2010-08-04

Орчуулах эрдэм

Огоогийн блогоос koreantranslation-mongolia.blogspot.com авч тавьсан байсан дараах шүүмж үнэхээр одоо ч гэсэн ач холбогдолтой хэвээрээ байгаа тул энд давтаж тавилаа.

Саяхан хуучин номнуудаа ухаж байгаад ийм нэртэй нэг ном оллоо. 1972 онд Монголын Зохиолчдын Эвлэлээс тэр vеийн хэл шинжээч, орчуулагч нарын судалгаа шvvмжийг багцлан хэвлэсэн ном юм байна. Зарим vг хэллэг нь баахан vзэл суртал агуулсан боловч ерєнхий шинжлэх ухаан нь хэвээрээ учир таалагдсан хэсгээсээ сийрvvлэн орууллаа. Хэрэг болох хvн байж бас юу магад.

Чой.Лувсанжав:

Ба олширвол барагтайхан орчуулга

Ажиглаваас Орос хэлний И, Англи хэлний and мєн бусад хэлний vvнтэй дvйх vг л бол монголоор “ба” болох ёстой хэмээн мєчид ташаа ухаардаг зарим нэгэн орчуулагч монгол vг, єгvvлбэр, найруулах, холбох арга эвээ олж ядахдаа сав л хийвэл улигт “ба”-аараа хэлхэн торгоогчоон болж, нэгэнтэйгvvр монгол хэлний хэлэх найруулах хэв журмыг зєрчиж, нєгєєтэйгvvр эх зохиолын аятай сайхан найруулга агуулсан санааг ч дутуу ядуу болгон зэрэмдэглэдэг байна...
Манай хэлэнд уг зvй нь and-ийг заримдаа vг оноон орчуулалгvй утгыг єгvvлбэрт хавсаргах, заримдаа бєгєєд, хийгээд, болон, хоёр гурван зэрэг vгээр хєрвvvлж мєн заримдаа хойно урдах vг хэллэгийн байдлыг харгалзан гэвч, гэтэл, боловч, бас, даруй ч... зэрэг маш олон vгийн аль нэгнээр орчуулж болох юм...
Дээр дурдсан орчуулах хэлбэрээс гадна Энэтхэг Европ хэлний “ба” хэрэглэдэг газар монголд нам засаг, мод чулуу, ирэх очихын зардал гэхчилэн vг давтагддаг ч ёс бий.
Ер нь манай ардын хэлэнд “эрт урьд цагт эмгэн євгєн хоёр байжээ” гэхээс биш “эрт ба урьд цагт эмгэн ба євгєн байжээ” хэмээхгvй нь мэдээж…


Идэвхигvй хэв

Хэл хэлэнд vйл vгийн хэв нь єєр єєрийн євєрмєц онцлогтой байдаг. Европ зvгийн ихэнх хэлэнд “усанд мод хєвєгдєж явна”, “хаалга онгойгдов”, “талх надад идэгдэв” гэхчлэн vйлд єртєгч юмний талаас хэлж бичигддэг идэвхигvй хэл зонхилдог бол монгол хэлэнд “усанд мод хєвж явна”, “хаалга онгойв”, “би талх идэв” гэж хийсэн эзний нь зvгээс хэлдэг идэвхитэй хэв зонхилдог юм. Харамсалтай нь манай зарим орчуулагч нєхєд монгол хэлнээ идэвхигvй хэв тун бага хэрэглэдгийг эс бодолцон Европ зvгийн хэлнээ тэр идэвхигvй хэвийг тэр бvрий махчлан хуулж тэгэгдэв, ингэгдэв гэж агдах, эгдэх тэргvvтнийг хэтэрхий их хэрэглэж байна. Монгол хvн гэрээ барихдаа “гэр надад баригдав” гэхгvй “би гэр барив”, “ах гэр барив” гэхчлэх хэлэхээс бус “гэр ахад баригдав” гэж хэрхэвч хэлэхгvй.

-ууд, -vvд олон бол урагш муутайхан орчуулга

Зарим орчуулагч нєхєд Европ зvгийн хэлний олон тоот vгийг монгол болгохдоо заавал ууд, vvд залгах албатай мэт ухаардгаас нилээд орчуулгын зохиолд ууд, vvд хэтэрхий их байдаг боллоо...
Монголоор “сайхан цагаан шvдтэй” гэхээс бус “сайхан цагаан шvднvvдтэй” гэдэггvй. “Сайхан цагаан шvд” гэдэг нь бvх шvдийг нь заасан хэрэг...
Талын таван толгой нь
Таана мангирын ургамалтай гэсэн ардын дууг зарим орчуулагчдын Энэтхэг-Европ хэлний олон тоонд автан орчуулдагт ойртуулсхийвээс
Талын таван толгойнууд нь
Таананууд ба мангируудын ургамлуудтай гэж гайхалтай этгээд сонсогдох болно. Ер нь ч vvнтэй тєстэй орчуулга vзэгдээд байх болсон шvv...
Олны санааг илтгэсэн дагавар заавал залгахгvй, том том гэр, давхар давхар байшин, єєр єєрийнхєє харандаагаар бич, хэдэн дэвтэр, тус тус гэх мэт vг хураах, давтах, мєн заримдаа vйл vгээрээ нэг юм уу олон юм уу гэсэн санаа нь илрэх ёс ч монгол хэлэнд бий...

гэх мэтчилэн бидний одоо байнга гаргадаг алдааг аль 30 жилийн ємнє хараад биччихсэн ажээ. Yvнийг би дан орчуулга хийж байгаа хvмvvст зориулсангvй. Сvvлийн vеийн хэвлэл мэдээлэл, телевиз радио бvгд маниасаа илvv алдаатай ярьж бичдэг болсон болохоор бид бас тvvнд нь уусаж монгол хэл яруу сонсголонт байдлаа алдаад байх шиг. Хэдийгээр хэл хувьсаж єєрчлєгдєх нь зvй ёсны асуудал боловч Б.Ринчен гуайн бичиж байсанчлан “МОНЦАМЭ-гийн модон хэл, Сонины содон хэл” болох ёсгvй болов уу. Ер нь блог бичиж байгаа хvн М.Саруул-Эрдэнийн “Сонирхолтой хэл шинжлэл” номыг нэг уншчихад тун их юм бодогдох юм шиг санагдсан. Блог гэдэг нь хэдийгээр хувь хvний тэмдэглэлийн дэвтэртэй тєстэй бєгєєд юу хvссэнээ бурж болох чєлєєт талбар нь боловч бас эх хэлнийхээ зvй тогтлыг алаад хаячихгvй байвал зvгээр юм сан. Хэл гэдэг нь єєрєє соёлын vнэт хэмжvvр болохоор Монгол хvн гэж хэлvvлэхийн тулд ядаж монголоороо санаагаа зєв илэрхийлдэг байвал дээр болов уу.

Огоогийн блогоос koreantranslation-mongolia.blogspot.com авсныг

1 comment:

  1. orchuulagch bur, hun bolgon uuniig meddeg, anhaardag bgaasai.

    ReplyDelete