2013-09-04
2013-08-31
М. ГОРЬКИЙН «ЭХ» РОМАНЫ ОРЧУУЛГАД ҮГИЙГ ДАВТАН ХЭРЭГЛЭСНИЙ ЗАРИМ ЖИШЭЭ
Аливаа
хэлэнд ямар нэг ухагдахууныг бие даасан утгатай ганц ганц үгээр илэрхийлэхээс
гадна хоёр болон түүнээс дээш үг нийлж нэг цогц ухагдахууныг илэрхийлэх нь
нэлээд түгээмэл хэлбэр билээ. Монгол хэлэнд янз бүрийн хоршоо үгийн
тусламжтайгаар шинэ утга, ухагдахуун буй болгон бүтээх ёс1 тун элбэг
байдгийг академич Б. Ринчен нэлээд нарийн судалж тодорхой бичсэн байдаг.
Монгол
хэлэнд үг хоршин шинэ утга ухагдахуун илэрхийлэх нэг хэлбэр нь давтах хоршоо үг2
юм. Манай зохиолчид үгсийн янз бүрийн айг давтан шинэ утга ухагдахууныг
илэрхийлэн гаргасан нь үлэмж. Түүнчлэн орчуулгын уран зохиолд аливаа юмыг
илэрхийлэн гаргах монгол хэлнийхээ баялаг олон талт хэлбэрийн нэг болсон үг давталтыг
орчуулгын уран зохиолд хэрхэн хэрэглэснийг М. Горькийн «Эх» романы монгол
орчуулгыг (орчуулагч Н. Наваан-Юндэн, редактор Х. Пэрлээ) орос эхтэй3
нь тулган үзэв.
2013-08-29
Ж.Нэргүй: Сайн засварчин хүнд усан онгоц, оёдлын машин хоёр адилхан
Эх сурвалж: shuud.mn
Энэхүү ярилцлагыг монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
-За, Нэргүй ах, орчуулаад л байна уу?
-Одоо яг юун дээр ажиллаж байна даа?
-Тэр нь ч юу юм. Хүмүүс ингэж асуугаад байгаа бол их л эрэлт хэрэгцээтэй хүн болж байгаа юм байна даа. Тэгээд л ямар сайхан ном гар дээр нь тавихыг хүлээгээд байхгүй юу. Нээрээ одоо яг юун дээр ажиллаж байна?
Энэхүү ярилцлагыг монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Фердинад Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, “Ленин“, Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй” , Саддам Хусейны “Забиба хаан хоёр”, Сергей Есениний “Сонгодог шүлгүүд“, Владимир Высоцкийн “Бухимдал”, Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв“ роман зэрэг орчуулгын олон ном, “Сэтгэл хазгар биш бол…” шүлгийн номоороо уншигчдын эчнээ танил болсон сэтгүүлч, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйг “Ясан хуягт мэлхий их далайг зоримой“ гэсэн нэртэй нийтлэлээ номоо гаргасны дараахан уулзаж ярилцсанаа хүргэе!
-За, Нэргүй ах, орчуулаад л байна уу?
-Яахав дээ, цаасаа нухаад л…
-Одоо яг юун дээр ажиллаж байна даа?
-Хүмүүс дандаа л ингэж асуух болж. Надад очиж ганц нэг хуудас буулгаж өгөх нь үү?
-Тэр нь ч юу юм. Хүмүүс ингэж асуугаад байгаа бол их л эрэлт хэрэгцээтэй хүн болж байгаа юм байна даа. Тэгээд л ямар сайхан ном гар дээр нь тавихыг хүлээгээд байхгүй юу. Нээрээ одоо яг юун дээр ажиллаж байна?
-“Алтан ордны улсын яруу найраг” гэдэг юм нухаж байна. Жоохон ном оо, гэхдээ их адармаатай золиг.
2013-08-23
2013-08-14
Го. Аким: Зян Рун монгол хэл мэдэхгүй юм чинь яаж миний номыг хуулдаг юм
Эх сурвалж: 24tsag.mn
Монгол бичгээр уншихыг хүсвэл зураг дээр даран томруулж уншина уу. Монгол бичгээр уншихдаа PDF файлаар уншихыг хүсвэл энд дарна уу. Кирил (БСШУЯ-наас "кирил" гэж бичихээр баталсан)-ээр унших бол доороос үзнэ үү.

2013-05-18
Excuse me, Do you speak English??
Translationclub.blogspot.com блогоос авав. Маш сайхан блог байна лээ. Орж үзээрэй.
2013-05-16
Д.Ганболд: “Холбооны техникийн орчуулга, технологийн судалгааг Герман хэлнээс хийхэд утга нь цэцэн сум шиг оновчтой, манай Монгол хэлэнд маш ойлгомжтой санаагаар буудаг”
Эх сурвалж: gogo.mn
Өнөөдрийн зочноор цахилгаан холбоо, электроник, радио телевизийн тоон системийн талаар анхны Англи-Герман-Монгол, Герман-Англи-Монгол түүвэр толь бичгийг зохиосон Мэдээлэл холбооны сүлжээ компаний мэргэжилтэн Дамдингийн Ганболд оролцож байна.
Асуулт : Миний харж байгаа холбоо мэдээллийн энэхүү толь бичгийг зохиох санаа анх яаж төрсөн бэ ?
Хариулт : Анх радио холбооны давтамжийн онолыг нээсэн их эрдэмтэн Хайнрих Херц амьдарч байсан Нордрайн Вэстфаллен мужийн өмнөд хязгаарт орших Хаймбах тосгоны гэр музейг үзэж байхад нэрт эрдэмтний өөрийн тэмдэглэл хийж байсан хэд хэдэн жижиг дэвтрүүд байсан нь над жижиг толь хийх санааг эхэлж бодогдуулсан.
-Дэлхийн цахилгаан холбооны өдөрт-

2013-03-16
Манж, монгол, хятад хэлний зурагт толь (1800 он)
1800 онд манж, монгол, хятад хэлний зурагт толь бүтээж байжээ. Энэ тухай Эрдэнэчимэг эгчийн хөтөлдөг erdeelym.blogspot.com дээр товч бичжээ. 200 гаруй жилийн өмнө зурагт толь бүтээж байсан нь сонирхолтой санагдсан тул холбоосыг нь доор оруулав.
http://www.kb.dk/da/nb/samling/os/central/Mong57a
http://www.kb.dk/da/nb/samling/os/central/Mong57b
http://www.kb.dk/da/nb/samling/os/central/Mong57a
http://www.kb.dk/da/nb/samling/os/central/Mong57b
2013-03-08
Үндсэн хуулийг орчуулах биш “Оршуулжээ”
Эх сурвалж: www.sonin.mn
Монгол Улсын Үндсэн хууль казах хэлнээ орчуулагдан олноор тараагджээ. Ер нь аль ч улсын Үндсэн хуулийг орчуулахыг хориглосон ямар нэгэн эрх зүйн хэм хэмжээ Олон улсын практикт одоогоор үгүй. Гэвч энэхүү төрийн тулгуур баримт бичгийг өөр хэлэнд албан ёсоор буулгахад нэн их хариуцлагатай хандаж байдгийг мэдэх юм байна.
Хамгийн гол нь Үндсэн хуулийг орчуулахдаа эл хуулийн суурь, зарим үзэл санаа бүрийн утга агуулгыг гажуудуулахгүй болгоомжтой ханддагт хамаг учир оршсоор ирсэн. Дэлхийд хамгийн олон хэлэнд түгээмэл орчуулагдсан АНУ, Англи, Францын Үндсэн хуулиудын эмхтгэл маш олон нэр томъёоны тайлбар бүхий зүүлттэй судалгааны бүтээлтэй бараг адил гардаг нь түүний тод жишээ болой. Аливаа үндсэн хуулийг шууд барьж аваад орчуулах нь тийм амаргүй гэж олонх судлаач үздэг нь бий.

Subscribe to:
Posts (Atom)