Бизнесийн нэр томьёо нь ихэвчлэн ганц утгыг илтгэсэн сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлдэггүй бөгөөд зөвхөн тусгай салбаруудад л хэрэглэгддэг. Дараах 3 онцлог шинжийг мэдэх шаардлагатай.
Ø Хам сэдэвтэй холбогдох шинж,
Ø Үгийн дотоод хэлбэр,үүргийн шинж,
Ø Олон улсын шинжтэй бол зээлдмэл үг хэллэгийн шинж.
Бизнесийн англи хэл нь тогтмол үг хэллэгтэй байдаг. Энэ нь үндсэн үг хэллэг, илэрхийлсэн үг хэллэг гэсэн 2 шинжит хэсэгт хуваагдана.
Үндсэн үг хэллэг нь бизнэсийн нэр томьёонд шууд хэрэглэгддэг,үндсэн утгаа хадгалсан байдаг.Жишээ нь:market-зах, firm-аж ахуй, business-бизнэс, demand-эрэлт, income-орлого, share-хувьцаа, Эдгээр үг хэллэгүүдийн аль нэг нь үгсийн аймагт хамаарагдахгүй бөгөөд ихэнх тохиолдолд үндсэн утгаараа орчуулагддаг. Гэхдээ үг зүйн онцгой шинжүүдыг хадгалсан байна.
Илэрхийлсэн үг хэллэг буюу нийлэмж үг нь 2-с дээш үгнээс бүтдэг.Өөрөөр хэлбэл, үндсэн болон хоршоо үгнээс бүрддэг бөгөөд шинэ утгыг бий болгоно. Жишээ нь:Cost-үнэ, Cost marginal-бага ашиг, cost total-нийт өртөг, cost average-дундаж үнэ,
Үүнээс үзэхэд эдгээр үг хэллэг нь өгүүлбэрийн бүтэц утга, гол санаанаас хамаарахгүй байгаа нь харагдаж байна. Цаг тоо, тийн ялгалаар хувирахгүй зөвхөн дагавар залгадаг ба ийм тохиолдолд үндсэн утга нь өөрчлөгдөхгүй.
Бизнесийн нэр томьёоны орчуулгын тухай
Тусгай салбаруудад хэрэглэгддэг нэр томьёо нь ихэвчлэн онцлог шинжийг илтгэсэн ганц утгатай байдаг учраас орчуулагч алдаатай орчуулахаас зайлсхийж маш няхуур хандах хэрэгтэй. Бизнесийн нэр томьёог орчуулахын тулд орчуулагч дараах 3 зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
* Үг хэллэг болон хам сэдвийн хооронд харилцаа хамаарлын онлог шинжийг мэдэх,
* Нэр томьёог оруулах ерөнхий арга барилыг нарийн судлах, эх хэл дээрээ шинжлэх ухааны тухайн салбарын зохих мэдлэгтэй байх
* Ойролцоо утгатай үг, нийлэмж үгийг тухайн хэлнээсээ чадварлаг сонгодог байх,
* Шинэ нэр томьёог орчуулахын тулд хамгийн үр дүнтэй гэсэн аргыг сонгож ашиглах,
Нэр томьёоны орчуулгад тухайн улсын судалгаа шинжилгээний байгууллагаас албан ёсоор тогтоосон нэр томьёоны стандартыг ёслон мөрдөхгүй бол их зохиолын санааг гажуудуулан их ноцтой алдаанд хүргэх осолтой. Бизнесийн нэр томьёог бие даасан бөгөөд хоёрдмол утгагүй байх ёстой гэсэн санаанд хэт хөтлөгдөн хам сэдвээс хөндийрүүлж салгавал орчуулгад мөн л алдаа гарна.
Ялангуяа хийсвэр утгатай үгсийг орчуулахдаа хам сэдэвтэй нягт уялдуулан,тухайн нэр томьёоны жинхэнэ утгыг үнэн зөв тодорхойлохын тулд маш нарийн нягт хандах учиртай юм. Ер нь аль ч хэлний нэр томьёонд бүрхэг буюу хоёрдмол санаа төрөхүйц, жинхэнэ утгаасаа холдсон сонин хачин утга агуулсан үгс их байдаг нь үгийн олон салаа утгаас огт өөр бөгөөд чухамдаа утга зүйн өгүүлэхийн нэг төрөл болдог.
Заримдаа нэр томьёоны үүрэгтэй хэрэглэгддэг иймэрхүү үгсийн хэлбэрийг дагуулан үгчлэн орчуулж болохгүй.
Жишээ нь “dollar export” гэдэг үгийг үгчилбэл “долларын бүсийн орнуудад бараа таваар гаргах” гэсэн утгыг илгэнэ.Мөн “Parking industry”-г үгчилбэл “савлах үйлдвэр” болох боловч жинхэнэ утга нь”нөөцийн үйлдвэр” юм.
Бизнесийн нэр томьёог дараах аргаар орчуулна.
· Үгчлэн орчуулах-зарим англи үгсийг монгол хэлнээ буулгахдаа яг эхний байгаа утгаар нь орчуулдаг.
Жишээ нь:
capacity-багтаамж, чадвар, чадал
crude-түүхий, дутуу
quantity-тоо хэмжээ
calculation of cost-үнийн тооцоо
price-үнэ өртөг
market-зах зээл гэх мэт.
· Утгачилан орчуулах-Энэ арга нь үгчлэн орчуулахдаа ижил боловч үгийг эхний утгаар нь бус ерөнхий утгаар нь буулгадаг.
Жишээ нь:
copyrights-зохиогчийн эрх
government spending-улсын зардал
heavy expenses-их зардал
· Галиглан буюу хуулбарлах буулгах-Энэ аргыг олон улсын шинжтэй үг хэллэгиийгорчуулахад нийтлэг өргөн хэрэглэдэг бөгөөд бусад хэлэнд ч ижил утгатай.
Жишээ нь:
business-бизнес
concession-консейшн
bond-бонд
consortium-консерциум гэх мэтийн үгсийг үсэгчлэн хуулбарлан буулгадаг.
* Тайлбарлан орчуулах. Хам сэдвээс нь хамааран зарим үг хэллэгийн утгыг нэмэлт маягаар тайлбарлан орчуулна.
Жишээ нь:
freeze-үнийг тогтвортой байлгах
maturity date-буцааж төлөх хугацаа
inventories-тоолого, дан, нууц
breakeven-орлого зарлагыг тэнцүүлнэ.
* Ойролцоо утгатай үг, нийлэмж үгээр нь орчуулах. Ойролцоо утгатай үг болон бусад үгтэй хавсарган гол утгыг хадгалан орчуулна.
Жишээ нь:
hard cash-бэлэн мөнгө
charges against avenue-орлогын хураамж
balance of debt-өрийн баланс, өрийн хэмжээ.
shinetulga.ikhzasag.mn
2011-02-11
Subscribe to:
Post Comments (Atom)
Хэрэгтэй зөвлөмж байна.
ReplyDeleteheregtei daj medelel bna hu, gehde parking industry bish packing industry shude, bas inventory chini aguulah dahi barani too hemjee, charges against avenue bus charges against revenue hehe,
ReplyDeleteхэрэгтэй мэдээлэл байна баярлалаа
ReplyDeleteYоu could definitеly ѕeе yοur skills
ReplyDeleteіn the aгticlе you ωrite.
The aгena hоpes for even moгe passiοnаtе ωritеrs ѕuch
as you who aren't afraid to mention how they believe. Always go after your heart.
Here is my weblog :: payday loan
Here is my web site - Payday Loans Online
Magnificent goods from you, man. I have take into accout your stuff previous
ReplyDeleteto and you are simply extremely fantastic. I really like what you've bought right here, really like what you're saying and the way in
which during which you assert it. You make it entertaining and you still take care of
to keep it wise. I cant wait to learn far more
from you. This is really a wonderful web site.
" http://bit.ly/13jRpqN buy youtube subscribers reviews "
Look into my homepage - youtube comments
Also see my webpage - youtube views