tag:blogger.com,1999:blog-9200516679496676637.post5023038922338883025..comments2023-10-05T21:50:48.360+08:00Comments on ОРЧУУЛГЫН БЛОГ: Үгэнд биш, утганд шүтэж ярих хэрэгтэйUnknownnoreply@blogger.comBlogger2125tag:blogger.com,1999:blog-9200516679496676637.post-3434619888963503522012-01-10T01:15:12.360+08:002012-01-10T01:15:12.360+08:00Их сайхан асуулт байна. Эх хэлээрээ орчуулах ажилд...Их сайхан асуулт байна. Эх хэлээрээ орчуулах ажилд тулгамдаад байгаа асуудал маш олон байна. С. Галсан гуайн "Орос, монгол хэлний зэрэгцүүлсэн хэл зүй" шиг дорвитойхон шиг бүтээлийг англи, хятад гэх мэт гол гол хэлээр хийх ажил дутагдаж байгаа. Хятадаас орчуулах тухайд мэдэхгүй ч орос, англи зэрэг хэлнээс орчуулсан ажлыг харж байхад хэл зүй, өгүүлбэр зүй, найруулга зүй, нэр томьёотой холбоотой алдаа дутагдал элбэг байгаагаас гадна ерөнхий мэдлэг нэн дутагдаж байгаа нь харагддаг. Мөн үг зүйтэй холбоотой асуудал ч нэлээд гардаг. <br /><br />Хамгийн харамсалтай нь орчуулагчид гадаад хэлийг гарамгай эзэмшсэн ч эх хэлээ мэдэхгүй, мөн орчуулгын онолын талаар "а" ч байхгүй болохоор эх хэлээ улам бүр эвдсээр байна. Тиймээс дипломын ажил хийхдээ юуны өмнө өмнөх үеийн хятад хэлний шилдэг орчуулагчдын ажлыг судалж, ололт амжилтыг нь тодорхойлоод, сүүлийн үеийн орчуулагчдын ажлыг тэдгээртэй харьцуулан судалж үзвэл одоо үед нэн шаардлагатай байгаа алдаа дутагдал, асуудал бэрхшээл нь тодорхой болох байх. Ийм судалгаа хийсний үндсэн дээр л ямар сэдэв өнөөдөр чухал вэ гэдэг нь тодрох буй за.Anonymousnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-9200516679496676637.post-90968719974688934552012-01-09T23:54:32.477+08:002012-01-09T23:54:32.477+08:00би хятад хэлний орчуулагч багш мэргэжилтэй. одоо м...би хятад хэлний орчуулагч багш мэргэжилтэй. одоо магистрт сурч байгаа. Дипломын ажлын сэдвээ сонгох хэрэгтэй болоод орчуулга заах арга зүйтэй холбогдсон сэдвээр хийх санаатай байна. орчуулгын тулгамдаад байгаа асуудлууд болон өөр тохиромжтой сэдэв байвал санал болгоно ууУянгаnoreply@blogger.com