2013-09-05

Монголчуудын хэрэглэж ирсэн толь бичгүүд: Түүхэн товчоон


Эх сурвалж: tuvshintogtokh.wordpress.com

Монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.


Монголын эртний эрдэмтэн мэргэд, оюун билэгтэд, олон хэлний пандита, гүүш нар эртнээс энэтхэг, санскрит, төвд, согд, уйгар, хятад, араб, перс, тангад, манж хэлний сонгодог бүтээлүүдээс орчуулан барлан түгээж байсан нь эдүгээ бидэнд тодорхой байна. Орчуулгын энэхүү шаардлагаас үүдэн нэг, хоёр, гурав, дөрөв, таван хэлний толиуд, зүйл хуваасан толь, тайлбар толиуд зохион хэрэглэж томоохон цар хүрээтэй их хөлгөн судар Ганжуур, Данжуур, Энэтхэг, Хятадын алдарт сонгодог зохиолуудын орчуулга, монголын их хөлгөн судруудыг бүтээсээр ирсэн нь оюуны үнэт баялаг болон эдүгээ үед сүндэрлэж байна.

Бидэнд мэдэгдэж буй хамгийн эртний толь бол:  

1183 онд зохиосон “Богдын тогтоосон утгын далай” хэмээх тангад хэлний нэвтэрхий толь юм. Түүнээс хойш

1245 онд монгол-перс толь бичиг,

1280 онд уйгар-монгол нэвтэрхий толь бичиг, монгол-араб толь бичиг,

1282 онд монгол-уйгар нэвтэрхий толь бичиг 12 дэвтэр,

1282 онд Сы Ма Чуаны “Тун Цзянь” түүхийн нэвтэрхий толь бичгийг уйгаржин, дөрвөлжин үсгээр барлаж,

1384 онд “Хуа-и-юй” монгол-хятад толь,

1717 онд манж-монгол үгийн толь бичиг 21 дэвтэр, манж монгол хоёр зүйлийн үсэг хавсарсан толь бичиг 280 зүйлтэй, манж-хятад-монгол гурван хэлний үг хадмал толь,

1718 онд “Аяын далайн даруулга их даягийн үсгийн далай ба үгсийн зүйлийг тодруулан үйлдэгч их наран хэмээх оршив”,

1718 онд Гунгаажамц “Төвд-монгол толь”,

1720 онд нэг ба олон хэлний зүйл хуваасан толь,

1723 онд Шаравжамц төвд монгол дохионы бичиг”, “32 бүлэгт дохионы бичиг хялбар мэдүүлэгч толь оршив”,

1737 онд “Догвар лава” төвд-монгол толь,

1740, 1742 онд “Мэргэд гарах орон нэрт тогтоосон даяг” төвд-монгол толь,

1743 онд “Хорин нэгтийн тайлбар толь”,

1746 онд “Гучин гургаатын тайлбар толь”,

1779 онд “Манж-монгол-хятад толь” 261 зүйлтэй,

1782 онд манж-хятад-төвд-монгол 4 зүйлийн үсэг хавсарсан толь бичиг,

1838 онд Агваандандар “Төвд-монгол толь”, “Сарны гэрэл”,

1877 онд Номтын Ринчин Сумадираднаа “Төвд-монгол толь”,

1891 онд “Монгол үсгийн хураасан бичиг” монгол-хятад-манж үсгийн 12 дэвтэр толь,

1915 онд Гирдибазар “Төвд-монгол толь”, Д.Нацагдорж “Герман монгол толь” 10000 үггэй, Ишдорж “Герман монгол толь”,

1929 онд С.Шагж “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар чандманийн эрхи”,

1937 онд С.Шагж “Монгол үсгийн дүрмийн толь”,

1966 онд Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”,

1983 онд Хүүхэд залуучуудийн нэвтэрхий толь,

2000 онд Монголын нэвтэрхий толь/ШУА/1, 2- боть,

2008 онд Монгол хэлний тайлбар толь /Хэл зохиолын хүрээлэн/ 5 БОТЬ

2009 онд Монголын үндэсний нэвтэрхий толь 3 боть

2011 онд Британика толь бичиг

2012 онд Д. Галбаатарын “Монголын уран зохиолын нэвтэрхий толь бичиг” зэрэг сүүлийн үеийн толиудыг дурдаж болно.


Вандангийн Түвшинтогтох
2012.05.01

3 comments:

  1. Your article is very helpful. you can visit my website .
    xe döviz çevirici

    ReplyDelete
  2. I am questioning that during this time you must deliver a try and this new app Wheel Smash Mod Apk : which is now maximum trending app inside the global.

    ReplyDelete