Showing posts with label Хэл шинжлэл. Show all posts
Showing posts with label Хэл шинжлэл. Show all posts

2014-06-28

Нэр томьёоны асуудал (сэтгэл судлал)

Эх сурвалж: www.setgel.org

Монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.


2013-05-01


Сэтгэл судлалын шинжлэх ухаан 2000 гаруй жилийн өмнө үүссэн. Гэхдээ энэ түүхэн хугацааг шинжлэх ухааны өмнөх үе гэж нэрлэдэг бөгөөд албан ёсны шинжлэх ухаанч үеийг 1879 онд Вундт эрдэмтний туршилтын лаборатори байгуулснаар тодорхойлдог юм. Харин Монголд 1960-аад оны эхэн үеэр Д. Дашхүү, Ц. Нина нар ЗХУ-д сургуульд бэлтгэгдсэн ирсэн бөгөөд өнөөгийн бидний судалдаг сэтгэл судлалын салбарын үндсийг анх тавьсан хүмүүс юм гэж ихэнхи сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тэдний дараа үеийн эрдэмтдийг бас дурьдах хэрэгтэй ч энэ удаад би Монгол сэтгэл судлалын хөгжил ба түүхэн цаг үеийн тухай хөндөх гэсэнгүй. Харин нэр томъёог эхнээс нь буруу хэрэглэсэний уршигаар өнөө үеийн зарим нэг хүмүүст төвөгтэй санагдаж байгаа болон анхаарахгүй бол явцгүй гэсэн санааг бичихийг зорьлоо. Зарим нэг хүмүүсийн гэх учир нь дийлэнхи хүмүүс буруу нэр томъёог анхнаасаа хэрэглэж ирсэн, өрөөсгөл гэдгийг нь мэддэггүй, бас засахыг хүсдэггүйтэй холбоотой юм.
Заримдаа миний бие шүүмжлэл бичих хэрэгтэй болдог. Зөрчил нь хөгжлийн эхлэл гэдгийг мэддэггүй хүмүүс миний шүүмжийг субьектив (шударга бус) байдлаар ойлгож намайг загнах, доромжлох, дарамтлах тохиолдлууд гардаг. Ямартай ч миний бодлоор гэж бичдэгийг санахтун!
Дараах явдлууд зөрчилдөж байна гэж үзлээ:

2013-03-04

Б.Магсаржав: Гурван их хүний дүрмээр монгол хэлбичгийг хөтөлдөг

Эх сурвалж: Зууны мэдээ

Иргэдийн эх хэлний боловсрол сүүлийн жилүүдэд тааруу болж улмаар харилцааны болон бичгийн соёлд муугаар нөлөөлж байгаа талаар дээр доргүй ярих болсон.
Тиймээс Засгийн газраас Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах тогтоолыг гаргажээ. Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржавтай эх хэлний дархлааг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа.

-Иргэдийн эх хэлний боловсрол тааруу боллоо гэдэг. Тэр дундаа сургуулийн хүүхдүүд эх хэлээрээ алдаа мадагтай бичиж, буруу зөрүү ярьдаг болжээ. Иргэдийн хэл бичгийн боловсролыг сайжруулахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Үнэхээр олон нийтийн санаа бодолд тулгуурлан зөв, зүйтэй сэдэв хөндөж асуудал болгож байгаа танай сонины хамт олонд талархал илэрхийлье. Монголчууд эх хэлээрээ зөв бичиж, ярьж чадахаа болиод байгаа. Монгол хэл бичгийн боловсролыг хамааран, хариуцдаг газар нь Боловсрол, шинжлэх ухааны яам, түүний харьяа байгууллагууд. Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах зарим арга хэмжээний тухай 37 тоот тогтоол гаргасан. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт иргэдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын төвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулах үүргийг өгсөн. Мөн та бүхний санааг зовоож буй бага насны хүүхдийн эх хэлний боловсролд анхаарах заалт орсон байдаг. Тухайлбал, бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхгүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэхээр тогтоолд тусгасан байна лээ.

2011-09-17

Уул уурхайн салбарын нэр томъёоны онцлог, орчуулга

Манай орны уул уурхайн салбарын үүсэл хөгжил нь 1922 онд байгуулагдсан налайхын нүүрсний далд уурхайгаас эхлэлтэй бөгөөд энэ салбар Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжсөн.

Монголын улсын төр, засаг уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд байнга анхаарал тавьж ирсний дүнд зэс, хайлуур жонш, алт болон бусад эрдэс түүхий эд олборлох олон уурхайнууд бий болсон.

Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоон шилжих шилжилт гүнзгийрч олон улсын харилцаа асар хөгжиж соёл шинжлэх ухаан, аж ахуйн салбарт хүн төрөлхтөн хамтран ажиллаж, ахуй амьдралын авливаа асуудалаа зөвшин хэлэлцдэг болсон орчин үед нэг хэлнээс нөгөө хэл рүү шүлэг найраглал, эрдэм шинжилгээний ба шинжлэх ухааны хялбаршуулсан зохиол бүтээл, дипломат албан бичиг баримт, сонин хэвлэлийн нийтлэл мөн дээр нь Уул уурхайн салбарын нэр томъёог орчуулах шаардлага алхам тутамд гарч орчуулгын ажил нь хүн төрөлхтөний амьдралын жинхэнэ хэрэгцээ нэгэнт болжээ.

2011-03-05

Монгол хэл минь хэл биш, сэг болох нь ээ

Б.Бирваа (Шинжлэх ухааны доктор)

Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ. Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна. Анхны үедээ энэ дэлхий дээр 10 мянга шахам хэл байсан бололтой гэх боловч мөхөж сөнөсөөр байгаад өнөөгийн энэ эринд өөр хоорондоо ихээхэн ялгаатай хэрнээ бие биетэйгээ хүйн холбоо, гарал төрлийн хэлхээ сүлбээтэй 12 том бүлэг хэл үлдсэний нэг алтайн хэлний бүлэгт багтдаг монгол хэл минь одоо л монголчууд бидний овлигогүй төрх, сармагчин маягийн дууриамтгай зан араншингаас болоод мөхлийн замдаа орох нь уу даа гэж сэтгэл шаналж яваагаа нуугаад яахав. Өнгөрсөн зууны 50-иад оны үед ёстой л идэр залуудаа “Үнэн” сонинд ажиллаж байхдаа Б.Ринчен гуайг бараадан эрдмийн шимээс нь бага ч болов хүртэх аз тохиож, монгол хэлний найруулга зүйн талаар чамлахааргүй мэдлэг, туршлага олж авсан маань миний амьдралд ач буянаа хайрласан болохоор би тэр ачтай хүний хэлсэн сургасныг мартахгүйгээр барахгүй байн байн дурсах, ярих дуртай байдаг юм даа. Тэр үед монгол хэл минь түүхэн хөгжлийн эрхээр, хойт хөршийн эерэг нөлөөгөөр, мөн хойно сургууль төгссөн залуусаар дамжин, мөн шинжлэх ухаан техникийн хөгжлийн жамаар шинэ шинэ нэр томьёо, шинэ үг, шинэ ойлголтоор баяжин, хөгжиж ирснийг үгүйсгэвэл нүгэл болно. Гэхдээ л орос хэлийг хальт мулт, буруу хазгай сураад харийн хэлний үг, өвөрмөц яриа хэллэгийг монгол хэлэнд хүчээр чихэж, төрөлх хэлээ эвдэх, гуйвуулах явдал газар аваад эхлэхэд өнөө л муу нэртэй, луу данстай Ринчен гуай л дугардаг, шүүмжилдэг, хэлдэг ярьдаг байсан юм. Тэгэхэд өнөөдөр монгол хэл тэр үеийнхээсээ бүр дордоод, монгол хүний юу яриад, хэлээд байгаа нь ойлгогдохоо байчихаад байхад энэ талаар сэтгэл түгшиж, санаа бодлоо хэлж ярьж байгаа эрдэмтэн мэргэд, эх оронч сэтгэлтэй хүн байна уу? Бараг л алга гэж болохоор. Хаа холын Америкийн эрлийз англи (жинхэнэ цэвэр англи хэл чинь Англи, Ирланд, Австрали гэх зэрэг газар л байгаа) хэлийг орчлонгийн ганц хэл юм шиг шүтэгчдээс эмээж сүрдээд байгаа юм уу, аль эсвэл гөрдлөг гүтгэлгийн элдэв балай юм сонин сэтгүүлд сараачин ходоодоо тэжээдэг зарим сэтгүүлчинцэрээс айгаад байдаг юм уу, олигтойхон дуугараад, алдаа оноог нь тунгаагаад өгсөн хүнийг би мэдэхгүй л юм байна. 1990-ээд оноос өмнө бол хойд хөршийнхөнд өвдөг сөгдөн бишрээд л, орос хэлнээс буруу зөрүү үгчлэн орчуулсан үг хэллэг, онож хэлээгүй орчуулгын хэл яриа, нэр томъёо газар сайгүй байсан боловч өнөөгийн (үүрэг, хариуцлагын талаар үг дурсах ч цээртэй) эрх, эрх чөлөө хоёрт бялуурсан үеийнх шиг зар сурталчилгаа, бүх газрын хаяг, пүүс компани, урлаг, дуу хуурын олон хамтлагийн нэр усыг арай ч ингэж харийн хэлээр бичдэггүй, тэгж ч ярьдаггүй байсан. Үүнийг эрүүл ухаантай монгол хүн хэн хүнгүй л мэдэж байгаа. Монгол хэл ийнхүү сэглэгдэн зэрэмдэг хэл болсон явдал манайд бага, дунд сургуулийн сургалтаас улбаатай байна. Бага, дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын хичээлийн сурах бичиг, тоо, хими, физик, биологи гэх мэт бүх хичээлийн сурах бичиг, унших ном, хичээлийн хэрэглэгдэхүүнийг яруу сайхан, баялаг үгтэй монгол хэлээр бичиж туурвилгүй, орос болон бусад гадаад хэлнээс таамаг төдий, буруу зөрүү, махчилан орчуулсан модон хэлээр зохиож байгаа юм чинь хүүхэд залууст ямаршуу мэдлэг дадлага эзэмшүүлэх нь тодорхой шүү дээ. Тэгээд тэд нь цаашаа дээд сургуульд орсон шүү болохоороо нөгөө зуун ямаанд жаран ухна гэгчээр бий болсон 170 гаруй их, дээд сургуулийн аль нэгний босгыг яаж ийгээд ар, өврийн хаалгаар, хахууль махуулиар давж эрдэм номын далайд шумбадаг юм болов уу гэтэл аанай л нөгөө буруу зөрүү ярьдаг монгол хэлэн дээр нь бас эрлийз англи хэл, орос хэл бас бус гадаад хэл ороод ирэхээр аль ч учраа олохгүй мунгинадаг бололтой. Шинээр оюутан бологсдын зарим нь сэтгүүлч болохыг зориод, МУИС-ийн сэтгүүл зүйн анги, Радио телевизийн дээд сургууль, мөн сэтгүүлч бэлтгэж төгсгөдөг бусад дээд сургуульд орж суралцсан болоод сэтгүүлчийн мэргэжилтэй гэх диплом нэртэй жонхуутай хавтас өвөртөлж авах боловч монгол хэлний мэдлэг, найруулга зүйн талаархи ур чадвар нь тун маруухан байна даа гэсэн сэтгэгдэл хүмүүст төрдөг юм байна лээ шүү. Монгол хэлийг сэглэж буй нэг хэсэг өвчнийг дор дурдъя. Үүнд:

2010-12-06

МОНГОЛ ХЭЛЭНД БАЙДАГГҮЙ ТЭМДЭГ НЭРИЙН ХАРЬЦУУЛСАН ЗЭРГИЙН ТУХАЙД

М. Саруул-Эрдэнэ

"Сонирхолтой хэл шинжлэл" номоос

Үлгэр домог сонсч өссөн бага насандаа үзэсгэлэн гоо бүсгүй хэмээгчийг “цаснаас цагаан царайтай, цуснаас улаан хацартай” байдгаар төсөөлдөг байв. Бичгийн зохиол унших болсон цагаасаа харин гоо үзэсгэлэнг нь саранд адилтгавал сарнаас амьдлаг, цэцэгт үлтгэвэл цэцгээс анхилмал бүсгүйг битүү мөрөөдөх болов. Найраг шүлэг гадарлах болсноор мөнөөх гоо үзэсгэлэнгийн дүр зураг маань өнгө нь гурван хаврын тоорын цэцэг мэт, үнэр нь есөн намрын сүмэн өвс мэт болон хувирсан бөлгөө. Утга зохиолын иймэрхүү хэллэг хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг нь аливаа зүйлд байгаа шинж чанарыг өөр зүйлд буй мөн чанартай адил түвшинд болон бүр илүүд авч үзэхдээ туйлын ончтой зүйрлэл хэрэглэснийх юм.

2010-09-26

Монгол хэлний үгийн сангийн үүсмэл бүрэлдэхүүний судлал

Монгол улсын шинжлэх ухаан-108 боть

“Монголын уран зохиолын 108 боть” гэж бий. Мөн Монгол улсын Шинжлэх ухааны академиас “Монгол улсын шинжлэх ухаан” хэмээх 108 боть цуврал бүтээлийг санаачлан бүтээж байгаа нь амжилттай үргэлжилж байна. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан А.Цанжид цувралын өмнөх үгэнд “...Хэн нэгэн хүн зохиолчдыг дуурайгаад гэж биднийг шүүмжилж магадгүй. Тэгвэл түүний түмэн зөв. Бид зохиолчдыг дуурайсан юм. Сайн үйлсийг дуурайх нь ичгэвтэр хэрэг огт биш. Монголчууд бид сайн бүхнийг дуурайгаад байвал өөрсдөө маш сайн болох нь дамжиггүй шүү дээ” гэжээ.