vг. Энэ бол ирээдvйд буюу маргааш, нєгєєдєр болох тєєргийг сануулсан зурлага. Тиймээс холхид одох нь гэж зовхис буюу завсрын зvгийг эргэлзээгvй болгох vvднээс зvvн-урагшаа гэж хооронд нь зураас тавих зэргээр хураангуйлан цэгцлэв. Хэвлэл, мэдээллийнхэн эх хэл юvгээ эвдэн гутаасан энэ мэт бугшмал эндvvрлээс ангижрах цаг болжээ.
Хамтатгах, ихрvvд, жинлvvр, бумба, хилэнц орд
Хэвлэл, мэдээллийн олон хэрэгслээр одон зухайн нэг салбар болсон "Єрнє дахины зурхай" хэмээн манайхны дураараа нэр єгсєн Авестийн зурхайн арванхоёр гэрийн нэрийг цээжний бангаар vгчлээд буулгамар болсон зvйл энд тэндгvй нvд чичилж байдаг.
Жанжаа хутагт Ролбийдорж соён гийгvvлэгч оройлон удирдаж, гvvш Шаравжамц нарын олон монгол эрдэмтэн "Мэргэд гарахын орон нэрт тохионы бичиг" хэмээх Данжуурын хураангуй дээж бичиг болсон тvвд-монгол их хєлгєн дохионы бичгийг (орчуулгын толь бичиг) бvтээгээд, 1772 онд барлажээ.Тvvнийг нь долдугаар далай лам Галсанжамц vнэлж:
Хиргvй ариун дохионы бvтээл болсон
Харин ч урьд гараагvй утгын дагиг.
Буруугvй орчуулахын гэгээн мєр болж,
Бурхны тааллыг vзэхийн хурц нvдэн гэжээ.
Энэхvv тvвд-монгол хадмал толь бичгийн их таван ухааны нэг урлах ухааны доторх зурхайн аймаг хэмээх бvлэгт ХАМТАТАХ, ИХРVVД гэснийг ХАМТАТГАХ (оросууд близницы), ЖИНЛVVР гэснийг ЦЭНЛVVР (оросоор весы), ХИЛЭНЦ гэснийг (оросоор скорпион), Бумба гэснийг ХУМХ( оросоор водолей) гэсэн байдаг. Хилэнц гэвэл нvгэл, хилэнц гэсэн утгатай. Харин хилэнцэт гэвэл хилэнцэт хорхойг хэлж байгаа юм. Тэгээд хорхойг нь орхиод товчлон тэмдэг нэрээр нь хилэнцэт гэдэг заншилтай. Пvмбха гэсэн самгарди vгийг тvвдvvд бумба гэдэг, монгол хvн хумгар сав гэсэн санаагаар хумх гэдэг. Орд гэж бичээд байгааг нь дээрх сударт тvвдєєр чим, монголоор гэр гэж оноосон байдаг. Энэ судар бєгєєс бидэнд зурхайн нэр томъёог тогтоож єгсєн дээдсийн маань нандин бvтээл юм шvv.
Ц.Цэрэн-Очир
2009-8-20
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment