Эх сурвалж: bataar.mn
Монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
2013-09-12
П.Цагаан Оюутолгойн ТУЗ-өөс гарсан ч оюунтай толгой гэдгээ харууллаа. Түүний “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь” номын нээлт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болов. Эрдэмтэн судлаачид энэ толь бичиг Монголын хэл шинжлэл болон хууль зүйн боловсрол, судалгааны ажилд цоо шинэ хуудас нээлээ хэмээн үнэлж байна. Орчин үеийн олон улсын эрх зүй, ялангуяа гэрээний эрх зүйн зарчим, хэм хэмжээ нь чухамдаа Ромын эрх зүйн номлол, зарчмаас эхтэй. Тийм ч учраас Ромын эрх зүйн ойлголт, зарчмыг нэг утгаар ойлгож хэрэглэхийн тулд хууль зүйн нэр томъёог орчуулгагүйгээр бичиж хэрэглэх явдэл дэлхий дахинд түгээмэл болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан төрийн нөр их ажлын хажуугаар уйгагүй няхуур хөдөлмөр зарцуулж бүтээсэн “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь”-ийнхоо талаар ингэж ярив. 1990 оны эхээр Женевт олон улсын эрх зүйн нэгэн хуралд суусан юм. Хэд хэдэн хэл эзэмшсэн манай нэртэй дипломатч тэр хуралд бас оролцсон л доо. Олон орны эрдэмтэд олон хэлээр ярьж байснаа сүүлдээ латин нэр томъёо руу орсон чинь манай эрдэмтэн шууд арын эгнээнд шилжлээ. Тэр үед латин хэл маш их хэрэгтэй юм байна, олон улсын харилцаанд заах ёстой юм байна гэж бодоод өнгөрч билээ.
Хоёр жилийн өмнө дөрөвдүгээр сарын дундуур “Шүүх эрх мэдлийн шинэчлэл, шударга ёс” анхдугаар чуулган болсон. Энэ чуулганд бэлтгэх явцад хуулийн сургуулиудын сургалтын хөтөлбөр, гадаад дотоодын хуульчидтай уулзаад харилцаж байхад үнэхээр латин хэлийг гүнзгий судлахгүй юм бол манай хуульчдын гэх юм уу, эрх зүйн чиглэлийн хүмүүсийн өрсөлдөх чадвар дутагдах юм байна гэж ойлгоод толь бичиг зохиох санаа төрсөн юм. Тэгээд санаагаа хэлц үгийн нэрт мастер, нэрт сэтгүүлч Ц.Дашдондов гуайд хэллээ. Хууль зүйн латин хэлний толь бичиг зохиоё гэж бодож байна, та юу гэж бодож байна гэсэн чинь надад “Чи хийхгүй бол хэн хийдэг юм бэ” гэээд урам өгсөн. Дараа нь тааралдах болгондоо л зохиосон номоо авчирч өгөөд “нөгөө толь яасан бэ” гээд шавдуулаад байдаг.
Толь бичиг зохиох гэдэг бол хэцүү ажил юм билээ. Олон ном сөхнө, чимээгүй орчинд суух хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хагас бүтэн сайн өдрүүдэд ажилласны үр дүнд өнөөдөр та бүхний гар дээр очижбайгаа “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь”-ийг бичиж бэлэн болголоо. Энэ толийн ач холбогдол юу вэ гэхээр Монголын ард түмэн түүхийн олон үе шатыг даваад хөгжлийнхөө гараанд ирчихээд байна. Тэгэхээр манай улсын гадаад, дотоод харилцаа хөгжихийн хэрээр хаана л олон улсын харилцаа байна тэнд гэрээ хэлэлцээр хэрэгтэй байдаг. Бусад улс оронтой харилцахын тулд зайлшгүй латин нэр томъёотой гэрээ контракт хийгдэнэ. Тэр бүү хэл шүүхийн шийдвэрт латин нэр томъёог өрнөдийнхөн бүү хэл Азийн улс орнууд их хэрэглэх боллоо .Тухайн нэр томъёог язгуур үндэс утгаар нь ойлгох бол нэг талаараа утгын алдаа гаргахгүй байх, нөгөө талаараа сэтгэлийн таашаал авдаг. Тийм учраас Монгол Улс даяаршаж байгаа үед бусадтай хөл нийлүүлэн алхахын тулд зөвхөн хуульч гэхгүй ямар ч мэргэжлийн хүн түгээмэл хэрэглэгддэг латин нэр томъёог мэддэг болчихвол хэрэгтэй юм байна гэж ажигласан.
Өөр нэг зүйл юу байна гэхээр орчин үеийн гэрээний эрх зүйн суурь зарчим бол Ромын эрх зүйгээс эхтэй. Ромын эзэнт гүрний хэл бол мэдээж латин хэл байсан. Тэгэхээр латин хэлний толь бичиг зохиох хэрэгтэй юм байна. Нөгөө талаасаа яагаад монгол бичгээр бичсэн юм бэ гэхээр Ромын эзэнт гүрний түүхээс Монголын түүхтэй уялдаа холбоотой их зүйл ажиглагддаг. Ромын эзэнт гүрэн сайн хуультай, хуулиа чанд мөрддөг, цэцэн мэргэн хуульч шүүгчидтэй байсан учраас энэ гүрэн мянга хэдэн зуун жил оршин тогтнож чадсан. Та бүхэн мэднэ, Билиг хаан түүний дүү Күльтегинд зориулж одоогоос 1300-аад жилийн өмнө босгосон Орхоны хөндийн гэрэлт хөшөө бий. Тэр гэрэлт хөшөөн дээр “Толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлөн байж дөрвөн зүг, найман зовхист байгуулсан их төр улс нь сульдаж доройтоход гадна, дотны тагнуул туршуулаас гадна бэлэг сэлт, торго дурдан, хээл хахууль...” буюу авлига нөлөөлсөн тухай бичиж үлдээсэн нь одоо ч ач холбогдлоо алдаагүй, өнөөдрийн бидэнд зориулж өчигдөрхөн бичсэн мэт сэтгэгдэл төрдгийг нуух юун. Түүх давтагддаг гэдэг.
Ер нь хүн эсвэл аливаа үндэстэн шувуутай зүйрлэвэл хоёр жигүүртэй байх ёстой. Даяаршиж байгаа цаг үетэй хөл нийлүүлэн алхахын тулд англи, орос хэл, Ромын эрх зүйг мэдэж, нөгөө талаасаа түүх судар, босоо монгол бичгээ зайлшгүй мэдэх хэрэгтэй. Түүх судраа нэг гар нэг далавчаараа хэдийчинээ гүн гүнзгий мэдэрч, мэдэж байвал төдийчинээ үндэс сайтай мод шиг байнаа л гэсэн үг. Монгол Улс, монголчууд бусдаас дутахгүй илүү сайхан амьдрах хэрэгтэй юм болов уу гэж их олон талаас нь бодож байгаад зориг гаргаж, латин, монгол толийг крилл монгол бичгээс гадна босоо монгол бичгээр бичсэн. Монголчууд даяаршиж байгаа дэлхий ертөнцөд монгол бичгээ л сайн сурч судалж байж ялгарна шүү. Энэ толийг зохиоход маш олон хүн тусалсан. Тэр эрхмүүдийн нэрийг би номын оршил үгэндээ бичсэн байгаа. Их баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ бүтээлийг нийтийн хүртээл болгоход тусалсан Хайнс Зайделийн санд талархаж байна. Олон хүн чи хийнэ гэж зоригжуулж, урам хайрласан болохоор энэ толь бий болсон.
Энэ жижигхэн толийн талаар хэлэхэд латин хэл заалгаагүй гэж бодох хэрэггүй. Энэ толийн эхэнд латин хэлний энгийн дуудлагаар (өргөлтгүй) унших дүрмийг оруулж өгсөн. Латин хэл нь бичигдсэн үсгээрээ уншигддаг онцлогтой. Монгол бичиг төгс төгөлдөртэй адил латин хэл дэлхий нийтийн хэл байсан, латин тоо ч гэсэн. Түүнийг монгол хэл, монголтоотой харьцуулахад монгол нь илүү төгс төгөлдөр байгаа юм л даа. Мэдээж латин хэл олон хэлний үндэс болсон. Ром тоог хэдийгээр өнөөдөр түгээмэл хэрэглэдэг ч гэлээ зохиоход хүндрэлтэй. Бидний өнөөдөр хэрэглэж байгаа тоо бол араб тоо ш дээ. Монгол үндэстэн бол төгс төгөлдөр бичиг үсэгтэй, өөрийн гэсэн тоо тэмдэглэдэг тэмдэглэгээтэй байсан. Тэгэхээр агуу үндэстэн. Хүн төрөлхтөний түүхэнд өөрийн гэсэн бичиг үсэгтэй, тоо тэмдэглэдэг үндэстэн маш цөөхөн байжээ. Тэгэхээр бид түүх судраа хэдийчинээ сайн мэднэ, төдийчинээ хэрэгтэй юм болов уу гээд латин тоо, монгол тоог хэрхэн тэмдэглэдгийг оруулсан.
Толь бичгийн өөр нэг онцлог нь түгээмэл хэрэглэдэг латин хэлний товчилсон нэр томъёог нэмж оруулсан. Мөн монгол үсэгнүүдээ дарааллаар нь индекст оруулаад ард нь тэмдэглэсэн. Буруутгах, яллах, зэмлэх гэхэд л хойд талд нь хуудасных нь дугаарыг тавьчихсан. 74 дүгээр хуудсанд очоод тэр үгийг олоход дөхөм болгож хойд талд нь индекс хийсэн. Тэгэхээр энэ толь бичиг бол зөвхөн хуульчид төдийгүй гадаад хэл судалдаг, гадаад харилцаанд оролцдог ямар ч мэргэжлийн аль ч салбарын хүмүүс ашиглахад дөхөмтэй анхны толь бичиг юм. Мэдээж энэ толь бичигт алдаа оноо, сайжруулах зүйл байх юм бол санаа оноогоо хэлээрэй гээд холбогдох хаягаа биччихсэн байгаа гэв.
Г.Болор
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteOk tegvel ireh hagas saind ustgagdah hurtel bas heden sanaa nemj tusgay unshigchid huleen avna biz. Ug nomiin "zohiogch" Tsagaan guaig ug n sain hun gej bodson tegsen chine odoo hiij baigaa ajliin chanar baidlaas n harhad gorigui hun bolj haragdaj baina. Deer n nemeed toriin chuhal alband ajillahiin hajuugaar ogt avtsaldaagui sanhuugiin taliin hun ogt ooriin mergejliin bus huuliin salbariin nomiig gargana gedeg mash sejigtei jigtei uil yavdal bolj baina. Tsagaan guai yadaj hed heden tomoohon olon ulsiin geree heletseeruudiin huuliin processiig haruitssan turhslagtai hun baisan bol odoo yay gehev getel shal buruu taliin hun iimerhuu yum hiine gedeg NOMIIN ZOHIOGCHIIN HULGAI gedeg taamgiig ulam lavshruulj baina. Tegeed anglia hagas gadarladag mergjilten ogt medehgui latin heltei nom gargana geheer baahan English-Latin toli copy+paste hiisen n bur todorhoi bolood baina. Iim yumiig tegeed Mongoliin akademiinhniig tsugluulj "nomiin neeltee" hiisen geheer Mongoliin oyuniig toloolj zalah yostoi akademiinh n avah yumgui boltson baigaag davhar batlah met.
ReplyDelete