Эх сурвалж: www.setgel.org
Монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
2013-05-01
Сэтгэл судлалын шинжлэх
ухаан 2000 гаруй жилийн өмнө үүссэн. Гэхдээ энэ түүхэн хугацааг шинжлэх ухааны
өмнөх үе гэж нэрлэдэг бөгөөд албан ёсны шинжлэх ухаанч үеийг 1879 онд Вундт
эрдэмтний туршилтын лаборатори байгуулснаар тодорхойлдог юм. Харин Монголд
1960-аад оны эхэн үеэр Д. Дашхүү, Ц. Нина нар ЗХУ-д сургуульд бэлтгэгдсэн ирсэн
бөгөөд өнөөгийн бидний судалдаг сэтгэл судлалын салбарын үндсийг анх тавьсан
хүмүүс юм гэж ихэнхи сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тэдний дараа үеийн
эрдэмтдийг бас дурьдах хэрэгтэй ч энэ удаад би Монгол сэтгэл судлалын хөгжил ба
түүхэн цаг үеийн тухай хөндөх гэсэнгүй. Харин нэр томъёог эхнээс нь буруу
хэрэглэсэний уршигаар өнөө үеийн зарим нэг хүмүүст төвөгтэй санагдаж байгаа
болон анхаарахгүй бол явцгүй гэсэн санааг бичихийг зорьлоо. Зарим нэг хүмүүсийн
гэх учир нь дийлэнхи хүмүүс буруу нэр томъёог анхнаасаа хэрэглэж ирсэн,
өрөөсгөл гэдгийг нь мэддэггүй, бас засахыг хүсдэггүйтэй холбоотой юм.
Заримдаа миний бие шүүмжлэл
бичих хэрэгтэй болдог. Зөрчил нь хөгжлийн эхлэл гэдгийг мэддэггүй хүмүүс миний
шүүмжийг субьектив (шударга бус) байдлаар ойлгож намайг загнах, доромжлох,
дарамтлах тохиолдлууд гардаг. Ямартай ч миний бодлоор гэж бичдэгийг санахтун!
Дараах явдлууд зөрчилдөж
байна гэж үзлээ: