2010-06-03

О.Чинбаяр: Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан…

Орчуулагч, зохиолч О.Чинбаяртай ярилцлаа. Тэрээр Ж.Жойсын “Үлисс” романыг орчуулан уншигчдын хүртээл болгоод  удаагүй байна.

-Орост утга зохиолын дээд сургуульд явсан үеэс яриагаа эхэлье гэж бодож байна. 1989 онд Горькийд сурахаар явжээ. Хойд хөршид өерчлөн байгуулалт ид яригдаж, Монголд бол ардчилсан хувьсгалын угтал үе байж.
-1990 онд Оросын мэргэжилтнүүдийг Монголоос хөөж гаргасан шүү дээ. Тэр жил Горькийн сургуулийн хуваарь ирсэн нь үнэхээр азтай явдал байлаа, Эндээс  Москвад Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан монгол оюутнуудад хамгийн сүүлчийн төрийн зардлаар сурах боломж тохиолдсон юм. Бид Монголоос тавуулаа явсан. Дөрөв нь төгсч ирсэн. Манай сургуулийн онцлог нь оюутнуудаа цагаар хавчиж боодоггүй. Тэнд зүгээр нэг дээд сургууль төгсөх гэж, дипломны гол болох гэж очдоггүй. Энэ сургуулиас авьяасгүй хүн шууд хөөгддөг. Муу сурлаа гэж биш авьяасгүй учраас хасагддаг. Арын хаалгадаж дүн тавиулна гэсэн ойлголт огт байхгүй, тийм л сургууль юм.

-Ер нь яагаад орчуулагчийн ангийг сонгон суралцсан юм бэ?
-Би гуравдугаар ангид байхдаа “Миний эх орон” сэдвээр 45 минутанд 12 мөр шүлэг бичсэн юм. Тухайн үед багш маань надад их урам хайрласан. Пионерийн ордны дэргэдэх утга зохиолын дугуйланд талийгаач, зохиолч Цэндийн Нямаагийн шавь болж байлаа. Энэ хүний анхны шавь нарынх нь нэг. Багш маань 1985 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн. Би 1989 онд, яг тэр сургуульд явсан. 1994 онд сургуулиа төгсөөд ирэхэд багш маань “Би 300 шавь төгсгөлөө. Ганцхан чи багшийнхаа сурсан сургуулийг төгссөн шүү” гэж хэлж байсан юм. Багшийн ачийг хариулах сайхан. Намайг есдүгээр ангид сурч байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, орчуулагч Х.Мэргэн, Л.Нарангэрэл нар Зохиолчдын эвлэлд, Москвагийн УЭДС-д явуулах орчуулгын дараагийн злсэгчдийг бэлдэж эхэлсэн юм. Тиймээс Зохиолчдын эвлэлийн дэргэд сайн дурын дугуйлан байгуулсан. Би тэнд нэг жил гаруй суралцсан. 8, 9 дүгээр ангиасаа л Оросын мөнгөн үеийнхэн, А.Блок, С.Есенины шүлгүүдээс орчуулга хийдэг байсан. Багаасаа шүлэг уран бүтээлд хайртай, хичээж оролдсоны хүчинд тэр том сургуульд явсан гэж боддог. Миний дипломын ажил “Оросын мөнгөн үеийн уянгын яруу найраг” гэсэн сэдэв. Тютчев, И.Бунин гэшд мөнгөн үеийнхний шүлгүүдийг монгол руу орчуулсан. Хеёрдугаар бүлэг нь өөрийн бичсэн шүлгүүдээ Орос руу орчуулсан юм.  


-Сургуулиа төгсч ирээд…
-”Ардын эрх” сониныг төрийн төв хэвлэл байхад нь “ТОЛЬ” сонины эрхлэгчээр ажиллаж байгаад 1997 онд “Маш нууц” сонинын үүсгэн байгуулж чөлөөт хэвлэл рүү хөл тавьсан. Чөлөөт хэвлэл эрхлэг гаргах болсноор нийгэмтэйгээ их ойр бас өөрийнхөө номыг бусдын царай харахгүйгээр хэвлэх боломжтой болсон.

-Анхны томоохон орчуулга Далай ламын “Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёс зүй” (2000) гэдэг ном байх аа. Буддын шашны ледирийн бүтээлийг ямар шалгуураар сонгож орчуулав?
-Би шүтлэггүй хүн, Монголчуудад Далай багшийн айлдваруудыг орчуулж хүргэх нь цаг үеэ олсон он жил байсан. Тухайн үед энэ ном Нью- Йоркт бестселлэр болж байв. Шашин гэхээсээ илүүтэй бидний амьдралд энж агуу хүний сургааль маш их ойр тусдаг. Түүнээс хойш орчуулсаар ес дэх номоо эх барьжээ. Хамгийн сүүлд Дээрхийн гэгээн XIV Далай ламын “Сонгомол бүтээл”-үүдийг орчуулж уншигчдын хүртээл болголоо. “Хайр сэтгэлийг хэрхэн бэлэглэх вэ”, “Өдөр тутмын 386 бясалгал” номууд бас бэлэн болсон. “Чи баян бай, ядуу бай авганд юу ч авч орохгүй. Эд мөнгө, их хэмжээний баялаг хэрэггүй. Дээраэ дээвэртэй, идих хоолтой, дэргэдээ сайн ханьтай нөхөртэй аз жаргалтай, эрүүл саруул, бусдад буруу зөрүү санахгүй нүгэл хийхгүй байх гэсэн үндсэн нэг шугам яваад байдаг. Энэ яваа насны хамгийн том баялаг бол сэтгэлийн амар амгалан гэхчилэн номлодог, соён гэгээрүүлэгч хүн л дээ.

-1997 онд хэвлүүлсэн “Ганцхан чамдаа” нэртэй яруу найргийн түүврийнхээ талаар…
-Энэ миний утга зохиолын дээд сургуульд диплом хамгаалсан орос, монгол хэлээр бичсэн шүлгүүд байдаг юм. Яруу найргийн төрлөөр диплом хамгаалсан хүн маань 2000 оноос хойш үргэлжилсэн үгийн зохиол оролдож эхэлсэн. Сүүлийн 10 жил мэргэжлийн уран зохиолын орчуулга хийлээ.

-Жэймс Жойсын “Үлисс”-ийг Монголын уншигчдад хүргэхийн тулд үнэхээр их хөдөлмөрлөж уран бүтээлчийн таньсан, бас бусдад таниулсан гэж ойлгож байна?
-20 дугаар зуунд энэ роман шуугиан тарьж олон жил хориотой номын жагсаалтад хүртэл орж байсан. Дэлхийн 14 хэл дээр орчуулагдсан байна. Үүнээс азид Япон, Солонгосын дараа гуравдахь орон нь Монгол болж байна. Монголын уран зохиолын орчуулга дэлхийн түвшинд ямар байгааг нотлох нэг том баримт юм. Мэргэжил нэгт нөхөд маань эээ бүтээлийн талаар дуугарах байх. “Үлисс” Монголд уран зохиолын мэргижилтнүүдийг бэлдэхэд нэлээд тух дөхөм үзүүлэх том хэмжээний бүтээл. Өнөөдөр дэлхийн утга зохиолыг “Үлисс”-гүйгээр төсөөлөхийн  аргагүй. Энэ зохиолыг уншихгүйгэар өөрийгөө золиолч гэж цээжээ дэлдэх нь утга учиргүй. Ойлгох, ойлгохгүйн  хувьд тухайн хүний тархины багтаамжаас шалтгаална. “Үлисс”-ийг орчуулахад Далай Багшийн номын орчуулга дээр сууж байсан маань их тус дэм болсон. Өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг хэр хэмжээнд хүрэв гэдгийн бас нэг шалгуур болсон. Нөгөөтэйгүүр Монголд энэ зохиолыг зайлшгүй орчуулах цаг нь болсон. 2001 онд анх орчуулахаар барьж авсан ч таван хуудас орчуулаад зогссон. 2003 онд би дэлхийн сонины холбооны хуралд Ирландын Дублин хотод очиж оролцсон. Тнр үед манай найз МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч доктор Ж.Батбаатар анд маань тэнд ажиллаж амьдарч байлаа. Богино хугацаанд Дублин хотын болон энэхуу агуу зохиолчийн ажиллаж амьдарч байсан газартай танилцуулсан нь энэ номыг орчуулахад их дөхөм болсон. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. “Үлисс”-ыг орчуулж байхдаа Ирландын Дублин хотыг нүдэндээ харж, барилга байгууламж, хүмүүсийн амьдрал ахуйтай танилцсан нь орчуулахад нааштай байсан. Өмнө нь Ирландын бас нэгэн алдарт зохиолч Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг” романыг орчуулсан. Хүн шат бүрийг алхам алхмаар нь гишгэдэг. Шууд өндөрт гардаггүй. Миний орчуулсан Г.Марквеын “Хурандаад хэн ч бичихгүй” тууж хамгийн анхны гишгүүр. Дараагийнх нь “Дориан Грейн хөрөг”. Гуравдахь шат нь Кафкагийн “Шүүх ажиллагаа”. Бичлэг, зохиолын арга барилын хувьд дандаа хүнд зохиолууд. Энэ бүх давааг давсны эцэст “Үлисс”-ийг барьж авсан даа.

-Мэдээж амар ажил гэж байхгүй л дээ. Ер нь орчуулагчийн ажлын  хэцүү нь?
-Ямар зохиол орчуулахаас л шалтгаална. Адал явдал, хөнгөн орчуулга хөөцөлдөөд явбал болно. Халтуур гэдэг шүү дээ. Харин чанартай бүтээл барьж аваад нухна гэдэг их өөр л дөө. Сайхан бас хэцүү ажил юм.

-Та “Үлисс”-ийн өмнөтгөлд бичсэн байсан л даа. Би энэ романыг орчуулахын тулд Ж.ЖОЙСООр өвчилсөн гэж…?
-Ж.Жойсын зохиолыг орчуулна гэхэд л тэр хүний хэмжээнд сэтгэх хэрэгтэй болно. Мэдлэг боловссролын хувьд ч тийм байхыг тэр зохиол, зохиолч өөрөөс шаардана. Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан… 2-3 кг жинтай 1000 гаруй хуудас 100 хэвлэлийн хуудас  номыг  яаж орчуулахав гэж олон жил сар бодсон. Зохиолыг нэг жил найман сарын хугацаанд орчуулсан. 1932-1935 онд гурван жилийн хугацаанд Японы зургаан орчуулагч “Үлисс”-ыг хувааж орчуулсан байдаг юм. 42 жилийн дараа 1967 онд солонгос орчуулагч орчуулсан. Дахиад азид 42 жилийн дараа Монголд орчууллаа. Давтамж нь их сонин байгаа биз. Сайн юмыг сайн хийхгүй бол болохгүй. Ж.Жойсыг гутаах, өөрийгөө болон уншигчдаа доромжлох эрхгүй гэдгийг анхнаасаа л бодсон. Тиймээс үг өгүүлбэр, цэг таслал бүхэн дээр анхаарсан, бодсон, хөдөлмөрлөсөн. “Энэ өгүүлбэрийн цаана ямар далд санаа явж байна. Юу хэлэх гэж байна, дараагийн өгүүлбэртэй яаж холбогдож байна” гээд бүх зүйл дээр маш анхааралтай хандсан. Зохиолоо орчуулахдаа хувийн зүгээс цаг зав, зохион байгуулалтаа бас их бодсон л доо. Тухайлбал мэдэхгүй бүх үгээ түүж бичээд толь шүүрдсэн. Нэг хэсгийг орчуулж байхад мэдэхгүй, харах үг байвал цаг алдахгүй гэж тэр. Агуу зохиол орчуулах хэцүү бас амттай байдаг. Тэр амтыг алдуулахгүй давс, чихрийг нь тааруулах, яг тэр үнэрийг нь хэвээр буулгахын төлөө тэмцсэн. Манай найз, яруу найрагч, зохиолч Г.Аюурзана “Үлисс”-ийг редакторласан. Нөхрийн хувьд магтаж байсан болохоос уран бүтээлчийн хувьд намайг магтаж байгаагүй. Харин “Үлисс”-ийн хувьд Г.Аюурзана онц дүн тавьсан. Тэгэхээр би “Үлисс”-т сэтгэл хангалуун байгаа. Бүхнийг хаяад зөвхөн “Үлисс”-ээр амьдарсан. Хамгийн их догдолж, дурлаж, сэтгэлээр унаж, босч хийсэн бүтээл маань яах аргагүй “Үлисс” юм. Ж.Жойс өөрөө жүжгийн зохиолч, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч хүн. Бүх төрлөөр бичдэг. Миний хувьд яруу найргын орчуулгаар мэргэшсэн. Тиймээс хэдэн хуудас яваад л гарч ирэх шүлгүүдийг орчуулахад ямар нэгэн асуудал гараагүй. Жүжгийн зохиолын 15 дугаар хэсэгт ч хүндрэл байгаагүй. Интернэт толь бичиг асар их хэрэг болсон. Нэгдүгээр курст эртний славьян хэл үзэж байсан маань их тус болсон. “Нарны бухнууд” хэсэгт эртний Библийн хэлээр бичсэнийг орос орчуулагч маань славьян болгож орчуулж буулгасан байсан. Орос орчуулагчийн тодорхойгүй бас гөрдсөн юм байсан. Эргэлзээтэй зүйлийг англи эхтэй нь давхар тулгаж буулгасан юм.

Анхны хэвлэл

-Нэг жил найман сарын хугацаанд орчуулсан юм байна. Хоногт хэдэн цаг суув аа?
-Хоногт 12-14 цаг суусан, Хагас бүтэн сайнгү й. Үндсэндээ нэг жил найман сарын хугацаанд орчуулсан боловч өмнөх найман жилд нь бас л бэлдсэн. Өдөрт 6-8 цаг сайн унтаж амардаг байсан.  Бусад цагт нь ширээний ард. Аз жаргалтай, нөгөө бодлын тамын ажил. Хэн ч намайг албадаагүй. Нөхөр Чинбаяр энэ ажлыг сайн дураараа л хийсэн.

-Уран бүтээлийн ажлын сайхан нь хэцүүдээ байдаг болов уу. Яг л уулчин хүнтэй төстэй. Хэцүү бэрх бүхнийг туулсны дараа түүнээсээ сэтгэлийн цэнгэл эдлэдэг…?
-Номынхоо хамгийн сүүлийн цагийг хатгах л хамгийн аз жаргалтай. “Үлисс”-ийн хамгийн сүүлийн 18 дугаар хэсэг маш сонирхолтой. Ерөөоөө 50-60 хуудас нэг ч таслаагүй ганцхан өгүүлбэр байгаа. Энэ хэсэг миний сонирхлыг маш их татсан. Эхний таван бичлэг орчуулсны дараа барьж авсан. Их олон хоног бодож байж орчуулсан. Энэ том зохиол маань ердөө 24 цагт өрниж байгаа үйл явдал гээд бодохоор асар сонирхолтой зохиол. 20 дугаар зууны модернист зохиолын эцэг гаж үзэж болно.

-ЗОХИОЛЧИЙН Тухайд…
-Ж.Жойсын хувьд Э.Хэмингуэйгээс эхлээд өчнөөн олон Нобелийн шагналтнуудын багш. Хэрвээ ном зохиолыг нь хориглоогүй бол Ж.Жойс хэдэн ч Неболийн шагнал хүртэх байсан юм. Шагналаар амьдраагүй уран бүтээлч. 25 жил харийн нутагт зовж шаналж амьдар¬сан. Садар самууныг сурталчилсан гэж үзээд Ирландад “Үлисс”-ийг хориглосон байгаа юм. Гэтэл зохиолд ямар нэгэн завхай зайдан үг хэллэг байхгүй. Хүмүүсийн бэлгийн харьцаа, эр эм хоёрын хайр сэтгэлийн ариун нандин хэлхээ холбоог утга зохиолын онцгой, нарийн хэлээр илэрхийлэн гаргасан зохиол шүү дээ. Садар самуун гэж хориглосон хэсэг байгаагүй бол зохиол амтгай болох байсан.

-Уран бүтээлч хүн тухайн цаг үедээ үнэлэгдэхгүй өнгөрнө гэдэг хамгийн эмгэнэлтэй зүйл. Дээр нь янз бүрийн хавчлага дарамт ирэх, зохиол бүтээлийг хориглох нь тухайн зохиолчоос асар их эр зориг шаарддаг. Ийм хүнд бэрх амьдрал туулсан зохиолч яаж ингэж гайхалтай сэтгэж, бичиж чадав гэдэг нь үргэлж асуултын тэмдэг дагуулсан хэвээрээ байдаг юм?
-Ж.Жойсын амьдрал угаасаа ийм л дээ. Маш өрөвдмөөр амьдрал туулсан. Эх оронч үзэлтэй. Миний “Үлисс” зохиолоор Дублин хотыг анхных нь байдлаар дахин сэргээж болно гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч тиим юм. Зохиолд тухайн үеийн Ирландын улстөрчдөөс авахуулаад гудамжны янхан хүртэл нэр устайгаа бодит хүмүүс орсон байх жишээтэй. Барилга байгууламжаас эхлээд хотын хаана юу байдаг бүх юмыг өнгөтөөр зурагласан. “Үлисс” тэр чигээрээ Ирландын түүх юм. Энд номыг ард талын зүүлт тайлбаргүйгээр унших боломжгүй л дээ. Зохиолд дууны нот хүртэл үгтэйгээ байгаа шүү дээ. Маш сонирхолтой, хүнд мөртлөө адармаатай зохиол. Ж.Жойс 42 насалсан. 1921 онд буюу манайд хувьсгал ялдаг жил “Үлисс”-ийнхээ сүүлчийн цэгийг хатгасан байдаг юм. Зохиолоо долоон жилийн хугацаанд Европын 4-5 улс дамжин хэрэн хэсч бичсэн. Ж.Жойс “Үлисс”-ээ бичихийн тулд-Чингис хааны амьдралыг хүртэл судалсан юм байна гэж бодогдсон. Зохиолын гол дүр Блум монгол цустай хүн. Энэ нь миний сонирхлыг маш их татсан. 20 дугаар зууны дэлхийн хамгийн агуу зохиолын гол дүр нь монгол хүн байна гэхээр үнэхээр миний хийморь сэргэж цус булгилсан. Энэ нь намайг бас их омогшуулсан.

-Монголын орчуулагчдаас хэнийг хүндэлдэг вэ. Ер нь орчуулгын салбарын маань хөгжил ямархуу байна аа?
-Манай уран зохиолын орчуулга “Морь унасан толгойгүй хүн” гэдэг шиг л явж байна. Хэдий тийм ч цаашдаа улам сайжирна гэдэгт, итгэлтэй байдаг. Хуучин бол нэгдсэн бодлогоор зохицуулдаг байлаа. Одоо эөвхөн мөнгө л олж байвал чанар чансаатай бүтээл түрүүлэх эсэх нь дараачийн асуудал болж хувирсан тал бий. Хүндлэхийн тухайд бол ахмад орчуулагчдаасаа Г.Аким, Ц.Гомбүсүрэн гуай, үеийнхээ уран бүтээлчдээс Г.Аюурзаныг нэрлэнэ. Харин орчуулгын хувьд залуу халаагаа бэлдэх тал даэр учир дутагдалтай байгаа нь үнэн. Дэлхийтэй танилцья гэвэл, гадаад ертөнцөд монголоо, уран бүтээлчдээ таниулья гэвэл яах аргагүй сайн орчуулагчдыг бэлдэн гаргах ёстой.

Зууны мэдээ
2009-10-09

2 comments:

  1. Нөхөртөө баяр хүргэе!

    Очирсүх

    ReplyDelete
  2. Таны орчуулсан Далай ламын номнуудыг уншиж үзсэн. Уг номнуудыг би солонгос хэлээр урд нь уншиж байсан юмаа. Далай ламын ном монгол хэлээр гарсныг үзээд урам хугарснаа дурдахгүй өнгөрч болохгүй санагдлаа. Та гадаад хэлнээс орчуулга хийхдээ монгол хүний сэтгэхүйн онцлогт тохируулж, монгол сайхан хэлнийхээ найруулга зүйг бодолцож орчуулгаа хийвэл зүгээр юм шиг санагдлаа. Таны орчуулга хэтэрхий модон хэллэгтэй, хүн уншаад ойлгохооргүй байсан.

    Таны цаашдын ажилд амжилт хүсье.

    ReplyDelete