2011-10-21

...:ХҮҮХДИЙГ ХАЙРЛА! МОНГОЛ ХЭЛИЙГ ХАЙРЛА!

Нэгэн зохиолч зурагтын нэвтрүүлэгт оролцож байжээ.

Хөтлөгч: -Сүүлийн үед хүмүүс монгол хэлээ мэдэхээ байж, ярьж чадахаа больжээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Зохиолч: -Харин тийм ээ, хөө. Миний сэтгэл их л өвдөх юм даа. Зохиолч хүн болохоороо хэлээ хамгаалах гэж их тэмцэх юм аа. Хүчрэгдэхгүй байна. Бидний үед ч арай ийм байгаагүй юм. Наад захын элементарний юмаа битгий гадаадаар яриач ээ гэж уриалмаар байна... (Ха ха ха)

Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай нэгэн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч сурагчдаа зэмлэжээ.

Хичээлийн эрхлэгч: -Та нар одоо монгол хүн байж монголоороо яриач ээ. Орос сургуульд сурч байгаа чинь хамаагүй шүү. Монгол, орос хэлээр хольж ярихаа больцгоо, дуракууд аа... (Ха ха ха)

Эх сурвалж: http://battogtokhg.blogspot.com

1 comment:

  1. Энэ ч инээдэм биш, эмгэнэл шүү.

    ReplyDelete