Эх сурвалж: bataar.mn
Монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
2013-09-12
П.Цагаан Оюутолгойн ТУЗ-өөс гарсан ч оюунтай толгой гэдгээ харууллаа. Түүний “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь” номын нээлт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болов. Эрдэмтэн судлаачид энэ толь бичиг Монголын хэл шинжлэл болон хууль зүйн боловсрол, судалгааны ажилд цоо шинэ хуудас нээлээ хэмээн үнэлж байна. Орчин үеийн олон улсын эрх зүй, ялангуяа гэрээний эрх зүйн зарчим, хэм хэмжээ нь чухамдаа Ромын эрх зүйн номлол, зарчмаас эхтэй. Тийм ч учраас Ромын эрх зүйн ойлголт, зарчмыг нэг утгаар ойлгож хэрэглэхийн тулд хууль зүйн нэр томъёог орчуулгагүйгээр бичиж хэрэглэх явдэл дэлхий дахинд түгээмэл болжээ.